- Албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, хасалт хийх.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарах этгээд нь үйл ажиллагаа явуулж эхлэхээс ажлын 10 хоногийн өмнө дараах материалыг бүрдүүлж, татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ цахимаар болон цаасаар татварын албанд гаргана:
- Татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийн маягт;
- Гадаад улсын аж ахуйн нэгжийн Монгол Улсад төлөөний газраа байгуулах, үйл ажиллагааны чиглэл, ажиллах хугацаа, удирдлагын нэр, ажиллагсдын тоо зэргийг тусгасан шийдвэр;
- Гадаад Улсад татвар төлөгчөөр бүртгүүлснийг нотлох татвар төлөгчийн гэрчилгээ;
- Толгой компанийн хуулийн этгээдээр бүртгүүлснийг нотлох баримт бичиг /хуулбар/, компанийн дүрэм; /хуулбар/
- Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олохыг нотлох Монгол Улсын этгээдтэй байгуулсан гэрээний хуулбар
- Төлөөний газрын хаяг байршлыг нотлох баримт
- Төлөөний газрыг удирдах этгээдийг томилсон шийдвэр, итгэмжлэл;
- Төлөөний газрын удирдлагын анкет, баримт бичгийн хуулбар /удирдлага нь Монгол Улсын иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх, гадаад паспортын хуулбар/;
- Төлөөний газрын эхлэлтийн санхүүгийн тайлан
- Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Хуулийн этгээдийн дүрэм
- Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
- Хуулийн этгээдийн банкны дансны хуулга
- Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар
- Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)
20.1.Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
20.2.Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна:
20.2.1.энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.7, 18.7-д заасан орлогод
– эрхийн шимтгэлийн орлого 10%
– ногдол ашгийн орлого 10%
– хүүгийн орлого 10%
– 10 хувиар;
– үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого 2 хувиар;
– үл хөдлөх хөрөнгийн татвар 0,6-1%
20.2.3.энэ хуулийн 18.6.5-д заасан орлогод – төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого 40 хувиар;
20.2.4.энэ хуулийн 18.6.6, 18.6.8-д заасан орлогод
– тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой аж ахуйн нэгжид шилжүүлсэн ашиг 20 хувиар;
Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар;
20.2.7.энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар,оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар.
– Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2,5-5%
20.3.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд тогтворжуулах гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаанд тогтворжуулсан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна.