Зохиогч: Nomundari A
Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, 60.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4 дэх заалт, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, 11.4 дэх заалт, 11.6 дахь заалт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №Т/26-02 дугаартай хурлын тэмдэглэлийн дагуу “Тээвэр хөгжлийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
- Хурал хийх газар: Тээвэр хөгжлийн банк ХК-ийн төв байр буюу Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла оффис, 15 давхрын хурлын танхим
- Хурал эхлэх цаг: 14.00 цагт
- Бүртгэлийн өдөр: 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
- Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
- Хурал хийх хэлбэр: Биечлэн
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:
Танилцах асуудал:
- Банкны 2025 оны жилийн тайлангийн талаарх танилцуулга;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн танилцуулга;
- Активыг холбогдох сангаас хаасан болон активыг тэнцлээс хассан талаарх тайлангийн танилцуулга.
Шийдвэрлэх асуудал:
- Банкны 2025 оны хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Банкны 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх тухай;
- Бусад.
Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг хүргэх стратегийн хүрээнд гадаад төлбөр тооцооны дэд бүтцээ шинэ шатанд гаргасан юанийн болон ам.долларын гүйлгээг шууд гүйцэтгэж буй Монгол Улсад тэргүүлэх банк юм. Ингэснээр гадаад худалдаа, арилжаа эрхлэгч харилцагчдад гадаад төлбөр тооцоогоо илүү ХУРДАН, ХЯЛБАР, ХЯМД нөхцөлөөр гүйцэтгэх боломжтой болсон байна.
Энэ хүрээнд тус банк нь ам.долларын гүйлгээгээр дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох The Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ам.долларын шууд клирингийн дансаа амжилттай нээснээр дэлхийн 100 гаруй улс руу болон тэдгээр улсуудаас ам.долларын гадаад шилжүүлгийг 1 өдрийн дотор гүйцэтгэх боломж бүрдэж байна. Үүнээс гадна, ам.долларын үндсэн дүн хамгаалсан гүйлгээний шимтгэлийг ердөө 30 ам.доллар болгож, хамгийн хямд нөхцөлийг санал болгож байгаа гэдгээрээ давуу талтай юм.
Мөн Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын юанийн олон улсын төлбөр тооцооны CIPS системийн шууд оролцогч Зүүн хойд Ази дахь анхны банк болсноор юанийн шилжүүлгийг илүү шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой болсон төдийгүй хамгийн багадаа 2 цагийн дотор хүлээн авагчид хүргэх нөхцөлийг бүрдүүлж, БНХАУ-тай гадаад худалдаа, хамтын ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын төлбөр тооцооны үр ашиг, ажиллах хурдыг нэмэгдүүлж байна.
Харилцагч та өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжээр дамжуулан дэлхийн аль ч улс руу гадаад гүйлгээгээ хамгийн хурдан, хамгийн хямдаар гүйцэтгээрэй.
Гадаад шилжүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Салбар нэгжийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив өмнөх онтой харьцуулахад 50 хувиар өсөж, 1.7 их наяд төгрөгт хүрлээ. Эх үүсвэрийн тогтвортой өсөлтийг амжилттай ханган ажилласны үр дүнд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна.
Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 9 хувиар өссөн орчинд банкны өсөлт зах зээлийн өсөлтөөс ойролцоогоор 10 дахин өндөр гүйцэтгэлтэй байв. Активын өгөөжийг нэмэгдүүлэн, зардлын үр ашгийг сайжруулсны үр дүнд цэвэр ашиг өмнөх оноос 72 хувиар өсөж 18.3 тэрбум төгрөгт хүрлээ.
Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 44.9 хувь, зохицуулагч байгууллагаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцааны хувьд шалгуур үзүүлэлтээс 7.9 нэгж хувиар давж, 19.9 хувьд хүрсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.
Тээвэр хөгжлийн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж, дотоод болон гадаад хамтын ажиллагаандаа бодит амжилтыг үзүүлэн, харилцагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бүтээн ажиллалаа.
