Зохиогч: Nomundari A
Таныг таних боломжтой аливаа мэдээлэл нь “хувийн мэдээлэл” гэж тооцогдох бөгөөд дараах мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулах, ашиглах, дамжуулахыг хуулиар хориглосон байдаг. Үүнд:
- Хувийн таних мэдээлэл: Нэр, регистрийн дугаар, иргэний үнэмлэх;
- Харилцах мэдээлэл: Утасны дугаар, и-мэйл, оршин суугаа хаяг;
- Санхүүгийн мэдээлэл: Банкны данс, картын дугаар, гүйлгээний түүх;
- Эрүүл мэндийн мэдээлэл: Онош, эмчилгээ, нийгмийн халамжийн түүх;
- Цахим: Байршлын мэдээлэл, сошиал сүлжээнд нийтэлсэн пост, зураг.
Үйлчилгээний байгууллагууд таны мэдээллийг хуульд заасан хүрээнд авч болох ба мэдээллээ өгөхөөс өмнө ямар зорилгоор ашиглах болон нууцлалыг хэрхэн хамгаалах талаар зайлшгүй асуух хэрэгтэй.
ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
- Нууц үг хүчтэй, дахин давтагдахгүй байх;
- Хувийн мэдээллээ утсаар, мессежээр, сошиал дээр бүү хуваалц;
- Банк, төрийн аппликэйшнээ зөвхөн албан ёсны эх сурвалжаас татаж авах;
- Сэжигтэй линк, и-мэйл, мессежийг нээхгүй байх;
- Гүйлгээгээ тогтмол шалгаж, асуудал илэрвэл банктайгаа яаралтай холбогдох шаардлагатай.
Цахим орчинд хувийн мэдээллээ буруу удирдах нь таны санхүү, нэр хүнд, аюулгүй байдалд ноцтой эрсдэл дагуулдаг. Харин мэдээллээ зөв хамгаалснаар та өөрийнхөө амьдралыг итгэлтэй, аюулгүй байлгаж чадна.
ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ = ТАНЫ АМЬДРАЛЫН НУУЦ
Categories
CIPS гэж юу вэ?
- CIPS (Cross-Border Interbank Payment System) нь БНХАУ-ын Ардын Банкны зөвшөөрлөөр 2015 онд нэвтрүүлэгдсэн олон улсын төлбөр тооцооны систем юм. Уг систем нь юань (CNY)-аар хийгдэх гадаад худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад бүхий л төрлийн төлбөр тооцоог шуурхай, найдвартай, аюулгүйгээр гүйцэтгэх боломжийг олгодог.
- Манай банк CIPS системд шууд холбогдсоноор юанийн гадаад төлбөр тооцоог дамжуулагч банк оролцуулахгүйгээр шууд гүйцэтгэгдэх боломжтой боллоо. Энэ нь гүйлгээний хугацааг богиносгож, зардлыг бууруулж, найдвартай байдлыг нэмэгдүүлнэ.
- Тийм. Өмнө нь олон улсын юанийн гүйлгээг дамжуулагч банкаар хийдэг байсан тул нэмэлт шимтгэл тооцогддог байсан харин CIPS-ээр дамжуулан гүйлгээ хийхэд ийм нэмэлт зардал үүсэхгүй. (эцсийн шимтгэлийн хэмжээ нь тухайн гүйлгээний төрөл, дүнгээс
хамаарна)
- Манай банкаар дамжуулан юанийн төлбөр тооцоогоо CIPS системээр хийхэд дамжуулагч банкны шимтгэл тооцогдохгүй. Ингэснээр хүлээн авагчийн улс болон гүйлгээний дүнгээс хамааран, зах зээлийн бусад арилжааны банктай харьцуулахад нэг гүйлгээ тутамд 30,000–155,000 төгрөг хүртэл зардал хэмнэх боломжтой.
- БНХАУ болон бусад 120 гаруй улс руу юань (CNY)-аар бүхий л төрлийн гадаад төлбөр тооцоог CIPS-ээр дамжуулан түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой.
- Үгүй. Хэрэв та манай банканд CNY-ийн харилцах данстай бол та гадаад шилжүүлгээ тус данснаасаа шууд хийх боломжтой.
- CIPS-ээр илгээгдсэн гүйлгээ ихэвчлэн 2-4 цагийн дотор ордог. Мөн хүлээн авагчийн банкнаас шалтгаалан дараагийн өдөр орох боломжтой.
- Тийм. CIPS систем нь зөвхөн юань (CNY)-ийн төлбөр тооцоог гүйцэтгэх олон улсын банк хоорондын систем юм.