Тогтвортой хөгжил

Дэлхий дахинаа цар тахал, уур амьсгалын дулаарал зэрэг үйл явц олон улсын байгууллага, томоохон улс орнуудын тогтвортой өсөлтийн зорилтууддаа хүрэх үйл ажиллагааг хурдасгаж, ногоон өсөлт, хариуцлагатай санхүүжилтийн трендийг бий болгосон. Бид байгаль орчин, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх тогтвортой хөгжлийн зорилтыг хангах бизнесийн үйл ажиллагааны загварыг боловсруулан хэрэгжүүлж байгаа ба тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн олон улсын стандартад нийцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар шинээр гадаад эх үүсвэр татах, байгаль орчинд ээлтэй бизнесийн шийдэл, шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэх Тогтвортой шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тогтвортой хөгжлийн бодлого

Тээвэр хөгжлийн банк нь Тогтвортой санхүүжилтийн бодлогоо боловсруулан батлуулснаар банкны бизнесийн болон дотоод үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зорилго, түүний үзэл баримтлалыг бэхжүүлэх тус чиглэлээр баримтлах банкны бодлогыг тодорхойлох, банкнаас санхүүжүүлэх үйл ажиллагааны ангилал, шалгуур үзүүлэлт, үр нөлөөний хэмжих үзүүлэлт зэргийг батлан өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг бодлогын суурь зарчим нь НҮБ-ын 2015 онд тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол улсын “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан 8 зарчмыг үндэслэн Банкны бизнесийн болон дотоодын үйл ажиллагаанд удирдлага болгодог.

Тогтвортой санхүүжилт

Банкны тогтвортой санхүүжилтийн зорилт нь байгаль орчин, нийгмийн ашиг тусыг оновчтой тодорхойлсон төслүүдэд хөрөнгө оруулалтын урсгалыг чиглүүлэхэд оршдог.

Энэ хүрээнд банк нь олгож буй зээлд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж, харилцагч болон банканд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах замаар 2030 он гэхэд банкны нийт зээлийн багцад эзлэх тогтвортой санхүүжилтийн чиглэлээр олгосон зээлийн багцын хэмжээг 5 хувьд хүргэх онцлох зорилт тавиад байна.

Уг зорилгын хүрээнд 2024 оны 2-р улирлын байдлаар тогтвортой санхүүжилтийн чиглэлээр шинээр олгосон зээлийн багцын хэмжээ нь нийт зээлийн багцын 2.7%-ийг эзэллээ.

Тээвэр хөгжлийн банк нь байгаль орчин, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм зааврыг мөрдөн ажилладгаас гадна дор дурьдсан олон улсын гэрээ хэлэлцээр, протоколын үзэл баримтлалыг өөрийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлэлцлүүддээ хэрэгжүүлж мөрдөж ажиллахыг зорьдог. Үүнд:

  • Олон улсын санхүүгийн корпораци (цаашид “ОУСК” гэх)-ийн Гүйцэтгэлийн 8 стандарт (IFC 8 Performance Standards);
  • Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн Холбоо (цаашид “ТоС холбоо” гэх)- ны Тогтвортой санхүүжилтийн 8 зарчим;
  • Бүс ба Зам санаачилгын Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд (Green Investment Principles for the Belt and Road Initiative).

Банк нь ТоС хөтөлбөрийн хүрээнд гаргасан “Санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагаа” болон “Анхаарах үйл ажиллагаа” жагсаалтад багтсан үйл ажиллагааг санхүүжүүлдэггүй.

Тээвэр хөгжлийн банкны Байгаль орчин, Нийгмийн Бодлоготой ЭНД ДАРЖ танилцана уу.

