分类
新资讯 新闻动态

“ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай

Монгол улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4, Тээвэр хөгжлийн банкны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 11.6 дах заалт, Тээвэр Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн №Т/24-06 дугаартай тэмдэглэлийн дагуу “Тээвэр хөгжлийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Компанийн нэр:

“Тээвэр хөгжлийн банк” ХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпын гудамж 19А, Шангри-Ла оффис
Хуралдах өдөр, цаг, газар: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цагт банкны төв байр буюу Шангри-Ла оффисын 15 давхрын хурлын танхим
Бүртгэлийн өдөр: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цаг
Хуралдах хэлбэр: Биечлэн
Хурлаар хэлэлцэх асуудал: 1. 2023 оны Хөндлөнгийн Аудитын санхүүгийн тайланг батлах эсэх тухай

2. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай

3. Банкны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай

Хурлаар хэлэлцэх асуудал, түүнтэй холбогдох баримт бичигтэй банкны төв байранд ирж танилцах боломжтой. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1800-9999 утсанд холбогдон авна уу.

分类
新资讯 新闻动态

ЦАХИМ САНХҮҮГИЙН ЛУЙВРААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнээс удирдан жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ болох “Дэлхийн мөнгөний долоо хоног” аян энэ жил “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриатай зохион байгуулагдаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь аяны хүрээнд харилцагчдадаа санхүүгийн мэдээлэл олгох зорилгоор сүүлийн үед түгээмэл үйлдэгдэж байгаа цахим санхүүгийн луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэж байна.

Фишинг (Phishing)

  • Таны хувийн мэдээллийг мэдээллийг хулгайлахын тулд Фишер нь итгэмжлэгдсэн олон нийтийн сүлжээг дуурайлган түүгээр дамжуулан хэрэглэгчээс интернэт банкны Нэвтрэх нэр, Нууц үг, CVV код, Картын дугаар, Пин код гэх мэт мэдээлэл оруулахыг шаарддаг. Та хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байж, үл мэдэх эх сурвалжийн хавсралт, холбооснууд дээр дарахдаа сэрэмжтэй хандаж, холбоос линкийг сайтар нягталснаар хохирогч болохоос зайлсхийж чадах юм. Хуурамч холбоос болон хавсралт нь ихэнх тохиолдолд үг, өгүүлбэр зүйн алдаатай эсвэл линк нь албан бус нэршилтэй байдаг.

SMiShing буюу мессеж, чат луйвар

  • Мессеж, чат хүлээж авсан хүмүүс хурдан хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байдаг ба сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил дээр тулгуурлан таны хувийн мэдээллийг оруулахыг шаардсан линк, сэжиг бүхий файл, хуурамч шагнал урамшуулал, амар мөнгө олох арга замыг санал болгож таны хувийн мэдээллийг авахыг завддаг. Гар утсанд ирсэн сэжиг бүхий линк, файлыг нээхгүй байж, хувийн мэдээлэл шаардсан мессеж болон чат-д хариулахгүй байснаар хохирогч болохоос өөрийгөө хамгаалах боломжтой.

Цахим шуудангийн луйвар (Email fraud)

  • Таны байнгын харилцагч түншийн цахим шууданг судалж дуурайлган 1 үсэг, тоог өөрчлөн үүсгэсэн хуурамч хаягаар тантай холбогдож “төлбөр мөнгө хүлээж авах банк, данс өөрчлөгдлөө” гэх зэргээр хуурч, таны мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авахыг оролддог. Ийм тохиолдолд та ирсэн мэйлийг шалгаж нягтлан, харилцагч түншийн албан ёсны утас руу заавал залгаж лавлаарай. Танд PDF болон ZIP файлууд и-мэйл хаягаар ирсэн тохиолдолд татаж авахаас өмнө заавал нягтлах шаардлагатай. Танихгүй эсвэл хуурамч хаягаас ирсэн хавсралтуудыг татаж авснаар өөрийн компьютерт байгаа хувийн мэдээллийг гэмт хэрэгтнүүдэд зүгээр өгч байгаатай адил гэдгийг анхаарах хэрэгтэй.

Харилцагч танд цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм болох дээрх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2023 ОНЫ 12-Р САРЫН 31-НИЙ ӨДРӨӨРХ АУДИТЛАГДСАН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Тээвэр хөгжлийн банк 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх Аудитлагдсан санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

2023 онд банкны нийт активын хэмжээ их наядаас дээш хэмжээнд хадгалагдаж, 1.2 их наяд төгрөгт хүрч, 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан ба төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 33.8 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 22.7 хувь байна.

Оны эцэст банкны харилцах, хадгаламжийн багц 677 тэрбум төгрөгт хүрсэн бол зээлийн багц 695 тэрбум төгрөгт хүрлээ.

Банкны үйл ажиллагааг жил бүр тэлэх, зах зээлийн эзлэлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Тээвэр хөгжлийн банк нь олон улс дахь банкны үйл ажиллагаагаа өргөжүүлж Япон улсын нийслэл Токио хотод олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа нээсэн бөгөөд цаашлаад харилцагчдад хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээний сувгаа улам бүр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

2023 онд улсын төсөвт ₮24.3 тэрбумыг төвлөрүүлж, Монгол улсын ТОП 100 ААН-ын нэгээр тодроод зогсохгүй харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх хүрээнд картын удирдлагын системээ төлбөр тооцооны тэргүүлэгч TranzAxis платформыг нэвтрүүлсэн Монголын анхны арилжааны банк болсон. Мөн дэлхийн дижитал төлбөрийн технологийн компани болох Visa International байгууллагад үндсэн гишүүн болсон 6 дахь банк болов.

Тээвэр хөгжлийн банк нь 2023 онд дотоод болон гадаад харилцаандаа ололт амжилтаар өрнүүн дэлгэр байж, олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээгээрээ дамжуулан харилцагчдынхаа итгэлт зөвлөх, найдвартай түнш нь байхын сацуу нийгмийн хариуцлага, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түүчээлэн үр өгөөж, үнэ цэнийг бүтээн ажиллаа.

Тээвэр хөгжлийн банкны 2023 оны Аудитлагдсан Санхүүгийн Тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

分类
新资讯 新闻动态

ЮАНЬ БОЛОН ИЕНИЙ ШИЛЖҮҮЛГИЙН ХУРААМЖ 0 ТӨГРӨГ БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь 2024.05.31-ний өдрийг дуустал хугацаанд Юань болон Иений гадаад шилжүүлгийн хураамж 0 төгрөг болж буй таатай урамшуулалт аяныг зарлалаа.

Бид гадаад төлбөр тооцоог шуурхай, найдвартай гүйцэтгэн, дэлхийн нэр хүнд бүхий банкуудтай корреспондент харилцаа үүсгэн хамтран ажиллаж байна. Та өөрийн хүссэн данснаасаа гадаадын аль ч улс орнууд руу цахим банк болон өөрт ойр салбараас гадаад шилжүүлгийг түргэн шуурхай хийх боломжтой.

Онцлог, давуу талууд:

  1. Төлбөр тооцоог хамгийн өргөн сүлжээ бүхий S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан түргэн шуурхай, найдвартай хийнэ;
  2. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг 9 төрлийн гадаад валют /USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY/;
  3. Банкны салбар, нэгжээс үйлчилгээ авах, гуйвуулга хийх;
  4. Цахим банкны үйлчилгээг ашиглан хүссэн газраасаа гүйлгээ хийх;
  5. Гуйвуулга шилжүүгийн талаар лавлагаа, мэдээлэл авах;
  6. Хүү шимтгэлийн хамгийн таатай нөхцөлтэй.

