Дэлхийн 64 улсад нэвтэрсэн Хятадын №1 цахим төлбөрийн хэрэгсэл Tencent Holdings Limited компанийн WECHAT PAY олон улсын төлбөр хүлээн авах систем албан ёсоор Монголд нэвтэрлээ. Монгол улс нь WECHAT PAY-ийг нэвтрүүлсэн 65 дах орон, Монгол төгрөг нь WECHAT PAY системийг дэмждэг 25 дах валют болж байгаа юм. Хятад жуулчид болон бизнес эрхлэгчид Монгол улсад wechat-аар төлбөр тооцоогоо хийн Монголын аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоог хүлээн авах гайхалтай боломжийг Тээвэр хөгжлийн банк болон Qpay үйлчилгээг нэвтрүүлэгч ККТТ компанийн хамт олон хамтран бий болголоо.
Хятадын мобайл төлбөр тооцооны шинэ тоглогч, Монголчуудын хувьд зайлшгүй мэдэх ёстой нэгэн компанийн үйлчилгээ нь Wechat Pay юм. Интернэт, гар утас өргөн хэрэглээ болсон өнөө цагт бэлэн мөнгө, төлбөрийн картууд үеэ өнгөрөөх цаг болж дэлхийн улс орнуудад гар утсаа ашиглан төлбөр тооцоог маш хурдан гүйцэтгэдэг болсон байна. Wechat нь 2011 оноос БНХАУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж өдгөө хамгийн өргөн хэрэглэгддэг аппликейшн ба нийт идэвхтэй хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд эхний тавд ордог. Wechat Pay буюу Wechat дотор суурилсан төлбөрийн систем нь БНХАУ-д хамгийн их хэрэглэгчтэй төлбөрийн систем ба БНХАУ-ын хүн амын 84% нь хэрэглэдэг.
Монголд албан ёсоор системийн холболт хийгдсэнээр хятад улсын иргэд Монголд дараах төрлүүдээр төлбөр төлөх боломжтой болж байгаа юм.
- Scan to Pay – Wechat хэрэглэгч статик QR уншуулан гүйлгээ хийх
- Scan to Pay – Wechat хэрэглэгч динамик QR уншуулан гүйлгээ хийх
- In App Pay – Мерчантын апп дээрээс нэхэмжлэх бүхий deep link (дийп линк) гүйлгээ хийхMini Program Pay тун удахгүй.