д/д | БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ | ЗӨВЛӨМЖ |
1. | Өргөдөл УБ-03, УБ-12 маягт | http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах |
2. | Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт | Хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх эсвэл цахимаар хүсэлтийг гаргаж болно.
● Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг баримтална. Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. ● “Иргэний хууль”-ийн 27 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримтлан улсын бүртгэлд бүртгүүлнэ. ● Цахимаар авах тохиолдолд https://www1.e-mongolia.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээнэ. |
3. | Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт | – Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг
Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /Засгийн газрын тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №230 дугаар тогтоол/ – Тэмдэгтийн хураамж 44,000 төгрөг Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт – Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт |
4. | Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/,
1 хувь
/Нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ/
|
Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т:
– Компани үүсгэн байгуулах тухай – Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/ – Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг, – Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар, /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/ – Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна. |
Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол:
– Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх – ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна. |
||
Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол:
– Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ. |
||
5. | Дүрэм /2 хувь/ | Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг тусгаж, үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулна. http://www.legalinfo.mn/law/details/310 |
6. | Гадаадын иргэн бол паспортын хуулбар | Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар. |
7. | Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт | Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/ |
8. | Хөрөнгийн нотлох баримт | Компанийн дансанд мөнгөн хөрөнгө байршуулсан баримт /дансны хуулга/ хөрөнгийн хэмжээнд дээд, доод хязгаар байхгүй |
9. | ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:
· Гүйцэтгэх удирдлага · Үүсгэн байгуулагч · Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан · Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд |
д/д | БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ |
ЗӨВЛӨМЖ |
1 | Өргөдөл УБ-03, УБ-12 маягт | http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах |
2 | Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт | Хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх эсвэл цахимаар хүсэлт гаргаж болно.
https://www1.e-mongolia.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээнэ. |
3 | Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт | – Нэр баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг
Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /Засгийн газрын тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №230 дугаар тогтоол/ – Улсын тэмдэгтийн хураамж 750,000 төгрөг Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/ – Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/ |
4 |
Үүсгэн байгуулагчдын шийдвэр /тогтоол/, /хурлын тэмдэглэл/ 1хувь
Нэрээ баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх
|
Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т:
– Компани үүсгэн байгуулах тухай – Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/ – Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг – Гүйцэтгэх захирлыг сонгох, овог, нэр, регистр /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/ – Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх Шийдвэр /тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна. |
Компани үүсгэн байгуулагч нь компани бол:
– Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. – Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар |
||
5 | Дүрэм | – Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг дүрэмдээ тусгана.
– Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь |
6 | Гэрээ | 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хамтран ажиллах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан байна.
/Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь/ |
7 | Хөрөнгө оруулалтыг нотлох баримт | Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх. Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг. |
8 | Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт | Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ |
9 | Паспортын хуулбар | Эрх бүхий гадаадын иргэдийн паспортын хуулбар |
Баримт бичиг нь гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байх. Гадаад улс оронд үйлдэгдсэн бол Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх. |
д/д |
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ |
ЗӨВЛӨМЖ |
1 |
Өргөдөл УБ-04, УБ-12 маягт | http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах |
2 |
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт | -Улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг
-Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/ – Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг -Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/ |
3 |
Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд салбар, төлөөлөгчийн газар байгуулсан тухай тэмдэглэгээ хийгдэнэ. |
Үүсгэн байгуулагч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээ, дүрмийн хуулбар /Иргэний хуулийн 29.4/ | ||
4 |
Шийдвэр /тогтоол/ /1хувь/ | Үүсгэн байгуулах эрх бүхий байгууллага /ХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчид, холбоо/ТББ/, сангийн тухайд удирдах зөвлөл, нөхөрлөл, хоршооны тухайд бүх гишүүдийн хурал/-ын шийдвэр/тогтоол/-т:
-Салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах тухай -Удирдлагыг томилох -Салбар, төлөөлөгчийн газар байрших хаяг, утасны дугаар -Ажиллах журмыг хавсралтаар батлах |
5 |
Журам /1 хувь/ | Журамд салбар, төлөөлөгчийн газрын хаяг, утас, эрхлэх үйл ажиллааг тусгах.
