Categories
Санал болгож буй даатгалын бүтээгдэхүүнүүд

ХҮНД ДААЦЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Энэхүү даатгал нь уул уурхай, барилга, зам, тээврийн салбарт ашиглагддаг хүнд даацын тээврийн хэрэгсэлд гэнэтийн, санамсаргүй болон гадны нөлөөллөөр үүсэх эрсдэлийг хамгаална.

Даатгалын хамгаалалт

  • Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн эрсдэл;
  • Ашиглалтын үеийн;
  • Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт;
  • Байгалийн эрсдэл;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах эрсдэл;
  • Зориулалтын зогсоолд байрлуулсан үеийн.

Даатгалын үнэлгээ

Хөрөнгийн даатгуулах үеийн зах зээлийн үнэлгээ

Даатгалын компаниХураамжийн хувьДаатгуулагчийн хариуцах хувь
Амар Даатгал0.38%Өөрийн буруутай үйлдлийн улмаас 0-20%
0.42%
Бодь Даатгал0.70%10%
Мандал Даатгал1.2%20%
МИГ Даатгал0.60%10%
0.55%
Монгол Даатгал0.80%Өөрийн буруутай бол – 20%
Нэмэлт эрсдэл – 0.1%
Иншүрко даатгалС ангилал – 1.25%Өөрийн буруутай бол – 20%
Е ангилал – 1.25%
D ангилал – 1.50%
М ангилал – 1.00%

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:

  • Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
  • Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
  • Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
  • Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Даатгуулагчийн өргөдөл
  • Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  • Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
  • Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд.

Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.