分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк болон Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль боловсрол, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, инновац болон салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Тээвэр хөгжлийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч Э.Мөнхжаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийг төлөөлж Бизнесийн сургуулийн захирал, профессор Н.Батнасан нар гарын үсэг зурсан бөгөөд уулзалтад МУИС-ийн Бизнесийн сургуулийн салбар эрхэлсэн захирал, профессор М.Должин болон хоёр байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд оюутан, төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ажлын байранд шаардлагатай практик чадварыг эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн дадлага, мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, банк, санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр олон талт хамтын ажиллагааг өрнүүлэхээр төлөвлөлөө.

Мөн оюутнуудыг бодит ажлын орчинтой эрт танилцуулах, салбарын шилдэг туршлагаас суралцах, мэргэжлийн чиг баримжаа олгох, карьер төлөвлөлтийг дэмжих, судалгаа, инновацын ажлуудыг хамтран хэрэгжүүлэх замаар их сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.

Тээвэр хөгжлийн банк нь хувь хүний чадвар, боловсролыг тогтвортой хөгжлийн суурь хүчин зүйл гэж үздэг бөгөөд ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, залуу мэргэжилтнүүдийг дэмжих, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ДАХИН ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Тээвэр хөгжлийн банк 4 дэх жилдээ дараалан шалгарч, улсын төсөвт нийт 21.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн, санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг болохоо дахин баталгаажууллаа.

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж буй ТОП 100 аж ахуйн нэгжээр дахин шалгарсан нь тухайн жилийн борлуулалтын орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашигт ажиллагаа болон хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг амжилттай ханган ажилласныг бататгаж байна. Энэхүү амжилт нь банкны тогтвортой өсөлт, санхүүгийн чадавх, хариуцлагатай үйл ажиллагааны үр дүн төдийгүй урт хугацааны хөгжлийн стратеги тууштай хэрэгжиж буйн тод илэрхийлэл юм.

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Тээвэр хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91 хувиар өсөж, 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт хөрөнгө мөн хугацаанд 102 хувиар өсөж, 2.3 их наяд төгрөгт хүрчээ.

Мөн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажилласан бөгөөд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 45.3 хувь, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт 18.8 хувьд хүрсэн буюу шалгуур үзүүлэлтийг 6.8 хувиар давуулан биелүүлсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.

2025 оны онцлох үйл явдлуудаас дурдвал:

  1. Олон улсын нэр хүндтэй Global Banking & Finance Review сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк 2025” шагналыг хүртэж, олон улсын хэмжээнд хувийн банкны үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хүргэснээ бататгалаа.
  2. Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд багтсан дэд бүтцийн төслийг дэмжих бондын үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар анх удаа ажиллаж, бондын зорилтот санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.
  3. АНУ-ын тэргүүлэгч ТОП 5 банкны нэг болох BNY Mellon банкны шалгуурыг амжилттай давж тус банкны New York дахь төв салбарт ам.долларын клирингийн дансаа амжилттай нээлээ.
  4. БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндсэн систем болох (CIPS)-д Шууд оролцогчоор элссэн Монгол улсын төдийгүй Зүүн хойд Ази дахь анхны арилжааны банк боллоо.
  5. Олон улсын үнэлгээний “FitchRatings” агентлагаар зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ шинээр тогтоолгон хэтийн төлөвөө  “Тогтвортой” болгон ахиуллаа.

Тээвэр хөгжлийн банкны энэхүү амжилт нь харилцагчид, хөрөнгө оруулагчид, түнш байгууллагуудын итгэлцэл, нийт ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааны үр дүн төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжил, санхүүгийн салбарын тогтвортой өсөлтөд оруулж буй бодит хувь нэмрийн илэрхийлэл билээ.

Бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагчид, хамтран ажилладаг түншүүддээ амжилт бүтээлийг хүсэн ерөөхийн зэрэгцээ банкны энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэж буй хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл болон ажилтан, албан хаагч нартаа гүнээ талархал илэрхийлье.

分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ШУТИС-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Менежментийн сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Тээвэр хөгжлийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч Э.Мөнхжаргал, ШУТИС-ийн Менежментийн сургуулийг төлөөлж тус сургуулийн Сургалт, чанарын албаны дарга М.Банзрагч нар гарын үсэг зурсан бөгөөд талууд боловсрол болон банк, санхүүгийн салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны суурийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, оюутнуудыг ажлын бодит орчинд бэлтгэх, ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Үүнд ажлын байранд суурилсан сургалт, үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлага, судалгаа шинжилгээний хамтарсан төсөл, салбарын чиг хандлага, инновацид суурилсан сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн оюутнуудын мэргэжлийн чиг баримжааг зөв төлөвшүүлэх, карьерын хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр олон талт санаачилгуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Тээвэр хөгжлийн банк нь хүний нөөцийн хөгжлийг байгууллагын тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварын үндэс гэж үздэг бөгөөд боловсролын байгууллагуудтай урт хугацааны, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлэн ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ирээдүйн банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, онол практикийн уялдааг бэхжүүлэх, салбарын мэдлэг туршлагыг боловсролын орчинтой холбох чиглэлээр бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна.

