- Хадгаламжийн данснаас улирал бүр хадгаламжийн үндсэн дүнгээс зарлага гаргах эрх үүснэ;
- Хадгаламжийн хүүг улирал тутам авах боломжтой;
- Монголбанкны зарласан ам.долларын албан ханш өсөх тохиолдолд таны хадгаламжийн хүү дагаж өснө.
- Нүүр хуудас
- Байгууллага
- Хадгаламж
Ханшийн эрсдэлээс хамгаалагдсан хадгаламж
Ханшийн эрсдэлээс хамгаалагдсан хадгаламж
Байгууллагын тань хуримтлалд учирч болзошгүй ам.долларын ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “ханшийн эрсдэлээс хамгаалах хүү” нэмж олгох нөхцөл бүхий хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Давуу тал
Бүтээгдэхүүний нөхцөл
Бүтээгдэхүүний нөхцөл | ||
Валют | төгрөг | |
Хугацаа | 12 сар | |
Зарласан хүү /жилийн/ | Банкны тухайн үед мөрдөж буй энгийн 12 сарын хугацаатай хадгаламжийн хүү | |
Нийт хүү /жилийн/ | Зарласан хүү /жилийн/+ Ханшийн эрсдэлээс хамгаалах хүү* | |
Доод үлдэгдэл | 500,000,000 төгрөг | |
Хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү | 2.4%-4.8% | |
Хүү олгох давтамж | 3 сар тутам | |
Зарлага гаргах нөхцөл | 3 сар тутам | |
Орлого хийх нөхцөл | Боломжтой | |
ХАНШИЙН ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ХҮҮГИЙН НӨХЦӨЛ | ||
№ |
Монголбанкны ам.долларын албан ханш** /төгрөгөөр/ | Ханшийн эрсдэлээс хамгаалах хүү* /жилийн/ |
1 | 3,000 ≤ ** < 3,100 | 0.5% |
2 | 3,100 ≤ ** < 3,200 | 1.0% |
3 | 3,200 ≤ ** < 3,300 | 1.5% |
4 | 3,300 ≤ ** < 3,400 | 2.0% |
5 | 3,400 ≤ ** < 3,500 | 2.5% |
6 | 3,500≤ ** | 3.0% |
Тайлбар : *Уг хадгаламжийн хүү нь Монголбанкны бодлогын хүү болон валютын ханшийн өсөлт, бууралттай уялдан өөрчлөгдөнө. |
Бүрдүүлэх материал
- Данс нээлгэх албан хүсэлт;
- Улсын Бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Хуулийн этгээд, байгууллагын дүрэм;
- Гарын үсгийн баталгааны маягт, банкны загвараар нотариатиар баталгаажуулсан байх. / энд дарж татаж авна уу /;
- Эцсийн өмчлөгчийг мэдүүлэх маягт /энд дарж татаж авна уу/
- Данснаас мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийн цахим үнэмлэхний хуулбар.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт;