- Манай банканд CNY данс нээлгэсэн бүх байгууллага болон хувь хүн CIPS-ээр дамжуулан олон улсын юанийн төлбөр тооцоо хийх боломжтой.
- CIPS системээр хийгдэх гадаад шилжүүлгийн тоо болон дүнд хязгаарлалт байхгүй болно.
- Тийм. Харилцагч өндөр дүнтэй буюу 1,000,000 юаниас дээш дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд салбараар дамжуулан Хөрөнгө зохицуулалтын газарт мэдэгдэнэ.
- Тээвэр хөгжлийн банкны болон хүлээн авагч банкны комплаенсийн дотоод хяналт шалгалтын дагуу тухайн гүйлгээг зөрчилтэй гэж үзсэн тохиолдолд буцаах боломжтой. Буцаагдсан гүйлгээ Тээвэр хөгжлийн банканд ирсэн тохиолдолд харилцагчийн дансанд буцаан олгоно.
- Тээвэр хөгжлийн банкнаас шалтгаалаагүй асуудлаас үүдэн гүйлгээ амжилтгүй болсон тохиолдолд шимтгэлийг буцаан олгохгүй.
- Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, IBAN дансны дугаар;
- Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, SWIFT/CIPS код;
- Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, SWIFT/CIPS код (хэрэв байвал);
- Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичих шаардлагатай (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, бараа материалын төлбөр бол инвойс дугаар гэх мэт).
- Хүлээн авагч банк нь шууд оролцогч биш бол тухайн банктай харилцаатай шууд оролцогч банкаар дамжуулан юанийн шилжүүлгийг илгээнэ.
- Олон улсын хориг арга хэмжээнд орсноос бусад бүх төрлийн юанийн гадаад шилжүүлгийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шилжүүлэх боломжтой.
- Хүлээн авагчийн банкны байрлаж буй цагийн бүсээс шалтгаалан гүйлгээ хүлээн авагчийн
дансанд орох хугацаа өөрчлөгдөх боломжтой.
Тээвэр хөгжлийн банк нь олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) сүлжээний “Шууд оролцогч” гишүүн болсон Монгол улсын төдийгүй зүүн хойд Азид анхны банк болсон билээ. Ийнхүү CIPS системийг амжилттайгаар нэвтрүүлсний хүрээнд банк харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор юанийн гадаад шилжүүлгийг 2025 оны 12-р сарын 31-нийг хүртэл шимтгэлгүй болголоо.
Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элсэн орсноор дараах давуу талууд бий болгох юм.
- Шууд холболт – Харилцагч таны гүйлгээ дамжуулагч банк оролцохгүйгээр шууд дамжина;
- Хурдтай – Тухайн өдөртөө багадаа 2 цагт хүлээн авагчид хүрнэ;
- Шимтгэлгүй – Дамжуулагч банкны нэмэлт шимтгэлгүй;
- Дэлхий даяар – 100+ улс орны 1,700 гаруй банк холбогдсон;
- Найдвартай – ISO 20022 стандартаар хамгаалагдсан, БНХАУ-ын Ардын банкны хяналттай аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг бүрэн хангасан систем.
ХАРИЛЦАГЧ ТАНД ИРЭХ БОЛОМЖ
- Хятад болон олон улсын түншүүд рүү юанийн гүйлгээгээ түргэн шуурхай хийх;
- Зардлаа бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх;
- Найдвартай, баталгаатай гүйлгээгээр түншүүдийнхээ итгэлийг бэхжүүлэх;
- Юанийн гүйлгээг 2025 оны 12-р сарын 31-нийг хүртэл шимтгэлгүй шилжүүлэх боломжийг олгож байна.
“Тээвэр хөгжлийн банк” нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын нэр хүндтэй 16 банктай корреспондент харилцаа тогтоож, USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY зэрэг нийт 9 төрлийн валютын 33 ностро данс ашиглан шилжүүлгийг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.
Харилцагч та өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжээр дамжуулан дэлхийн аль ч улс руу Юанийн гадаад гүйлгээг CIPS cистемээр дамжуулан шимтгэлгүй, шуурхай шилжүүлээрэй!
Салбар нэгжийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.