2025 оны 3 дугаар улирлын онцлох үйл явдлаас:
- Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндсэн систем болох CIPS-д Шууд оролцогчоор элссэн Монгол улсын төдийгүй Зүүн хойд Ази дахь анхны арилжааны банк боллоо.
- Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт оруулж буй бодит хувь нэмрээ үнэлүүлэн, “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр гурав дахь жилдээ дараалан шалгарч, шагналаа гардан авлаа.
- Картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах сүүлийн хувилбар болох PCI-DSS стандартын 4.0.1 хувилбарыг хамгийн богино хугацаанд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.
- Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд багтсан дэд бүтцийн төслийг дэмжих бондын үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар анх удаа ажиллаж, бондын зорилтот санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна.
- Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлаг банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг шинээр тогтоон, хэтийн төлөвийг “Тогтвортой” хэмээн дүгнэлээ.
- АНУ-ын нэр хүнд бүхий The Bank of New of York Mellon (BNY Mellon)-тай корреспондент харилцаа тогтоож ам.долларын ностро дансаа амжилттай нээлээ.
- Олон улсын нэр хүндтэй Global Banking & Finance Review сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк 2025” шагналыг хүртэж, хувийн банкны үйлчилгээний стандартыг олон улсын түвшинд хүргэснээ бататгалаа.
Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түнш, хөрөнгө оруулагч, ажилтнуудынхаа хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.
Та бүхэн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.
2025 оны IV улирал
(сая төгрөг)
| САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН | 2025/12/31 | |
| 1 | ХӨРӨНГӨ | |
| 1.1 | Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө | 443,418 |
| 1.2 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө | 169,557 |
| 1.3 | Хөрөнгө оруулалт | 54,299 |
| 1.4 | Зээл (цэвэр дүнгээр) | 885,930 |
| 1.4.1 | Хэвийн зээл | 838,495 |
| 1.4.2 | Чанаргүй зээл | 77,638 |
| 1.4.3 | Зээлийн хойшлогдсон төлбөр | (226) |
| 1.4.4 | Зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага | 23,529 |
| 1.4.5 | Зээлийн эрсдэлийн сан | (53,506) |
| 1.5 | Дериватив санхүүгийн хөрөнгө | 438 |
| 1.6 | Бусад санхүүгийн хөрөнгө | 1,045 |
| 1.7 | Бусад санхүүгийн бус хөрөнгө | 35,835 |
| 1.8 | Үндсэн хөрөнгө | 13,886 |
| 1.9 | Борлуулах зориулалттай хөрөнгө | 50,277 |
| 1.10 | Биет бус хөрөнгө | 12,221 |
| 1.11 | Нийт хөрөнгийн дүн | 1,666,906 |
| 2 | ӨР ТӨЛБӨР | |
| 2.1 | Харилцах | 185,080 |
| 2.2 | Хадгаламж | 955,654 |
| 2.3 | Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр | 209,521 |
| 2.4 | Бусад эх үүсвэр | 73,368 |
| 2.5 | Дериватив санхүүгийн өр төлбөр | 1,419 |
| 2.6 | Бусад өр төлбөр | 16,091 |
| 2.7 | Нийт өр төлбөрийн дүн | 1,441,133 |
| 3 | ӨӨРИЙН ХӨРӨНГӨ | |
| 3.1 | Хувь нийлүүлсэн хөрөнгө | 146,474 |
| 3.2 | Нэмж төлөгдсөн капитал | 15,645 |
| 3.3 | Халаасны хувьцаа | (7,032) |
| 3.4 | Хуримтлагдсан ашиг | 70,612 |
| 3.5 | Бусад өөрийн хөрөнгө | 74 |
| 3.6 | Өөрийн хөрөнгийн дүн | 225,773 |
| 4 | ӨР ТӨЛБӨР БА ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДҮН | 1,666,906 |
(сая төгрөг)
| ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ДАНС | |
| Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг (цэвэр дүнгээр) | 32,587 |
(сая төгрөг)
| ОРЛОГЫН ТАЙЛАН | 2025/12/31 | |
| 1 | Хүүний орлого | 175,978 |
