分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ШУТИС-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Менежментийн сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Тээвэр хөгжлийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч Э.Мөнхжаргал, ШУТИС-ийн Менежментийн сургуулийг төлөөлж тус сургуулийн Сургалт, чанарын албаны дарга М.Банзрагч нар гарын үсэг зурсан бөгөөд талууд боловсрол болон банк, санхүүгийн салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны суурийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, оюутнуудыг ажлын бодит орчинд бэлтгэх, ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Үүнд ажлын байранд суурилсан сургалт, үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлага, судалгаа шинжилгээний хамтарсан төсөл, салбарын чиг хандлага, инновацид суурилсан сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн оюутнуудын мэргэжлийн чиг баримжааг зөв төлөвшүүлэх, карьерын хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр олон талт санаачилгуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Тээвэр хөгжлийн банк нь хүний нөөцийн хөгжлийг байгууллагын тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварын үндэс гэж үздэг бөгөөд боловсролын байгууллагуудтай урт хугацааны, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлэн ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ирээдүйн банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, онол практикийн уялдааг бэхжүүлэх, салбарын мэдлэг туршлагыг боловсролын орчинтой холбох чиглэлээр бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна.

分类
招聘公告

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /Шангри-Ла салбар

  • Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх
  • Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх
  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай,
  • Харилцааны өндөр соёлтой, олон нийттэй харилцах туршлагатай
  • Борлуулалтын ур чадвартай
  • Англи, орос хэлний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй
  • Банкны системд ажиллаж байсан туршлагатай /NES/-ийн мэдлэгтэй бол давуу тал болно.
分类
招聘公告

ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

  • Зээл, зээлтэй адилтгах активын саналд зээл болон зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх, тооцоолол судалгаа хийх, дата мэдээлэлд анализ, судалгаа хийх, журам заавар боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, эрсдэлийг бууруулах, хязгаарлах, сэргийлэхэд  чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Банк санхүү, эдийн засаг, статистик, математик загварчлал, санхүүгийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банкны системд зээл, эрсдэлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан банкны бизнесийн талаарх ойлголт сайтай, зээлийн эрсдэлийг тооцох, хянах, туршлагатай байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  • Тайлан мэдээ гаргах, асуудалд дүн шинжилгээ хийж, асуудлын шалтгааныг олж илрүүлэх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн.
分类
招聘公告

ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /Япон/

  • This is a full-time on-site role for an International Banking Manager with proficiency in English and Japanese language located in Ulaanbaatar Hot, Mongolia. The International Banking Manager will be responsible for managing business relationships, overseeing financial services, providing exceptional customer service, and leading a team.
  • Business Relationship Management and Team Management skills
  • Finance and Financial Services knowledge
  • Strong Customer Service skills
  • Proficiency in Japanese language
  • Excellent communication and interpersonal skills
  • Experience in international banking or finance industry
  • Bachelor’s degree in Finance, Business, or related field

分类
招聘公告

ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /Иргэдийн зээлийн газар/

  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх
  • Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Зээлийн чанартай багц бүрдүүлэх, материал судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах
  • Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд
  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банк, санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Борлуулалт хийх ур чадвартай
  • Нийгмийн идэвхи санаачилгатай; хариуцлагатай
  • Хурдан шуурхай, багийн ажиллагаа сайтай.
分类
招聘公告

Мэдээлэл үйлчилгээний ажилтан /call center/

Банкны үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээллийг харилцагчдад хүргэх, харилцагчдаас ирсэн асуулт лавлагаанд хариу өгөх, санал хүсэлтийг хүлээн авч дамжуулах, шийдвэрлүүлэх байдлаар харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах.

  • Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн ижил чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Лавлах төвийн ажиллагсдад зориулсан сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
  • Богино хугацаанд түргэн шуурхай ажиллаж оновчтой шийдвэр гаргах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай
  • Банкны суурь бүртгэлийн програм дээр ажилладаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
分类
招聘公告

Ахлах мэргэжилтэн /Харилцагчийн үйлчилгээний газар/

  • ХҮГ-ын “Үйлчилгээ стандартын баг”-ийг өдөр тутмын удирдлагаар хангах ба шаардлагатай тохиолдолд “Дуудлага үйлчилгээний баг”-ийн гүйцэтгэлд хяналт тавьж, удирдах, багаа чадавхижуулах
    ХҮ-ний стандартуудын хэрэгжилт, хяналт, сургалт зохион байгуулах, заавар зөвлөмж гаргах, идэвхжүүлэлтийн аян, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
    Тандагч харилцагчийн хийсэн үнэлгээ, судалгааг хянах, тайлагнах, сайжруулалтыг хийх
    Харилцагчийн гомдол, талархлыг хүлээн авч шийдвэрлэх процесст хяналт хийж, “Гомдлын удирдлагын тайлан”- гаргах.
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Хүнд туслах, үйлчлэх дуртай
  • Асуудал шийдвэрлэх, мэдээ мэдээлэл боловсруулах нэгтгэх, тайлагнах
  • Сургалт зохион байгуулах, удирдах
  • Багаар ажиллах
分类
Vault дебит карт

Тээвэр хөгжлийн банк болон VAULT клубийн хамтын ажиллагааны хүрээнд “VAULT” co‑branded картыг зах зээлд нэвтрүүлж, харилцагчдадаа тусгай хөнгөлөлт, онцгой үйлчилгээ, давуу эрхүүдийг нэг дор багтаасан дээд зэрэглэлийн үнэ цэнийг санал болгож байна.

分类
Vault дебит карт

Давуу тал

  • Орчин үеийн өндөр нууцлал бүхий EMV чипээр хамгаалагдсан;
  • Зайнаас тооцоо хийх Contactless технологитой
  • Интернэт банкаар картаа удирдах;
  • VAULT 10% Cashback;
  • VAULT Entrance tax free 1+2;
  • Priority Pass Airport lounge service;
  • Exclusive Event;

分类
Vault дебит карт

Бүтээгдэхүүний нөхцөл

Картын нөхцөлVault дебит карт
Харилцах дансны валютТөгрөг, Доллар
Жилийн хураамж1,000,000 төгрөг
Картын хугацаа3 жил
Яаралтай карт гаргах хураамж5,000 төгрөг
Бусад банкны АТМ-с бэлэн зарлага гаргах500 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Бусад банкны АТМ-р үлдэгдэл шалгах100 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Дотоодын банкаар картын үлдэгдэл шалгах
Пин код өөрчлөх /Банк, пин пад/1,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Дахин захиалгын хураамж50,000 төгрөг
Нэг өдөрт хийх бэлэн зарлагын лимит25,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Нэг өдөрт хийх худалдан авалтын лимит100,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Харилцах дансны доод үлдэгдэл1,000 төгрөг/ 1 ам.доллар