Гадаад төлбөр тооцоо илгээхэд анхаарах зүйлс:

Гадаад улс орон руу төлбөр тооцоо илгээхэд дараах мэдээллийг төлбөр хүлээн авагчаас урьдчилан авсан байх хэрэгтэйг анхаарна уу. Үүнд:

  1. Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, бичиг баримтын дугаар;
  2. Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, свифт код;
  3. Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, свифт код (хэрэв байвал);
  4. Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, гэх мэт)

Гадаад шилжүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

分类
新资讯 新闻动态

ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ АЯН ЭХЭЛЛЭЭ

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран 3-р сарын 20-ноос 4-р сарын 10-ны өдөр хүртэл орон даяар зохион байгуулахаар өнөөдөр нээлтийн арга хэмжээг Баян-Өлгий аймагт зохион байгуулагдлаа.

Хүүхэд залууст санхүүгээ зүй зохистой удирдах, төлөвлөх мэдлэг олгох, санхүүгийн зөв шийдвэр зөв гаргахад туслах зорилготой тус аяныг Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD) 2012 оноос жил бүр дэлхий даяар уламжлал болгон тэмдэглэж ирсэн  билээ. Өдгөө дэлхийн 176 орны 40,416 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн нь аяны цар хүрээг улам бүр өргөжүүлсээр байгаа бөгөөд манай улс 2013 оноос “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг тэмдэглэх болсон юм.

Тээвэр хөгжлийн банк нь аяны үеэр олон нийтэд санхүүгийн боловсрол, хуримтлал үүсгэх дадалд уриалах, үүсэж болох аливаа санхүүгийн эрсдэлээс өөрийгөө сэргийлэх мэдлэг мэдээлэл олгохоор зорин ажиллаж байна.

分类
新资讯 新闻动态

Эрхэм харилцагчдын анхааралд

Соронзон туузан карт хэрэглээнээс гарч, ашиглах боломжгүй болж буй тул эрхэм харилцагч та бүхэн туузан картаа шинэчилж, өндөр нууцлал бүхий EMV чиптэй картаар үнэгүй солиулаарай.

Ингэснээр картын нууцлалыг орчин үеийн өндөр түвшинд хангаж, мэдээлэл алдагдах аливаа эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.

Харилцагчийн үйлчилгээний төв: 1800-9999

分类
新资讯 新闻动态

蒙古交通发展银行2023年第四季度财务报告

银行总资产仍维持在1万亿以上的水平,达到了1.2万亿蒙图。 2023年,本行净利润为107亿蒙图,满足了蒙古央行规定的审慎比率指标,且资产流动性比率为33.8%,资本充足率为22.5%。

截至年底,本行存款规模达到了6770亿蒙图,贷款总额达到了6950亿图格里克,在持续不断扩大与客户的合作,并巩固在市场的地位。

2023年,蒙古交通发展银行在对内及对外工作方面取得了累累硕果,在成为客户值得信赖的顾问和可靠合作伙伴的同时,通过实现社会责任和创新产品和服务创造效益和价值,取得了丰硕成果。

点击此处查看2023年第四季度财务报告。

分类
新资讯 新闻动态

TRANSPORT AND DEVELOPMENT BANK’S CUSTOMER SERVICE CENTER CONTACT NUMBER HAS BEEN UPDATED TO 1800-9999

The bank’s Customer Service Center is dedicated to providing customers with the best service possible, including identifying their needs, providing accurate and realistic information about the bank’s operations and products, receiving customer feedback, and promptly solving any problems that may arise.

Please contact the Customer Service Center 24 hours a day to get product and service information by calling the new number 1800-9999, visiting the bank’s official website, or sending an email to info@transbank.mn or callcenter@transbank.mn.

Thank you for being our valued customer.

分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2023 ОНЫ ОЛОЛТ АМЖИЛТУУДААС

Тээвэр хөгжлийн банк нь 2023 онд дотоод болон гадаад харилцаандаа ололт амжилтаар өрнүүн дэлгэр байж, харилцагчдынхаа итгэлт зөвлөх, найдвартай түнш нь байхын сацуу нийгмийн хариуцлага, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түүчээлэн үр өгөөж, үнэ цэнийг бүтээсэн дүүрэн амжилттай жил байлаа.

