分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “МИНИСТЕР ТАУЭРТ” ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ

Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч Тээвэр хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлж, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор Министер Тауэрт шинэ салбараа нээлээ.

Салбарын нээлтийн арга хэмжээнд харилцагч иргэд, бизнесийн байгууллагуудын төлөөллүүд болон Тээвэр хөгжлийн банкны удирдлагууд оролцлоо.

Тээвэр хөгжлийн банк нь “Министер тауэр” салбараараа дамжуулан харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маягт тусгайлан зориулсан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өндөр зэрэглэлийн тав тухтай орчинд мэргэшсэн хувийн банкируудаар дамжуулан хүргэх юм.

Министер Тауэр салбар нь Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд харилцагчдад үйлчлэх бөгөөд тус салбараас банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой.

Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжийн талаар болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг банкны албан ёсны www.transbank.mn вэбсайт, харилцагчийн үйлчилгээний 1800-9999 дугаарт хандан авах боломжтой.

Эрхэм харилцагч та Тээвэр хөгжлийн банкны шинэ салбараар тавтай үйлчлүүлээрэй.

分类
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 10-р сар

Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч Тээвэр хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлж, харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор Улаанбаатар хотын төв цэгт байрлах Министер Тауэрт шинэ салбараа нээлээ.

分类
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 10-р сар

“Монголын хамгийн тансаг зэрэглэлийн гишүүнчлэлтэй клубтэй хамтын ажиллагааг эхлүүлж хамтарсан карт зах зээлд нэвтрүүлэв.

分类
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 9-р сар

Олон улсын банк, санхүүгийн түнш байгууллагуудаас болон Япон улсын харилцагчдаас нийт 100 тэрбум бүхий урт хугацаат гадаад эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ. Нийт татсан эх үүсвэрийн 35.0 тэрбум төгрөгийг ногоон төсөл, хөтөлбөрийн эх үүсвэр эзэлж байна.

分类
金融教育 新闻动态

ЦАХИМ БАНКНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

Гар утсаараа төлбөр тооцоо хийх, цахим банкны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр ухаалаг утас болон цахим банкныхаа аюулгүй байдлыг хангах шаардлага нэмэгдэж буй тул харилцагч та доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Цахим банканд шинээр бүртгүүлэхдээ:

  • Цахим банканд бүртгүүлсэн таны и-мэйл хаягаар гүйлгээний баримт, нэг удаагийн нууц үг, нууц асуулт гэх мэт танин баталгаажуулах болон хамгаалалтын нууц кодууд ирж буй тул и-мэйл хаягийн нууц үгийг бусдад дамжуулахгүй байх нь маш чухал юм. Мөн банканд бүртгүүлсэн утасны дугаар, и-мэйл хаягт ирсэн аливаа баталгаажуулах кодыг бусдад бүү дамжуулаарай.
  • Цахим банканд бүртгүүлэхэд анх үүсгэж буй нэвтрэх нэрийг заавал сольж ашиглаарай! Цахим банканд нэвтрэх нууц үгийг үүсгэхдээ өөрийн овог нэр, төрсөн огноо, гар утасны дугаар, дансны дугаар гэх мэт таамаглах боломжтой, хялбар нууц үг болон нэвтрэх нэр үүсгэн ашиглахгүй байх. Нууц үгээ ямар нэг цаас, утсан дээрээ ил харагдахаар тэмдэглэж хадгалахгүй байх.

Цахим банк ашиглахдаа:

