Шугамын зээл |Бэлтгэн нийлүүлэгчид зориулсан|
Бэлтгэн нийлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагаатайгаа уялдуулсан хүүгийн таатай нөхцөл бүхий зээлийн шугамын үйлчилгээ.
Давуу тал

Уян хатан, таатай нөхцөлтэй

Бүтээгдэхүүний нөхцөл
Шугамын зээл Төгрөг  Ам.доллар
Зээлийн дээд хэмжээ 3.5 тэрбум төгрөг хүртэл ба түүнтэй тэнцэх валют
Зээлийн хүү /сар/ 2.0%-1.6% 1.5%-1.0%
Зээлийн хүү /жил/ 24.0%-19.2% 18.0%-12.0%
Коммитмент хүү /жилийн/ 4.2%-2.8% 3.6%-2.0%
Зээлийн хугацаа 12 хүртэл сар
Зээл олгосны шимтгэл Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөг ба түүнтэй тэнцэх валют
Нэмэгдүүлсэн хүү Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл 0%
Өргөдлийн хураамж 30,000 төгрөг
Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж /зээл судлах үед/ Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ – 1,000 төгрөг
Тайлбар:
Улсын дугаар аваагүй автомашин болон хүнд даацын механизмийн гаалийн эх бичиг баримтуудыг барьцаалж олгох боломжтой зээлийн бүтээгдэхүүн.

*Зээлийн бодит өртөг (жилийн): төгрөг 19.69%-24.51%

Тавигдах шаардлага
  • Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес явуулсан туршлагатай;
  • Зээлийн сайн түүхтэй зээл төлөх чадвар сайтай байх;
  • Барьцаат хөрөнгө (үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө)-ийн шаардлага хангасан байх;
  • Банкнаас тавьсан бусад шаардлага хангасан байх.
Бүрдүүлэх материал:
  • Зээл хүссэн албан бичиг. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан/
  • Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/
  • Зээл авах тухай ТУЗ-ийн /Хувьцаа эзэмшигчдийн хурлын/ тогтоол. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан ба гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр/ 
  • Компанийн гэрчилгээний хуулбар, Компанийн дүрмийн хуулбар /Улсын бүртгэлийн албаны тамгатай/ 
  • Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн /үүсгэн байгуулагчид, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал г.м/ иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет(хуулийн этгээд)
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, Бизнес төлөвлөгөө, бусад бичиг баримт 
  • Зээлийн зориулалтын талаар мэдээлэл, гэрээ, төсөл гэх мэт 
  • Зах зээл болон өрсөлдөгчидийн талаарх мэдээлэл 
  • Татварын албаны тодорхойлолт
  • ШШГЕГ-ын тодорхойлолт /байгууллага болон хувьцаа эзэмшигчдийн нэр дээр/
  • УБЕГ-ын лавлагаа /ААН болон гол хувьцаа эзэмшигчдийн нэр дээр/
  • Аудит, татварын албаар баталгаажсан компанийн санхүүгийн тайлан – /Сүүлийн 4 улирлаар, сүүлийн жилийн эцсийн байдлаар/
  • Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг сүүлийн жилийн эцсийн байдлаарх дэлгэрэнгүй. Үүнд: Авлагын жагсаалт, Эргэлтийн хөрөнгийн жагсаалт, Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалт, Өглөг, өр төлбөрийн дэлгэрэнгүй жагсаалт, Борлуулалтын задаргаа, нэгж бүтээгдэхүүний өртөг, сүүлийн 1 жилийн баланс,
  • Дансны хуулга / Сүүлийн 12 сарын байдлаар/
  • Барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, /хэрэв барьцаа хөрөнгө өөр байгууллагын нэр дээр бол тухайн компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, барьцаанд тавихыг зөвшөөрсөн шийдвэр, тогтоол/
  • Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /түүхчилсэн, дэлгэрэнгүй/
  • Барьцаалах газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг
  • Барьцаалах машин, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд татвар төлсөн баримт
  • Бусад банк болон ББСБ-д зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга.
  • Бусад шаардлагатай нэмэлт материалууд