本行成功实施信息安全管理体系国际标准,并获得澳大利亚Business Systems Certification Pty Ltd颁发的国际认证,成为蒙古国第二家获此认证的银行。
作者: Nasantsatsral B
本行与服务中国高净值人群的White Deer VIP会员俱乐部合作,推出联名金属卡产品。
本行按高净值客户数量在最短时间内跃升至系统第四位。
在拓展本行对外合作,特别是加强与中国合作关系的框架下,本行与Beijing Tancheng International Service签署合作协议。
本行将与瑞士联合私人银行(UBP)新加坡分行的合作提升至新水平,为客户提供国际私人银行产品与服务。
Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн сайн сайхан, тэгш байдал, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг дэмжих хүрээнд Монголын Тусгай Олимпын хорооны 10 жилийн хүрээнд зохион байгуулагдсан томоохон хоёр үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.
Өнгөрсөн есдүгээр сард оюуны бэрхшээлтэй тамирчдын оролцоог дэмжсэн, эв нэгдэл, чадварыг харуулсан “Torch Run 2023” арга хэмжээг дэмжин ажиллахын сацуу үйл ажиллагаанд банкны ажилтнууд идэвх санаачилгатай оролцсон билээ. Харин өнөөдөр Тусгай Олимпын спортын төрлүүдийг сурталчлан таниулах, оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн “National Game 2023” үйл ажиллагааг ивээн тэтгэж, нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тусгай Олимпын Хороо нь дэлхийн 190 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага бөгөөд спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдэд урам дэм өгөх зорилготой билээ.
Аливаа спортын уралдаан тэмцээн, түүнд оролцох бэлтгэл сорилт нь хүүхэд, залуусын бие махбод болоод оюун санаанд эергээр нөлөөлж, урам зоригтой, өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг. Спортоор дамжуулан ирээдүйд хүн болгонд ээлтэй нийгмийг бий болгоход хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.

Тээвэр хөгжлийн банк нь цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд тэгш хүртээмжтэй нийгмийг бүтээхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллах болно.
本行篮球代表队在银行间3×3篮球比赛中历史性首次夺得银牌,开启了团队体育成绩的新篇章。
本行在推动包容与平等社会的框架下,支持蒙古特殊奥林匹克委员会的相关活动。
本行积极参与并支持“十亿棵树”国家运动。
Тээвэр хөгжлийн банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.
Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай авах, мөн гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2023 оны 10 сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх бөгөөд та ХУВИЙН болон БАЙГУУЛЛАГЫН мэдээллээ өөрт ойр байрлах банкны салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.
Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:
| Иргэн | Байгууллага |
| ü Холбоо барих утасны дугаар
ü И-мэйл хаяг ü Байнгын оршин суугаа хаяг ü Ажил эрхлэлтийн мэдээлэл ü Бичиг баримтын хугацаа дууссан бол сунгах |
ü Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
ü Үйл ажиллагааны чиглэл ü Хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг ü Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлагын эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, иргэний үнэмлэх ü Үйл ажиллагааны чиглэл нь тусгай зөвшөөрөл шаарддаг бол тухайн тусгай зөвшөөрөл |
Харилцагч та бүхэн дээр дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд, өөрчлөгдөөгүй ч хамгийн багадаа 3-5 жил тутамд мэдээллээ заавал шинэчлэх ёстой байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон байрлах банкны бүх салбар нэгжээс болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 лавлах утсанд хандан авах боломжтой.
Жич: Аливаа цахим эх сурвалжийг (E-Mongolia, ХУР г.м) ашиглан гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн авахгүй тул бичиг баримтыг зөвхөн эх хувиас банкны ажилтан хуулбарлан авахыг анхаарна уу.