  • Интернэт банк руу хандах бүртгэлтэй төхөөрөмж болон сүүлд хандсан төхөөрөмжийн бүртгэлийг тогтмол хянаж хэвших, өөрийн ашигладаггүй төхөөрөмжийн хандах зөвшөөрлийг идэвхгүй болгох. Интернэт банк руу хандахдаа танихгүй болон найдвартай бус төхөөрөмжийг хадгалж баталгаажуулахгүй байх нь чухал юм.
  • Аливаа аппликэйшныг суулгахдаа ямар, ямар зөвшөөрөл шаардаж байгааг шалгах. Албан ёсны аппликэйшн нийлүүлэгч болох Google Play Store, Apple App Store болон Huawei Gallery store зэргээс хэрэглээний аппликэйшнуудаа татан авч ашиглаарай. Гар утсанд суулгаж буй аппликэйшн нь таны төхөөрөмж дээрх хувийн мэдээллүүдэд хандах, хадгалах, дамжуулах боломжтой байдаг тул аюулгүй байдлын тохиргоотой танилцаж хэвшээрэй.
  • Гар утас, ухаалаг төхөөрөмжөө хяналтгүй орхихгүй байх, автоматаар түгжигдэх тохиргоог хийх болон шаардлагагүй үед Bluetooth тохиргоог унтраахыг зөвлөж байна. Bluetooth асаалттай байснаар бусад хүмүүс таны гар утас эсвэл бусад ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдийг зайнаас удирдах боломжтой болгодог гэдгийг анхаараарай!
  • Аливаа гүйлгээг хийхээсээ өмнө хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон бусад холбогдох мэдээллийг зөв бичсэн эсэхийг нягтлах, цахим банкны хуулгаа тогтмол шалган, бусдын гүйлгээний хуулга дээр үндэслэн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаарай
  • Хэрвээ та ашиглагдаж байсан гар утас худалдан авч ашиглах тохиолдолд Factory reset хийх болон шаардлагагүй аппликэйшнүүдийг устган аюулгүй байдлаа хангаарай.
  • JAILBREAK хийсэн утсыг ашиглан цахим төлбөр тооцоо хийх, хувийн мэдээллээ оруулах нь нууц үгээ алдах, вируст өртөх, албан ёсны програмын тусламж үйлчилгээг авах зэрэгт хүндрэл үүсдэг тул гар утсаа JAILBREAK эсвэл ROOT хийхээс аль болох татгалзана уу!
  • Өөрийн ашиглаж байсан ухаалаг төхөөрөмжөө бусдад ашиглуулах болон худалдах гэж байгаа бол өөрийн хувийн мэдээллийг тань хадгалж буй аппликэйшн, и-мэйл болон сануулсан нууц үг зэргийг усгтах, бүрэн reset эсхүл төхөөрөмжийг format хийн мэдээллийн аюулгүй байдлаа хангаарай!

Хэрэв та өөрийн хувийн мэдээллээ алдсан болон таны данснаас ямар нэгэн сэжигтэй гүйлгээ гарсан тохиолдолд үйлчилгээ авч буй банкны салбар нэгж эсвэл лавлах утсаар хандан үйлчилгээний эрхээ түр хязгаарлах болон цахим банкны нууц үгээ яаралтай сольж, мэдээллээ шинэчлэхийг зөвлөж байна.

分类
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 8-р сар

Картын эрсдэлээс сэргийлэх 24/7 мониторингийн системийг нэвтрүүллээ.

分类
首页

2024 оны 7-р сар

Moody’s үнэлгээний агентлаг Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “B3” түвшинд хэвээр хадгалснаа мэдээллээ.

分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК 2024 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Тээвэр хөгжлийн банк 2024 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

Банкны татварын дараах цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөгт хүрснээр өмнөх оны мөн үеэс 92 хувийн өсөлт үзүүллээ.

Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тайлант хугацаанд бүрэн хангаж ажилласан ба үүнээс төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.8 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 24.3 хувь байна.

Мөн 2024 оны 2 дугаар улирлын онцлох үйл явдлаас онцолбол:

  1. Швейцарын тэргүүлэх UNION BANCAIRE PRIVEE (UBP) хувийн банктай хамтран харилцагчдадаа “Wealth management” буюу Баялгийн удирдлагын үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн.
  2. Moody’s Олон улсын үнэлгээний агентлаг Банкны зээлжих зэрэглэлийг дахин баталгаажуулж “B3” түвшинд үнэлсэн.
  3. БНХАУ-д төлөөлөгчийн газраа нээж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын анхны Хувийн банк болсон.
  4. Тээвэр Хөгжлийн Банк нь Монгол улсад  анх удаа цэвэр метал хийцлэлтэй, өндөр зэрэглэлийн Stainless Steel “Billionaire цэвэр метал” картыг нэвтрүүлсэн байна.

