- CIPS системээр хийгдэх гадаад шилжүүлгийн тоо болон дүнд хязгаарлалт байхгүй болно.
Зохиогч: Nomundari A
- Тийм. Харилцагч өндөр дүнтэй буюу 1,000,000 юаниас дээш дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд салбараар дамжуулан Хөрөнгө зохицуулалтын газарт мэдэгдэнэ.
- Тээвэр хөгжлийн банкны болон хүлээн авагч банкны комплаенсийн дотоод хяналт шалгалтын дагуу тухайн гүйлгээг зөрчилтэй гэж үзсэн тохиолдолд буцаах боломжтой. Буцаагдсан гүйлгээ Тээвэр хөгжлийн банканд ирсэн тохиолдолд харилцагчийн дансанд буцаан олгоно.
- Тээвэр хөгжлийн банкнаас шалтгаалаагүй асуудлаас үүдэн гүйлгээ амжилтгүй болсон тохиолдолд шимтгэлийг буцаан олгохгүй.
- Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, IBAN дансны дугаар;
- Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, SWIFT/CIPS код;
- Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, SWIFT/CIPS код (хэрэв байвал);
- Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичих шаардлагатай (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, бараа материалын төлбөр бол инвойс дугаар гэх мэт).
- Хүлээн авагч банк нь шууд оролцогч биш бол тухайн банктай харилцаатай шууд оролцогч банкаар дамжуулан юанийн шилжүүлгийг илгээнэ.
- Олон улсын хориг арга хэмжээнд орсноос бусад бүх төрлийн юанийн гадаад шилжүүлгийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шилжүүлэх боломжтой.
- Хүлээн авагчийн банкны байрлаж буй цагийн бүсээс шалтгаалан гүйлгээ хүлээн авагчийн
дансанд орох хугацаа өөрчлөгдөх боломжтой.
Тээвэр хөгжлийн банк интернэт банкандаа MFA (Multi-Factor Authentication) буюу давхар баталгаажуулалтыг нэвтрүүллээ.
Тус баталгаажуулалт нь хэрэглэгч системд нэвтрэхдээ зөвхөн нууц үгээр хязгаарлагдахгүй, өөр нэмэлт баталгаажуулалтын алхам хийж ордог аюулгүй байдлын нэмэлт шат юм.
Яагаад MFA – Давхар баталгаажуулалт чухал вэ?
- Нууц үг алдагдсан тохиолдолд харилцагчийн хувийн мэдээллийг хамгаалж үлдэх боломжтой;
- Цахим залилан бусад смишинг төрлийн халдлагаас сэргийлнэ;
- Хувь хүн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хамгаалах юм.
Түүнчлэн иргэн 5 сая төгрөг, байгууллага 20 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг OTP кодоор баталгаажуулах алхмыг MFA – Давхар баталгаажуулалтаар орлуулах боломжтой юм.
Харилцагч та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны Интернэт банкаар хэрхэн давхар баталгаажуулалт хийх зааврыг хүргэж байна.




SmiShing (SMS Text Phishing) буюу мессеж луйвар нь олон улсад өргөн тархаад буй халдлагын нэг төрөл юм. Гар утсаараа мессеж бичих, хүлээн авах өргөн хэрэглээг ашиглан бусдыг залилах, цахим луйвар үйлдэх, хувийн мэдээлэлд нь халдах тохиолдол нэмэгдэх хандлага олширч байгаатай холбогдуулан дараах анхааруулга зөвлөмжийг хүргэж байна.
- Утсаар ирсэн мессежинд болгоомжтой хандаарай – Танихгүй дугаараас ирсэн холбоос, мессежийг нээхээс өмнө сайтар нягталж, итгэлтэй болсныхоо дараа хариу өгөх хэрэгтэй.
- Сэжигтэй холбоос дээр бүү дараарай – Илгээгч нь тодорхойгүй, эсвэл эргэлзээтэй бол холбоосыг нээхгүй байх нь таны мэдээллийг хамгаалах чухал алхам юм.
- QR код скан хийхдээ анхааралтай байгаарай – Итгэж болох эх сурвалжаас ирсэн байсан ч очих хаягийг шалгаж баталгаажуулсныхаа дараа үргэлжлүүлээрэй.
- Төхөөрөмж, аппликэйшнээ тогтмол шинэчилж байгаарай – Шинэчлэл нь аюулгүй байдлыг сайжруулж, халдлагаас сэргийлэх юм.
Банк харилцагчаасаа хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахын шаардсан хүсэлтийг илгээдэггүй. Ямар нэг байдлаар танд ирсэн тохиолдолд та тухайн илгээсэн байгууллагын албан ёсны цахим хаяг, утасны дугаар үнэн зөв эсэхийг зайлшгүй нягталснаар учирч болох олон эрсдэлээс өөрийгөө хамгаалах ач холбогдолтой юм.
Цахим аюулгүй байдал – Таны хариуцлагаас эхэлнэ.