2023 онд банкны системд томоохон төсөл хэрэгжүүлсэн бөгөөд картын удирдлагын системдээ “Compass Plus Technologies” компанийн TranzAxis платформыг нэвтрүүлсэн Монголын анхны арилжааны банк болсноор дэлхийн дижитал төлбөрийн технологийн компани болох Visa International байгууллагад үндсэн гишүүн болсон системийн 6 дахь банк болов. Үүний зэрэгцээ 2022 онд улсын төсөвт ₮24.3 тэрбумыг төвлөрүүлж, Монгол улсын ТОП 100 ААН-ын нэгээр тодорлоо.

Тээвэр хөгжлийн банк нь гадаад түншлэлээ бэхжүүлэн 2023 оны 4-р сард олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа Япон улсын Токио хотод нээсэн нь бизнесийн таатай орчныг бүрдүүлээд зогсохгүй харилцагчтайгаа урт хугацааны нягт түншлэл, итгэлцлийн тулгуур болсон томоохон үйл хэрэг болсон юм. Мөн Швейцар улсын UBP Хувийн банкны Сингапур улсын салбартай хамтын ажиллагаагаа ахиулж, БНХАУ-ын Bank of China, ALIBABA группийн Zhejiang E-Commerce Bank -тай хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Үүнээс гадна Нидерланд улсад төвтэй Нүүрстөрөгчийн Нягтлан Бодох Бүртгэлийн Санхүүгийн Түншлэлд (PCAF)-д гишүүнээр нэгдлээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн хандлагыг өөрчлөх, тэгш хүртээмжтэй орчныг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилгоор Монголын Тусгай олимпын хорооны “Torch Run 2023” болон “National Game 2023” зэрэг үйл ажиллагаануудыг дэмжин ажиллав.

Харин манай сагсан бөмбөгийн шигшээ багийн хамт олон анх удаа Банк хоорондын сагсан бөмбөгийн 3х3-н төрлөөр мөнгөн медаль хүртсэнээр багийн спортын амжилтын эхлэлийг тавилаа.

Улиран өнгөрч буй 2023 онд Тээвэр хөгжлийн банктай хамт байж, бидэнд итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа.

分类
新资讯 新闻动态

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Банкны Зохистой засаглалыг хэрэгжүүлэх журам, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн “ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК”-ны ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
  2. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
  3. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
  4. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
  5. Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
  6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;
  7. Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс таваас доошгүй жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай байх;
  8. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь тухайн банкны хувьцаа эзэмшигч байж болно;
  9. Засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх.
  10. Банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай;
  11. Тухайн банк, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
  12. Тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй;
  13. Тухайн банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
  14. Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
  15. Төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
  16. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Монгол, Англи хэл дээрх дэлгэрэнгүй анкет;
  2. Ажил байдлын тодорхойлолт;
  3. Боловсролын диплом болон бусад холбогдох сургалт семинарт хамрагдсан сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ЦАХИМ ХАЯГ:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 11 сарын 20-ны өдрийг дуустал  info@transbank.mn цахим шуудан болон Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 19А, Шангри-Ла оффисын 15 давхарт байрлах банкны төв оффист хүлээн авна.

分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2023 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Тайлант улиралд нийт хөрөнгө 1.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх улирлаас 42 тэрбум төгрөгөөр өслөө. Харилцагчдаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн багц 24 хувиар нэмэгдэж, 545 тэрбум төгрөгт хүрэв. Банкны нийт зээлийн багц 658 тэрбум төгрөгт хүрч, 53 тэрбум төгрөгийн цэвэр өсөлттэй байна.