Монгол улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн, бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

2024 оны II улирлын санхүүгийн тайлантай ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй танилцаарай.

分类
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 7-р сар

Банкны гадаад арилжааг хийх зорилгоор StoneX санхүүгийн байгууллагатай харилцаа тогтоон арилжааны дансыг амжилттай нээв.

分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛД АНХДАГЧ ЦЭВЭР МЕТАЛ КАРТАА ЗАХ ЗЭЭЛД ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ

Олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч “Тээвэр хөгжлийн банк” нь тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэт шийдэл бүхий санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорилгоо болгон ажилладаг.

Тээвэр хөгжлийн банк нь 2024 онд Visa International болон UnionPay олон улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа  технологийн шинэлэг шийдэл бүхий цэвэр метал хийцлэлтэй өндөр зэрэглэлийн Stainless Steel “Billionaire цэвэр метал” дебит/кредит картыг анхлан нэвтрүүллээ.

Монголд анхдагч болох Метал картыг зах зээлд нэвтрүүлсэн нь банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ тэр дундаа төлбөрийн картыг шинэ түвшинд гаргасан түүхэн үйл явдал болж байна. Харилцагчдадаа тусгайлан урлан бүтээсэн энэхүү цэвэр метал карт нь харилцагчийн амьдралын онцгой хэв маягт нийцэж, нэр төрийн төгс илэрхийлэл болно.

Stainless Steel “Billionaire” метал картын харилцагчдад санал болгож буй картын ГОЛ ОНЦЛОГУУД:

  1. Stainless steel цэвэр метал хийцлэл: Тусгайлан урлан бүтээсэн энэхүү карт нь бат бөх хийцлэл, орчин үеийн Минимал дизайн, хэрэглэгчдэд ээлтэй Quick Read загвартай.
  2. Онцгой давуу эрх: Карт эзэмшигчид олон улсын болон дотоодын консьерж үйлчилгээ, олон улсын нисэх онгоцны буудлын амралтын өрөө, хамтрагч брэндүүдийн хөнгөлөлт, урамшуулал гэх мэт олон төрлийн онцгой давуу эрхийг эдлэх боломжтой.
  3. Өндөр нууцлал: Төлбөрийн 3 төрлийн технологи буюу өндөр нууцлал бүхий EMV чип, Contactless, Magnetic stripe технологиудыг нэг дор багтаасан гэдгээрээ онцлог.
  4. Unlock Purchase: Өдрийн гүйлгээний лимит болон Зээлийн эрхийн лимит хамгийн өндөр юм.
  5. Анхдагч: Daimond зэрэглэлийн Union Pay метал картыг анхлан Монгол улсад гаргаж байгаа бөгөөд энэхүү картанд Ази номхон далайн бүс нутагт Limo service анх удаа дагалдаж байгаагаараа мөн онцлог юм.

Тээвэр хөгжлийн банк нь Монголын анхны цэвэр метал картыг зах зээлд нэвтрүүлж буй нэгэн чухал түүхэн үйл явдлыг ийнхүү бүтээлээ. Өдрөөс өдөрт хөгжиж буй дижитал ертөнцөд бид харилцагчдадаа хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг төдийгүй харилцагчдынхаа амьдралын хэв маяг, хэрэгцээ, шаардлагад тусгайлан нийцүүлсэн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг санал болгохыг чухалчлан ажиллаж байна.

Банк нь 2023 оноос дижитал төлбөр тооцооны бие даасан системийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдийг дараалан хэрэгжүүлснээр, Их Британи улсын “Compass Plus Technologies”  компанийн картын төлбөрийн удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн “TranzAxis” платформ бүхий картын бие даасан программ хангамжтай, Visa International байгууллагын үндсэн гишүүн, Монголбанкны дэргэдэх Үндэсний цахим гүйлгээний төвийн шууд  оролцогч, Unionpay International байгууллагын үндсэн гишүүн байгууллага билээ.

Тээвэр хөгжлийн банкны цэвэр метал карт болон онцгой давуу талуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Картыг интернет банк, TransBank аппликэйшн болон өөрт ойр байрлах банкны салбар нэгжид хандан захиалах боломжтой.

Харилцагчийн үйлчилгээний төв: 1800-999