| 1.1 | Монголбанканд байршуулсан хөрөнгийн | 144 |
| 1.2 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн | 593 |
| 1.3 | Үнэт цаасны | 15,101 |
| 1.4 | Зээлийн | 157,860 |
| 1.5 | Бусад хүүний орлого | 2,280 |
| 2 | Хүүний зардал | 123,007 |
| 2.1 | Харилцахад төлсөн хүү | 2,639 |
| 2.2 | Хадгаламжид төлсөн хүү | 106,708 |
| 2.3 | Зээлийн хүүний зардал | 6,521 |
| 2.4 | Үнэт цаасны хүүний зардал | 667 |
| 2.5 | Бусад хүүний зардал | 6,472 |
| 3 | Цэвэр хүүний орлого (1-2) | 52,971 |
| 4 | Эрсдэлийн сангийн зардал | 1,869 |
| 4.1 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн | 366 |
| 4.2 | Үнэт цаасны | 192 |
| 4.3 | Зээлийн | 1,311 |
| 5 | Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого (3-4) | 51,102 |
| 6 | Бусад орлого | 34,568 |
| 6.1 | Хүүний бус орлого | 34,332 |
| 6.1.1 | Арилжааны орлого | 11,761 |
| 6.1.2 | Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого | 20,407 |
| 6.1.3 | Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого | 2,157 |
| 6.1.4 | Бусад хүүний бус орлого | 7 |
| 6.2 | Бусад орлого, олз | 236 |
| 7 | Бусад зардал | 61,890 |
| 7.1 | Хүүний бус зардал | 61,195 |
| 7.1.1 | Бусад эрсдэлийн сангийн зардал | 1,200 |
| 7.1.2 | Арилжааны зардал | 8,225 |
| 7.1.3 | Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал | 17,954 |
| 7.1.4 | Хураамж, шимтгэлийн зардал | 1,806 |
| 7.1.5 | Үйл ажиллагааны бусад зардал | 32,010 |
| 7.2 | Бусад зардал, гарз | 695 |
| 8 | Татварын өмнөх ашиг (5+6-7) | 23,780 |
| 9 | Орлогын албан татварын зардал | 5,449 |
| 10 | Татварын дараах ашиг (8-9) | 18,331 |
| 11 | Бусад дэлгэрэнгүй орлого | 36 |
| 12 | Тайлант хугацааны нийт дэлгэрэнгүй орлогын дүн | 18,367 |
| МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ | БАЙВАЛ ЗОХИХ | БИЕЛЭЛТ |
| Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа | ≥ 9% | 19.9% |
| Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа | ≥ 12% | 19.9% |
| Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт | ≥ 25% | 44.9% |
| Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нэгж валютаар) | < ±15% | -3.9% |
| Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нийт) | < ±30% | -14.2% |
| БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД (НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД)-Д ОЛГОСОН ЗЭЭЛ БОЛОН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ БУСАД АКТИВ ХӨРӨНГИЙН ТАЙЛАН | АКТИВЫН ХЭЛБЭР | ҮЛДЭГДЭЛ (сая төгрөг) | ӨӨРИЙН ХӨРӨНГӨД ЭЗЛЭХ ХУВЬ | |
| 1 | Банкны холбогдох нэг этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй) | 2.9% | ||
| 1.1 | Банкны хувьцаа эзэмшигч | – | – | – |
| 1.2 | Банкны эрх бүхий албан тушаалтан | – | – | – |
| 1.3 | Банкны бусад холбогдох этгээд | Зээл | 6,632 | 2.9% |
| 2 | Банкны нийт холбогдох этгээдүүд (нэгдмэл сонирхолтой этгээдүүд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй) | 4.7% | ||
| 2.1 | Банкны хувьцаа эзэмшигч | Зээл | 100 | 0.0% |
| 2.2 | Банкны эрх бүхий албан тушаалтан | Зээл | 814 | 0.4% |
| 2.3 | Банкны бусад холбогдох этгээд | Зээл | 10,705 | 4.3% |
Сүүлийн үед арилжааны банкуудын нэр, логог ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн цахим залилангийн тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд залилан хийж буй этгээдүүд нь өөрсдийгөө банкны ажилтан, албан байгууллага гэж танилцуулан утсаар ярих, мессеж илгээх, хуурамч линк явуулах замаар картын дугаар, нууц код (PIN), нэг удаагийн баталгаажуулах код (OTP) болон аппликэйшнд нэвтрэх мэдээллийг авахыг оролдож байна.