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Тээвэр хөгжлийн банк нь иргэд болон байгууллагын харилцагчдадаа байгаль орчин, нийгэмд ээлтэй  ногоон санхүүжилтийн дараах бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Ногоон төслийн зээл /Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу/

Байгаль орчинд ээлтэй Цахилгаан автомашины зээл /Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу/

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн үйлчилгээ /Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу/

Тогтвортой тайлагнал

Банкны тогтвортой тайлагнал, аливаа санхүүжиллтийн үр дүнг хэмжих үүднээс Монгол улсын тогтвортой санхүүгийн холбоо ТоС гишүүдийн хагас жилийн тайлан, Гадаад эх үүсвэрийн тайлан, Монгол Банкны ногоон зээлийн тайлан, Банкны ногоон эх үүсвэрийн тайлангуудыг холбогдох зохицуулагч байгууллага руу хагас жил болон улирлын давтамжтайгаар тайлагнадаг. GIP гишүүнчлэлийн хүрээнд жил бүр ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудын хэрэгжилтийг тайлагнадаг байна. Мөн банкны санхүүжүүлсэн хүлэмжийн хийг PCAF гишүүнчлэлийн хүрээнд тусгайлсан нэг сектороор тооцоолон тайлагнах ажлын бэлтгэлийг хангаж байна.

Хамтын ажиллагаа

Тээвэр хөгжлийн банк нь санхүүгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэмжиж, тайлагнах зорилгоор Нидерланд улсад төвтэй Нүүрстөрөгчийн Нягтлан Бодох Бүртгэлийн Санхүүгийн Түншлэлд (PCAF)-д гишүүнээр нэгдлээ. Энэхүү түншлэлд нэгдэн орсноор бизнесийн үйл ажиллагаандаа шинэлэг стандартыг нэвтрүүлж үйл ажиллагаагаараа дамжуулан хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, харилцагчийнхаа хүрээлэн буй орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих улмаар нүүрстөрөгч бага хөгжлийн замд шилжих шилжилтийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Бүс ба Зам санаачилгын Ногоон Хөрөнгө Оруулалтын Зарчмууд

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо

Нүүрстөрөгчийн Нягтлан Бодох Бүртгэлийн Санхүүгийн Түншлэл

Жендерийн эрх тэгш байдлын дэмжигч банк

Тээвэр хөгжлийн банк нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах,  жендэрийн талаар баримтлах банкны бодлогоо тодорхойлох, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг харилцагчдаа хүргэх, жендэрийн нөлөөллөөс үүдэлтэй банкны үйл ажиллагаанд үүсэх эрсдэлийг бууруулах, хянах, удирдах зорилгоор “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-ыг батлуулан хэрэгжүүлэх механизмаар банк дотроо Жендерийн хороог байгуулан ажиллаж байна.

Жендэрийн эрх тэгш байдлын бодлого нь дараах чиглэлүүдэд хэрэгжиж байна:

  • Институцийн түвшин

Ажилтнуудын хүйсээр ангилсан тоон мэдээллийг бүртгэх, холбогдох дүн шинжилгээг хийх, шийдвэр гаргахад ашиглах, жендэрийн мэдрэмжтэй арга барилыг өдөр тутмын үйл ажиллагаа, засаглал, гүйцэтгэлийг үнэлэх үйл явцад нэвтрүүлэн хэрэгжүүлэх, ингэхдээ шаардлагатай санхүүгийн болон хүний нөөц бололцоог ашиглах;

  • Харилцагчийн түвшин

Банк нь жендэрийн тэгш оролцоог хангасан харилцагчийн сегментчлэл, зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эрсдэлийн үнэлгээ, маркетинг зэргийг харилцагчдаа санал болгож буй үйлчилгээндээ харгалзан үзэж ажиллана;

  • Нөлөөллийн түвшин

Банк нь үйл ажиллагаагаараа дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих олон улсын санал санаачлага, хөтөлбөр болон тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд өөрийн хувь нэмрийг оруулж ажиллана.

Нийгмийн хариуцлага

Тээвэр хөгжлийн банкны нийгмийн хариуцлагын зорилго нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд банкны үйл ажиллагаа болон үнэ цэнээрээ дамжуулан харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалж, ажилтнуудынхаа эрүүл мэнд, боловсрол, хөгжил дэвшилд анхааран, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд өөрсдийн хувь нэмрээ урт хугацаанд, тасралтгүй, хариуцлагатайгаар оруулах юм. Бид дараах 5 чиглэлийн дагуу нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлж байна:

  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Байгаль орчин
  • Хүний эрх
  • Ил тод, хариуцлагатай байдал