Banner 5
SmiShing (SMS Text Phishing) буюу мессеж луйвар нь олон улсад өргөн тархаад буй халдлагын нэг төрөл юм. Гар утсаараа мессеж бичих, хүлээн авах өргөн хэрэглээг ашиглан бусдыг залилах, цахим луйвар үйлдэх, хувийн мэдээлэлд нь халдах тохиолдол нэмэгдэх хандлага олширч байгаатай холбогдуулан дараах анхааруулга зөвлөмжийг хүргэж байна.
Банк харилцагчаасаа хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахын шаардсан хүсэлтийг илгээдэггүй. Ямар нэг байдлаар танд ирсэн тохиолдолд та тухайн илгээсэн байгууллагын албан ёсны цахим хаяг, утасны дугаар үнэн зөв эсэхийг зайлшгүй нягталснаар учирч болох олон эрсдэлээс өөрийгөө хамгаалах ач холбогдолтой юм.
Цахим аюулгүй байдал – Таны хариуцлагаас эхэлнэ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны 8 дугаар сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэллээ.
Тус шинэ зохицуулалтаар ипотекийн зээл шинээр авч буй иргэд болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай болох юм.
Одоогийн нөхцөлд зээлдэгч иргэд ердийн даатгалын үйлчилгээг сонгосон учраас энэ нь зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдсан байдаг. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаантай байгаа бөгөөд хамгийн түгээмэл тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүссэн үед даатгал үйлчлэхгүй байгаа аж.
Ипотекийн зээлтэй иргэдийн санхүүгийн эрсдэл нь зөвхөн орлогын тогтвортой байдлаас гадна эрүүл мэндтэй шууд холбоотой. Хэрвээ өвчний улмаас зээлдэгч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авч чадахгүй бол зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч төлөх үүрэг хүлээдэг. Түүнчлэн төлж чадахгүй бол орон сууц хураагдаж, ар гэр нь санхүүгийн дарамтад орж, байргүй болох эрсдэл байдаг.
Харин урт хугацааны амь насны даатгал нь даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгчид эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн юм. Тодруулбал, гэрээний дагуу аливаа өвчлөл, тэр дундаа архаг хууч өвчин, хорт хавдар, мөн гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш хугацаагүй алдсан тохиолдолд даатгалын компани нь таны зээлийн үлдэгдлийг бүрэн нөхөн төлж, таныг болзошгүй эрсдэлээс сэргийлэх юм.
Энэхүү даатгал нь гадны компанийн давхар даатгалд хамрагдаж байгаа гэдэг утгаараа нөхөн төлбөрийг найдвартай авах боломж бүрдэж буйн дээр цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаалах юм. Түүнчлэн даатгалын хураамжийг нэг удаа эсвэл жил бүр гэх мэт өөрт тохирох нөхцөлөөр төлөх боломжтой бөгөөд таны нас, хүйс, зээлийн хугацаа зэргээс хамааран зөвхөн танд зориулсан хураамж тооцоолдог онцлогтой байна.
Манай банкны гишүүн болсноор таныг дараах давуу талууд хүлээж байна.
Тээвэр хөгжлийн банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.
Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай авах, мөн гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2025 оны 08 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх бөгөөд та ХУВИЙН болон БАЙГУУЛЛАГЫН мэдээллээ өөрт ойр байрлах банкны салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.
Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:
|
Иргэн |
Байгууллага |
|
|
Харилцагч та бүхэн дээр дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд, өөрчлөгдөөгүй ч хамгийн багадаа 3-5 жил тутамд мэдээллээ заавал шинэчлэх ёстой байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон байрлах банкны бүх салбар нэгжээс болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 лавлах утсанд хандан авах боломжтой.
Жич: Аливаа цахим эх сурвалжийг (E-Mongolia, ХУР г.м) ашиглан гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн авахгүй тул бичиг баримтыг зөвхөн эх хувиас банкны ажилтан хуулбарлан авахыг анхаарна уу.