Банк нь утсаар, мессежээр, сошиал орчноор дамжуулан таны:
- Картын дугаар;
- Гүйлгээний нууц код;
- OTP код;
- Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хэзээ ч асуудаггүй болно.
Иймд харилцагч та өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалан
- Албан бус линк дээр дарж, хувийн мэдээллээ оруулахгүй байх;
- “Данс хаагдах”, “Сэжигтэй гүйлгээ илэрсэн”, “Шагнал хожсон” гэх мэт хуурамч мэдээлэллийг сайтар нягтлах;
- Танихгүй дугаар, мессеж, имэйлд ирсэн хүсэлтийг баталгаажуулалгүйгээр биелүүлэхгүй байхыг анхаарна уу.
Сэжигтэй тохиолдол илэрсэн үед:
- Карт, дансныхаа гүйлгээг нэн даруй шалгах;
- Банкны лавлах төв, салбар нэгжид яаралтай хандах;
- Хувийн мэдээллээ алдсан байж болзошгүй тохиолдолд картаа хаалгах зэрэг арга хэмжээг аваарай.
Банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тогтмол анхааруулга мэдээллийг хүргүүлж байгаа бөгөөд албан ёсны сувгаас ирсэн мэдээлэлд итгэн, цахим залилангаас өөрийгөө болон санхүүгээ урьдчилан хамгаална уу.
Тээвэр хөгжлийн банк АНУ-ын тэргүүлэгч The Bank of New York Mellon (BNY) банктай корреспондент харилцааг албан ёсоор тогтоож, Нью-Йорк дахь төв салбарт ам.долларын клирингийн дансаа амжилттай нээсэн Монгол Улс дахь анхдагч банкуудын нэг боллоо.
Дэлхийд тэргүүлэгч BNY банктай эхлүүлж буй ам.долларын гүйлгээ дамжуулах энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хил дамнасан худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, олон улсын төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэхэд өндөр хувь нэмэр оруулж байна. Мөн нөгөө талаас Тээвэр хөгжлийн банкны найдвартай байдлыг ийнхүү үнэлсэн нь ам.долларын гадаад төлбөр тооцооны хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал ахиц дэвшил болж, олон улсын банкны үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэсний тод илрэл юм.
Ингэснээр банк нь BNY-аар дамжуулан дэлхийн ам.долларын төлбөр тооцооны системд шууд холбогдож харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг 2–3 дахин богино хугацаанд, илүү хялбар, хурдан, хэмнэлттэйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүллээ.
АНУ-ын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс BNY банкийг “Дэлхийн санхүүгийн системийн хувьд нөлөө бүхий банк” хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд ам.долларын олон улсын төлбөр тооцооны клирингийг гүйцэтгэдэг дэлхийн ТОП 5 банкны нэг юм. Мөн 240 гаруй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй тус банкаар ашиг орлогын хэмжээгээрээ АНУ-д тэргүүлдэг 500 корпорацуудын ихэнх нь үйлчлүүлдэг төдийгүй өдгөө дэлхийд хамгийн томд тооцогдох кастодиан банк юм.