分类
招聘公告

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /Шангри-Ла салбар

  • Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх
  • Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх
  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай,
  • Харилцааны өндөр соёлтой, олон нийттэй харилцах туршлагатай
  • Борлуулалтын ур чадвартай
  • Англи, орос хэлний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй
  • Банкны системд ажиллаж байсан туршлагатай /NES/-ийн мэдлэгтэй бол давуу тал болно.
分类
招聘公告

ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

  • Зээл, зээлтэй адилтгах активын саналд зээл болон зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх, тооцоолол судалгаа хийх, дата мэдээлэлд анализ, судалгаа хийх, журам заавар боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, эрсдэлийг бууруулах, хязгаарлах, сэргийлэхэд  чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Банк санхүү, эдийн засаг, статистик, математик загварчлал, санхүүгийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банкны системд зээл, эрсдэлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан банкны бизнесийн талаарх ойлголт сайтай, зээлийн эрсдэлийг тооцох, хянах, туршлагатай байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  • Тайлан мэдээ гаргах, асуудалд дүн шинжилгээ хийж, асуудлын шалтгааныг олж илрүүлэх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн.
分类
招聘公告

ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /Япон/

  • This is a full-time on-site role for an International Banking Manager with proficiency in English and Japanese language located in Ulaanbaatar Hot, Mongolia. The International Banking Manager will be responsible for managing business relationships, overseeing financial services, providing exceptional customer service, and leading a team.
  • Business Relationship Management and Team Management skills
  • Finance and Financial Services knowledge
  • Strong Customer Service skills
  • Proficiency in Japanese language
  • Excellent communication and interpersonal skills
  • Experience in international banking or finance industry
  • Bachelor’s degree in Finance, Business, or related field

分类
招聘公告

ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /Иргэдийн зээлийн газар/

  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх
  • Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Зээлийн чанартай багц бүрдүүлэх, материал судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах
  • Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд
  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банк, санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Борлуулалт хийх ур чадвартай
  • Нийгмийн идэвхи санаачилгатай; хариуцлагатай
  • Хурдан шуурхай, багийн ажиллагаа сайтай.
分类
招聘公告

Мэдээлэл үйлчилгээний ажилтан /call center/

Банкны үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээллийг харилцагчдад хүргэх, харилцагчдаас ирсэн асуулт лавлагаанд хариу өгөх, санал хүсэлтийг хүлээн авч дамжуулах, шийдвэрлүүлэх байдлаар харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах.

  • Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн ижил чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Лавлах төвийн ажиллагсдад зориулсан сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
  • Богино хугацаанд түргэн шуурхай ажиллаж оновчтой шийдвэр гаргах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай
  • Банкны суурь бүртгэлийн програм дээр ажилладаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
分类
招聘公告

Ахлах мэргэжилтэн /Харилцагчийн үйлчилгээний газар/

  • ХҮГ-ын “Үйлчилгээ стандартын баг”-ийг өдөр тутмын удирдлагаар хангах ба шаардлагатай тохиолдолд “Дуудлага үйлчилгээний баг”-ийн гүйцэтгэлд хяналт тавьж, удирдах, багаа чадавхижуулах
    ХҮ-ний стандартуудын хэрэгжилт, хяналт, сургалт зохион байгуулах, заавар зөвлөмж гаргах, идэвхжүүлэлтийн аян, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
    Тандагч харилцагчийн хийсэн үнэлгээ, судалгааг хянах, тайлагнах, сайжруулалтыг хийх
    Харилцагчийн гомдол, талархлыг хүлээн авч шийдвэрлэх процесст хяналт хийж, “Гомдлын удирдлагын тайлан”- гаргах.
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Хүнд туслах, үйлчлэх дуртай
  • Асуудал шийдвэрлэх, мэдээ мэдээлэл боловсруулах нэгтгэх, тайлагнах
  • Сургалт зохион байгуулах, удирдах
  • Багаар ажиллах
分类
Vault дебит карт

Тээвэр хөгжлийн банк болон VAULT клубийн хамтын ажиллагааны хүрээнд “VAULT” co‑branded картыг зах зээлд нэвтрүүлж, харилцагчдадаа тусгай хөнгөлөлт, онцгой үйлчилгээ, давуу эрхүүдийг нэг дор багтаасан дээд зэрэглэлийн үнэ цэнийг санал болгож байна.