Categories
Санал болгож буй даатгалын бүтээгдэхүүнүүд

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Даатгалын хамгаалалт

Хамтран ажиллаж буй даатгалын компаниудын эрсдэлийн багцаас сонгон өөрийн хэрэгцээнд нийцсэн дараах төрлийн эрсдэлээр даатгуулах боломжтой.

  • Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл;
  • Байгалийн эрсдэл;
  • Гал, галаас үүдэлтэй дэлбэрэлт, тэсрэлтийн бүх төрлийн эрсдэл;
  • Зориулалтын зогсоолд байх үеийн;
  • Биет зүйл унах, үсэрсэн зүйлд оногдох;
  • Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл;
  • Тээврийн хэрэгслийн салхины шил, цонхонд дангаар учисан хохирол;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах бүх төрлийн эрсдэл;
  • Машины үйлдвэрийн үндсэн жижиг эд ангийн хулгай;
  • Бүхэлд нь хулгайд алдах;
  • Сантехникийн гэмтлийн улмаас усанд автах, ус чийгийн нөлөөлөл.

Даатгалын үнэлгээ

Хөрөнгийн даатгуулах үеийн зах зээлийн үнэлгээ

Даатгалын компаниДаатгалын багцХураамжийн хувьДаатгуулагчийн хариуцах хувь
Амар ДаатгалБагц 10.72%20%
Багц 21.44%10%
Багц 32.1%
Бодь ДаатгалСтандарт1%Даатгуулагчийн сонгосон багцаас хамаарч нөхөн төлбөр олгох хэмжээ өөр өөр байна.
Эсктра1.5%
Платинум2%
Мандал ДаатгалТХД 011.2%20%
ТХД 021.6%10%
ТХД 032.3%
МИГ ДаатгалТХД2.1%10%
ТХД /Зээлийн барьцаа/2%10%
Монгол ДаатгалТХД1.2%10%
Өөрийн буруутай бол – 20%
Иншүрко даатгалА ангилал1.55%Өөрийн буруутай бол – 20%
В ангилал1.25%

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:

  • Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
  • Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
  • Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
  • Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Даатгуулагчийн өргөдөл
  • Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  • Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
  • Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд.

Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.