





















ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллыг Компанийн тухай хуулийн 62.1.13, Банкны тухай хуулийн 29.2.9 дүгээр зүйл, Тээвэр хөгжлийн банкны дүрмийн 13.1.8, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 12 дахь заалтын дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тогтоодог.
ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах зарчим, гишүүдийн хараат бус байдлыг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд, их хэмжээний болон ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийг хэрхэн хянаж, зөвшөөрөл олгодог талаар:
Тээвэр хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) нь хараат бус гишүүнийг оролцуулан нийт 5 гишүүний бүрэлдэхүүнтэй. ТУЗ-ийн даргаар хатагтай П.Даваа, гишүүдээр хатагтай Б.Базармаа, З.Мөнхзаяа, Б.Энэрэлт, хараат бус гишүүнээр хатагтай Б.Оюунцацрал нар тус тус томилогдон ажиллаж байна. Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Монгол улсын банк, санхүүгийн салбарт олон жилийн турш ажиллаж арвин туршлага хуримтлуулсан мэргэшсэн мэргэжилтнүүд ажиллаж байна. ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар жил бүр сонгодог. ТУЗ-ийн гишүүдийн хараат бус байдлыг банкны ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон гишүүдтэй байгуулсан гэрээ контрактаар зохицуулдаг бөгөөд ТУЗ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг дээдлэн, Монголбанкнаас баталсан дүрэм, журам, зааврыг мөрдлөг болгож, банкны Хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан Тээвэр хөгжлийн банкны дүрэм, ТУЗ-ийн хурлаар баталсан ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, эрх үүрэг, тайлагналын тогтолцооны талаар:
Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороод
Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу ТУЗ нь Аудитын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Хүний нөөц, цалин урамшууллын хороо гэсэн 3 байнгын хороод байгуулан ажиллаж байна. Хороод нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан хороод тус бүрийн үйл ажиллагааны журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТУЗ-д дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг доорх хүснэгтээр харуулав.