Тайлант хугацаанд 4.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, банкны хөрвөх чадвар, бусад эрсдэлийн харьцаа үзүүлэлтүүд хэвийн, тогтвортой бөгөөд нийт өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт 24.3 хувь буюу Төв банкнаас тогтоосон зохистой харьцааны доод хязгаараас 12.3 нэгж хувиар, системийн дунджаас 6.5 нэгж хувиар тус тус өндөр үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд зохистой харьцааны бусад шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.

Тээвэр хөгжлийн банк нь картын удирдлагын системээ төлбөр тооцооны тэргүүлэгч TranzAxis платформ руу шилжүүлж, тус төлбөрийн системийг нэвтрүүлж хэрэглээнд оруулсан Монголын анхны арилжааны банк боллоо. TranzAxis системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн шинэ боломжуудыг нээх, бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдал болон системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, харилцагчдын эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх боломжтой болж байна.

Түүнчлэн Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг бий болгоход чиглэсэн ажлуудыг хийж эхлээд байгаа бөгөөд Монголын Тусгай олимпын хорооны үйл ажиллагааг дэмжин ажиллахаар 2 тал гэрээнд гарын үсэг зурлаа. Бидний хамтын ажиллагааны эхний арга хэмжээ “Torch Run 2023” энэ есдүгээр сард амжилттай зохион байгуулагдлаа.

2023 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.

分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ “TORCH RUN 2023” АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИН АЖИЛЛАЛАА

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай хүргэн ажилладаг Монголын ууган арилжааны банкуудын нэг билээ. Банк нь нийгэм, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүний эрх, ажилтнуудын хөгжил гэсэн 5 чиглэлийг голлон нийгмийн хариуцлагын бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү бодлогын хүрээнд оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад спортоор дамжуулан урам зориг өгөх, бие бялдрыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, Монголын Тусгай Олимпийн хорооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Torch Run 2023” бамбар залах гүйлтийн арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажиллалаа.

Torch Run 2023” арга хэмжээ нь оюуны бэрхшээлтэй тамирчдын оролцоог дэмжсэн, эв нэгдэл, чадварыг харуулсан баярт үйл явдал юм. Арга хэмжээнд баг тамирчид, хууль хүчний байгууллага болон Тээвэр хөгжлийн банкны төлөөллөөс бүрдсэн 500 гаруй хүмүүс гүйлтэд оролцож, бамбар залах ёслол амжилттай боллоо.

Тусгай Олимпын Хороо нь дэлхийн 190 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага бөгөөд спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдэд урам дэм өгөх зорилготой билээ.

Аливаа спортын уралдаан тэмцээн, түүнд оролцох бэлтгэл сорилт нь хүүхэд, залуусын бие махбод болоод оюун санаанд эергээр нөлөөлж, урам зоригтой, өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг билээ. Спортоор дамжуулж ирээдүйд хүн болгонд ээлтэй нийгмийг бий болгоход хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.

分类
新资讯 新闻动态

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.

Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай авах, мөн гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2023 оны 10 сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх бөгөөд та ХУВИЙН болон БАЙГУУЛЛАГЫН мэдээллээ өөрт ойр байрлах банкны салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.

Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:

Иргэн

Байгууллага

  • Холбоо барих утасны дугаар
  • Тогтмол ашигладаг цахим шуудангийн (e-mail) хаяг
  • Байнгын оршин суугаа хаяг
  • Ажил эрхлэлтийн мэдээлэл
  • Бичиг баримтын хугацаа дууссан бол сунгах (Жишээ нь: Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт гэх мэт)
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
  • Үйл ажиллагааны чиглэл
  • Албан ёсны хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
  • Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлагын эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, иргэний үнэмлэх
  • Үйл ажиллагааны чиглэл нь тусгай зөвшөөрөл шаарддаг бол тухайн тусгай зөвшөөрөл

 

Харилцагч та бүхэн дээр дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд, өөрчлөгдөөгүй ч хамгийн багадаа 3-5 жил тутамд мэдээллээ заавал шинэчлэх ёстой байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон байрлах банкны бүх салбар нэгжээс болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 лавлах утсанд хандан авах боломжтой.

