Хөдлөх хөрөнгийн даатгал нь таны өмчид гэнэтийн болон санамсаргүй тохиолдлоор учирч болох хохирлыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах үйлчилгээ юм.
Даатгалын зүйл
- Суурилуулдаг болон суурилуулдаггүй тоног төхөөрөмж;
- Гэр ахуйн болон албан тасалгааны компьютер, цахилгаан бараа (Үүнд гар утас, таблет, зөөврийн компьютер хамаарахгүй);
- Гэр ахуйн болон албан тасалгааны тавилга.
Даатгалын хамгаалалт
- Галын;
- Байгалийн;
- Цахилгаан эрчим хүчний;
- Сантехникийн;
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.
Даатгалын үнэлгээ
| Даатгалын компани | Хураамжийн хувь | |
| Амар Даатгал | Тавилга, эд хогшил | 0.4% |
| Цахилгаан бараа | 0.6% | |
| Бодь Даатгал | Тавилга, эд хогшил | 0.5% |
| Цахилгаан бараа | 0.5% | |
| Тоног төхөөрөмж | 0.4% | |
| Бараа материал (Лангуу) | 0.35% | |
| Бараа материал (Агуулах) | 0.3% | |
| Мандал Даатгал | Үйлвэрлэлийн тоног төхөөрөмж | 0.35% |
| Үйлчилгээний тоног төхөөрөмж | 0.45% | |
| Монгол Даатгал | Тавилга, эд хогшил | 0.4% |
| Цахилгаан бараа | 0.6% | |
| Иншүрко даатгал | Тавилга, эд хогшил | 0.7% |
| Цахилгаан бараа | 1% | |
| Тоног төхөөрөмж | 0.6 – 0.65% | |
Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ
Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:
- Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
- Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
- Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
- Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл
- Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
- Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
- Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
- Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
- Бусад шаардлагатай бичиг баримтууд.
Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.