Categories
Санал болгож буй даатгалын бүтээгдэхүүнүүд

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаална.

Даатгалын хамгаалалт:

  • Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;
  • Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол;
  • Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.

Даатгалын үнэлгээ, хураамж

Тээврийн хэрэгслийн ангилалНэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хэмжээСуурь хураамж
1“А” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая төгрөг12,500 төгрөг
2“В” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая төгрөг33,000 төгрөг
3“С” ангиллын тээврийн хэрэгсэл10 сая төгрөг42,500 төгрөг
4“D” ангиллын тээврийн хэрэгсэл10 сая төгрөг53,000 төгрөг
5“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая төгрөг12,500 төгрөг

Суурь хураамж нь даатгуулагчийн дараах 9 итгэлцүүрээс хамаарч өөрчлөгдөнө.

Тайлбар: 
И1-Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил
И2-Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах итгэлцүүр
И3-Даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлагаас хамаарах итгэлцүүр
И4-Даатгалын гэрээний хугацаанаас хамаарах итгэлцүүр
И5-Даатгуулагч худал мэдээлэл өгсөн эсэх
И6-Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо
И7-Тээврийн хэрэгслийн даац, суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал
И8-Тээврийн хэрэгслийн зориулалт
И9-Чиргүүлтэй эсэх

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:

  • Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
  • Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
  • Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
  • Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Даатгуулагчийн өргөдөл
  • Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  • Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
  • Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд.

Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.

Categories
Хамтран ажилладаг даатгалын компаниуд

ХАМТРАН АЖИЛЛАДАГ ДААТГАЛЫН КОМПАНИУД

ЕРДИЙН ДААТГАЛЫН КОМПАНИ

www.amardaatgal.mnwww.bodi-insurance.com
www.mongoldaatgal.mnwww.insurco.mn
www.mig.mnwww.mandal.mn

УРТ ХУГАЦААНЫ ДААТГАЛЫН КОМПАНИ

www.mandallife.mnwww.nlic.mn

ДААТГАЛ ХИЙЛГЭХЭД ШААРДЛАГАТАЙ БАРИМТ МАТЕРИАЛ

  1. Өмчлөгч, эзэмшигчийн бичиг баримт (Иргэний үнэмлэх, байгууллагын гэрчилгээ);
  2. Эд хөрөнгийн бичиг баримт (Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ);
  3. Тухайн хөрөнгийн зураг.
Categories
Банкны даатгал, зуучлалын давуу тал

БАНКНЫ ДААТГАЛ ЗУУЧЛАЛЫН ДАВУУ ТАЛ

Бид харилцагчдынхаа санхүүгийн эрсдэлийг бууруулах, даатгалын талаар зөвлөх, чиглүүлэх зорилгоор хэрэгцээнд нь нийцсэн даатгалын бүтээгдэхүүн, нөхцөлүүдийг санал болгож, хамтран ажилладаг даатгалын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучлан ажиллаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь Банкны тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаар тогтоолоор даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, даатгалын мэргэжлийн оролцогч болсон. Үүний хүрээнд холбогдох хууль, дүрэм, журмыг баримтлан даатгалын цогц үйлчилгээг өөрийн салбар, нэгжүүдээр дамжуулан харилцагчдадаа хүргэн ажиллаж байна.

Даатгалын үйлчилгээг банкны зуучлагчаар дамжуулан авснаар харилцагч нэмэлт шимтгэл, хураамж төлөх шаардлагагүй бөгөөд даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцлөөс илүү боломжит хураамжаар, илүү өргөн хамгаалалт бүхий нөхцөлөөр даатгуулах боломжтой байдаг нь банкны зуучлалын гол давуу тал юм.

Даатгалын зуучлалын эрхтэй ажилтнуудын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Categories
Жилийн тайлан

2025

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ ХУВИЙН БАНКИР БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны үйлчилгээний чанар, чадавхыг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд Монголын “Банк, санхүүгийн академи” болон “European Financial Planning Association (EFPA)” байгууллагуудтай хамтран Certified Private Banker хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн European Investment Practitioner (EIP) мэргэжлийн гэрчилгээ болон Монгол улсын “Банк санхүүгийн академи”-ийн “Certified Private Banker” гэрчилгээг хослуулсан өндөр түвшний мэргэшүүлэх сургалт юм.

Хөтөлбөрийн онцлог:

  1. Олон улсын стандарттай хосолсон сургалтын агуулга;
  2. Хувийн банкны үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх цогц хөтөлбөр;
  3. Онол, практик хосолсон сургалтын арга зүй;
  4. Удирдах түвшний ажилтнуудад зориулсан мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр зэрэг болно.

Тээвэр хөгжлийн банк уг хөтөлбөрт 25 удирдах ажилтнаа хамруулснаар олон улсын түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшиж, харилцагчийн хөрөнгийн удирдлагыг шинэ шатанд гаргах стратегийн суурийг тавихаас гадна Монголын хувийн банкны үйлчилгээний стандартыг дэлхийн түвшинд хүргэх стратегийн чухал алхам юм.

Бид цаашид олон улсын түвшинд бэлтгэгдсэн “Certified Private Banker” мэргэжилтнүүдээр дамжуулан харилцагчдадаа илүү ухаалаг, хувь хүнд төвлөрсөн, үнэ цэнтэй санхүүгийн шийдлүүдийг санал болгох хувийн банкны үйлчилгээг хүргэх болно.

Хөгжлийг хурдасгах санхүүгийн найдвартай түнш

Categories
home-banner

Banner SP

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК SPLENDOR PLUS КАРТАА ТАНИЛЦУУЛЖ, 5%-ИЙН БУЦААН ОЛГОЛТ ЗАРЛАЛАА

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт төдийгүй өөрийн харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн, инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ хүрээнд банк нь картын үнэнч харилцагчдадаа зориулан хил хязгааргүй төлбөр тооцооны боломжийг олгох, орчин үеийн минимал хийцлэл бүхий “Splendor Plus” ЮнионПэй брэндийн картыг зах зээлд албан ёсоор танилцуулж байна.

Нэр хүнд, найдвартай байдлын төгс илэрхийлэл болсон “Splendor Plus” карт нь гадаад руу тогтмол зорчдог, цахим худалдааг идэвхтэй ашигладаг хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой бүтээгдэхүүн юм. Тус картын гол давуу тал нь дэлхийн аль ч улсад хурдан, найдвартай төлбөр тооцоо хийх боломжийг олгохоос гадна БНХАУ-ын зах зээл болон тус улсын цахим худалдааны платформуудаар дамжуулан худалдан авалт хийхэд хамгийн давуу талтай нөхцөлийг санал болгож буй явдал юм.

Тээвэр хөгжлийн банк нь “Splendor Plus” карт захиалсан харилцагчдадаа зориулан БНХАУ-д аялах хугацаандаа ПОС төхөөрөмжөөр болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийснээр 2026.05.14-ний өдрийг дуустал 5%-ИЙН БУЦААН ОЛГОЛТ авах боломжтой. Аяны хугацаанд нэг харилцагчид сард олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000 төгрөг байх ба буцаан олголтын дүн нь таны гүйлгээ хийсэн картын дансанд гүйлгээ хийгдсэн өдрөөс хойшхи дараагийн ажлын өдөр автоматаар шилжин орно.

Картын нэмэлт давуу талууд

  1. 5%-ийн буцаан олголтын урамшуулалт хугацаа дууссан ч Тээвэр хөгжлийн банкны харилцагч танд 2027 оны гуравдугаар сарыг дуустал худалдан авалт бүрээсээ 1%-ийн буцаан олголт авах боломж;
  2. Splendor Plus картаа зөвхөн Nihao China аппликэйшнд холбон, БНХАУ-д WeChat болон Alipay-ийн QR-ийг уншуулан төлбөр тооцоогоо хийсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой;
  3. Хятадын онлайн худалдааны томоохон сайтууд, тэр дундаа Pinduoduo-гоос худалдан авалт хийгээд урамшуулалд хамрагдах боломжтой. (Temu, Taobao хамаарахгүй болно.)
  4. UnionPay U-Rewards платформд бүртгүүлж, олон улсын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.

Карт хэрхэн захиалах вэ?

  1. Шинээр “SplendorPlus” карт захиалахыг хүсвэл TransBank аппликэйшний “Карт” цэсээр захиалан хүргэлтээр авах;
  2. Өөрт ойр байрлах банкны салбар нэгжид хандан захилах боломжтой.

Splendor Plus картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, харилцагч бүрийн санхүүгийн боломжийг шинэ түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.

Splendor Plus – Borderless Payment.

Categories
Хараат бус гишүүдийн тайлан

ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Баттүшигийн 2026 оны 1-р улирлын тайлан

Categories
Хараат бус гишүүдийн тайлан

ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Оюунцацралын 2026 оны 1-р улирлын тайлан

Categories
Хараат бус гишүүдийн тайлан

ТУЗ-ийн хараат бус гишүүн Ч.Зоригтбаатарын 2026 оны 1-р улирлын тайлан