Жич: Аливаа цахим эх сурвалжийг (E-Mongolia, ХУР г.м) ашиглан гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн авахгүй тул бичиг баримтыг зөвхөн эх хувиас банкны ажилтан хуулбарлан авахыг анхаарна уу.

分类
新资讯 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИН ОРОЛЦЛОО

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор арилжааны банкууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр Тэрбум мод санг байгуулж, анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг өнгөрсөн 5 сард зарласан билээ.

Тээвэр хөгжлийн банк нь шалгарсан төслүүдээс 281-р цэцэрлэгийн нээлтэд төлөөлөн оролцсон ба 281-р цэцэрлэгт 112 гоёлын мод, 50 хайлаас, 435 м2 зүлэгжүүлэлт бүтээн байгуулж хүүхэд залуучуудын сурах орчинг эрүүл болгож, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арвин үйлсэд арилжааны банкуудтай хамтран хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна.

Уг төслийн 1-р чиглэлийн хүрээнд буюу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулах, хүүхдийн сурах орчинг эрүүл болгоход хувийн хэвшлийн төлөөллүүд хувь нэмэр оруулж, энэ жил нийт 9 сургууль, 11 цэцэрлэгийн гадаа орчинг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийн гурван байгууллага хийж гүйцэтгээд байна.

分类
新资讯 新闻动态

ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ!

Цахим орчинд үйлдэгдэх залилан болон хуурамч xаяг ашиглан харилцагч таны хувийн мэдээллийг олж авах замаар луйвар xийx үйлдлүүд иxсэж байгаа тул банк нь харилцагчийн аюулгүй байдлыг xангаx үүднээс дарааx мэдээллийг xүргүүлж байна.

Харилцагч таны гар утас, цахим шуудан, сошиал хаягт ирсэн сэжиг бүхий линк болон түүний дотор хавсаргасан файлыг нээхгүй байx, хувийн мэдээллээ оруулахыг шаардсан мессежний хариуд нууцлалтай мэдээллээ илгээхгүй байx, тухайн байгууллагын албан ёсны утас, вэбсайт нь мөн эсэхийг нягталж шалгаж, хэвшсэнээр цахим луйврын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой юм.

ЗӨВЛӨМЖ

  1. Сошиал орчинд тавигдсан “бага хүүтэй, барьцаагүй зээл олгоно, мөнгөн тусламж өгнө, хөрөнгө оруулалт хийнэ” гэх мэт хуурамч залилан мэхлэх мэдээлэлд автахгүй байж, хувь хүний нууцлалтай мэдээлэл болон аливаа урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс татгалзах;
  2. Банк хэзээ ч харилцагчаасаа хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулах, гүйлгээний баталгаажуулах код шаардсан хүсэлт илгээдэггүй.
  3. Банкны нэрийн өмнөөс танд ирсэн аливаа мэдээллийн албан ёсны цаxим xаяг, утасны дугаар үнэн зөв эсэxийг заавал нарийн нягтлан шалгаж, банкны харилцагчийн үйлчилгээний төвд хандаж тодруулга хийж байх.
  4. Олон нийтийн газар, гудамж талбайд таны интернэт банк, гар утас, төлбөрийн картыг ашиглан мөнгө шилжүүлэх, бэлэн мөнгө болгон авах, сайн үйлсийн тусламж шилжүүлэх зэрэг таны дансыг ашиглан үйлдэх аливаа залилангийн шинж агуулсан арга барилд хууртахгүй байх.

Цаxим залилан нь xарилцагчийн сэтгэл xөдлөл, итгэл үнэмшил дээр тулгуурлан xууран мэxлэx зорилготой, мессеж xүлээн авсан xүмүүс маш xурдан хариу үйлдэл үзүүлэx магадлалтай байдгаараа бусад төрлийн xалдлагуудаас илүү эрсдэлтэй байдагт анхаарна уу.