Жижиг, дунд бизнесийн зээл - Репо /Экспорт/
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон уул уурхайн бус экспортын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжихэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний нөхцөл

Нөхцөл

Бүтээгдэхүүний нөхцөл*

Бүтээгдэхүүн Жижиг дунд бизнесийн зээл – Репо /Экспорт/ 
Зээлийн хэмжээ / үнэт цаасжуулах / 3,000,000,000 /Гурван / тэрбум төгрөг хүртэл
Зээлийн хүү /жил/  10.50% /Репо арилжааны хүү + 4 нэгж хувиас хэтрэхгүй/
Зээлийн хугацаа /сар/ 2 жил хүртэл
Зээл олгосны шимтгэл Шинээр олгох тохиолдолд олгосон зээлийн дүнгийн 1% буюу 1,500,000  төгрөгөөс хэтрэхгүй
Нэмэгдүүлсэн хүү Үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү
Өргөдлийн хураамж 30,000 төгрөг 
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа  6 сараас доошгүй
Бусад Монголбанкны бусад шаардлага, нөхцөлүүд
Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ – 1,000
төгрөг
*-Монголбанкны тушаал, шийдвэрийн дагуу бүтээгдэхүүний нөхцөл тухай бүр өөрчлөгдөнө.  
Тавигдах шаардлага
  • Репо санхүүжилтийн эх үүсвэрийг олгож буй Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангасан байх;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасны дагуу буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой иргэн, аж ахуй нэгж хамрагдах боломжтой;
  • Уул уурхайн бус экспорт, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ*, 200 болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбар;
  • Монголбанкнаас тавьж буй шалгуур, шаардлагуудтай ЭНД дарж танилцана уу.
    Дэлгэрэнгүй асуулт хариулт харах бол ЭНД дарж танилцана уу.
Бүрдүүлэх материал
  • Зээл хүссэн албан бичиг. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан/
  • Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/
  • Зээл авах тухай ТУЗ-ийн /Хувьцаа эзэмшигчдийн хурлын/ тогтоол. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан ба гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр/ 
  • Компанийн гэрчилгээний хуулбар, Компанийн дүрмийн хуулбар /Улсын бүртгэлийн албаны тамгатай/ 
  • Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн /үүсгэн байгуулагчид, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал г.м/ иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет(хуулийн этгээд)
  • Бусад шаардлагатай нэмэлт материалууд