д/д | БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ | ЗӨВЛӨМЖ |
1. | Өргөдөл УБ-03, УБ-12 маягт | http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах |
2. | Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт | Хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх эсвэл цахимаар хүсэлтийг гаргаж болно.
● Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг баримтлана. Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. ● “Иргэний хууль”-ийн 27 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримтлан улсын бүртгэлд бүртгүүлнэ. ● Цахимаар авах тохиолдолд https://www1.e-mongolia.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээнэ. |
3. | Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт | – Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг
Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /Засгийн газрын тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №230 дугаар тогтоол/ – Тэмдэгтийн хураамж 44,000 төгрөг Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт – Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт |
4. | Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/,
1 хувь
/Нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ/
|
Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т:
– Компани үүсгэн байгуулах тухай – Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/ – Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг, – Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар, /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/ – Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна. |
Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол:
– Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх – ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна. |
||
Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол:
– Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ. |
||
5. | Дүрэм /2 хувь/ | Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг тусгаж, үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулна. http://www.legalinfo.mn/law/details/310 |
6. | Гадаадын иргэн бол паспортын хуулбар | Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар. |
7. | Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт | Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/ |
8. | Хөрөнгийн нотлох баримт | Компанийн дансанд мөнгөн хөрөнгө байршуулсан баримт /дансны хуулга/ хөрөнгийн хэмжээнд дээд, доод хязгаар байхгүй |
9. | ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:
· гүйцэтгэх удирдлага · үүсгэн байгуулагч · итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан · итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд |
Establish a new limited liability company
Бүрдүүлэх материал