Иргэний хууль: 29.2.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ. 29.3.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ. |
6 |
Гадаадын иргэн бол пасспортын хуулбар | Удирдага нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар. |
7 |
Хаягийн нотлох баримт | Салбар, төлөөлөгчийн газар байрлах үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/хуулбар/, түрээсийн гэрээ. |
8 |
Татварын албаны тодорхойлолт | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6. |
Хууль, журамд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл /жишээ нь банк, даатгал, аудит, ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа эрхэлдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрөл байх/ | ||
· Гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд өргөдөл гаргах эрхтэй. |
д/д |
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ |
ЗӨВЛӨМЖ |
1 |
Өргөдөл УБ-03, УБ-12 маягт | http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягнаас татаж авах |
2 |
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт | – Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг
Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт – ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг – Шашны байгууллагын өөрчлөлт 40,000 төгрөг Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/ – Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/ |
3 |
Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ | Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх |
4 |
Шийдвэр/тогтоол/,
хурлын тэмдэглэл /1хувь/
/Шийдвэр/тогтоол/, гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/ |
Шийдвэр/тогтоол/-т:
– Өмнөх удирдлагыг чөлөөлж, шинэ удирдлагыг сонгосон /томилсон/ байх – Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сан, ШБ-ын хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршооны хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна. |
2 ба түүнээс дээш гишүүнтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурна. | ||
Охин компанийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх тохиолдолд толгой компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ авна. | ||
ТБ,АГ,УТҮГ-ын хувьд хуулиар эрх олгосон байгууллагын өмнөх удирдлагыг чөлөөлсөн, шинэ удирдлагыг томилсон шийдвэр. /эх хувь эсхүл хуулбар үнэн дарагдсан хуулбар/ | ||
5 |
Гадаадын иргэн бол паспортын хуулбар | Шинээр сонгогдсон гүйцэтгэх захирал, ТУЗ, УЗ-ийн дарга/тэргүүн/ зэрэг нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар авна. |
6 |
Эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл | Банк, даатгал, аудит, ББСБ, ХЗХ гэх мэт хуулийн этгээд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авч ирнэ. |
7 |
Татварын албаны тодорхойлолт | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6. |
· Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах, · Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна. |
||
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: · Гүйцэтгэх удирдлага · Үүсгэн байгуулагч · Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан · Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд |
д/д | БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ |
ЗӨВЛӨМЖ |
1 |
Өргөдөл УБ-03, УБ-12 маягт | http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах |
2 |
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт | – Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг
Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт – ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/ – Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоолт/ |
3 |
Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ | Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх |
4 |
Шийдвэр/тогтоол/,
хурлын тэмдэглэл /1хувь/
/Шийдвэр/тогтоол/, гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/ |
Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сангийн хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршооны хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна. |
Шийдвэр/тогтоол/-т өөрчлөгдөх, нэмэгдэх, хасагдах үйл ажиллагааны чиглэлээ тусгаж, шинэчилсэн дүрэм /дүрмийн нэмэлт, өөрчлөлт/-ийг хавсралтаар баталсан байх. | ||
2 ба түүнээс дээш гишүүнтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна | ||
5 |
Шинэчилсэн дүрэм эсхүл дүрмийн нэмэлт, өөрчлөлт
/2 хувь/ |
Дүрэмд үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлтөө тусгана. |
2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй ГХОХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчдийн хоорондын шинэчилсэн гэрээ хийнэ.
/1 хувь/ |
||
6 |
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ | Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа нэмэх бол эрх бүхий байгууллагаас олгосон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар. |
7 |
Татварын албаны тодорхойлолт | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6. |
· Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах, · Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх. |
||
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: · Гүйцэтгэх удирдлага · Үүсгэн байгуулагч · Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан · Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. |
д/д |
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ |
ЗӨВЛӨМЖ /хууль тогтоомж, түүний зүйл заалт/ |
|
1 | Өргөдөл УБ-03 | http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах | |
2 | Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт | – ГХО-тай хуулийн этгээд 75,000 төгрөг
Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/ – Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/ |
|
3 | Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ | Үйл ажиллагаа явуулах хугацааг сунгаж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэнэ. | |
4 | Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл; | Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага ирэх боломжгүй бол нотариатаар итгэмжлэл үйлднэ. | |
5 | Татварын албаны тодорхойлолт | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6 | |
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:
· Гүйцэтгэх удирдлага · Үүсгэн байгуулагч · Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан · Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд |
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХАЯГ БАЙРШИЛ Дотоодын хуулийн этгээд бол: Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний III байр 2-р давхар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар ГХО-тай ХЭ бол: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, ЗГ-ын II байрны ард, “Invest in Mongolia center
|
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУГАЦАА
ГХО-тай ХЭ бол: Улсын бүртгэлд бүртгэх эсэхийг ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. /ХЭУБТХ 21.6 / |
д/д |
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ |
ЗӨВЛӨМЖ |
Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газар, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар |
||
1 |
Өргөдөл УБ-03 маягт | http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах
– Улсын тэмдэгтийн хураамж 10,000 төгрөг Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/ |
2 |
Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ | Гэрчилгээг үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх |
3 |
Төрийн байгууллага, албан газрын хувьд | – Тухай байгууллагын бүтэц, орон тоог баталсан тушаал, шийдвэрийн хуулбар
– Тамга хийлгэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл – Төрийн байгууллагын дотоод газар, нэгжийн хувьд дээд байгууллагын албан хүсэлт |
Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага /СӨХ, байгаль хамгаалах нөхөрлөл, төсөл, хөтөлбөр/ |
||
1 |
Албан бичиг /хүсэлт/ | – Сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг /СӨХ-ны даргыг сонгосон хурлын тэмдэглэлийн хуулбарын хамт/
– Нөхөрлөлийн хувьд гишүүдийн гарын үсэг бүхий хүсэлт – Төсөл, хөтөлбөрийн хувьд харьяалах, удирдах Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр /тогтоол, тушаал/, албан бичиг. |
2 |
Гэрчилгээний хуулбар | СӨХ, нөхөрлөлийн хувьд гэрчилгээний хуулбар |
3 |
Татварын байгууллагын тодорхойлолт | Харьяа дүүргийн татварын албанд бүртгэлтэй тухай, татвар төлөгчийн регистрийн дугаар бүхий тодорхойлолт |
Хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийн нэгж |
||
1 |
Шийдвэр/тогтоол/
Албан бичиг |
Харьяалах дээд байгууллагын эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх |
2 |
Гэрчилгээний хуулбар | Харьяалах дээд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар |
Өргөдөл гаргагч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар | ||
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: · Гүйцэтгэх удирдлага · Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч · Хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгосон этгээд · Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. |