分类
金融教育 新闻动态

ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИНЭ ЭРИН ━ CIPS

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) сүлжээний “Шууд оролцогч” гишүүн болсон Монгол улсын төдийгүй зүүн хойд Азид  анхны банк болсон билээ. Ийнхүү CIPS системийг амжилттайгаар нэвтрүүлсний хүрээнд банк харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор юанийн гадаад шилжүүлгийг 2025 оны 12-р сарын 31-нийг хүртэл шимтгэлгүй болголоо.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элсэн орсноор дараах давуу талууд бий болгох юм.

  1. Шууд холболт – Харилцагч таны гүйлгээ дамжуулагч банк оролцохгүйгээр шууд дамжина;
  2. Хурдтай – Тухайн өдөртөө багадаа 2 цагт хүлээн авагчид хүрнэ;
  3. Шимтгэлгүй – Дамжуулагч банкны нэмэлт шимтгэлгүй;
  4. Дэлхий даяар – 100+ улс орны 1,700 гаруй банк холбогдсон;
  5. Найдвартай – ISO 20022 стандартаар хамгаалагдсан, БНХАУ-ын Ардын банкны хяналттай аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг бүрэн хангасан систем.

ХАРИЛЦАГЧ ТАНД ИРЭХ БОЛОМЖ

  1. Хятад болон олон улсын түншүүд рүү юанийн гүйлгээгээ түргэн шуурхай хийх;
  2. Зардлаа бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх;
  3. Найдвартай, баталгаатай гүйлгээгээр түншүүдийнхээ итгэлийг бэхжүүлэх;
  4. Юанийн гүйлгээг 2025 оны 12-р сарын 31-нийг хүртэл шимтгэлгүй шилжүүлэх боломжийг олгож байна.

“Тээвэр хөгжлийн банк” нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын нэр хүндтэй 16 банктай корреспондент харилцаа тогтоож, USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY зэрэг нийт 9 төрлийн валютын 33 ностро данс ашиглан шилжүүлгийг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Харилцагч та өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжээр дамжуулан дэлхийн аль ч улс руу Юанийн гадаад гүйлгээг CIPS cистемээр дамжуулан шимтгэлгүй, шуурхай шилжүүлээрэй!

Салбар нэгжийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

分类
金融教育 新闻动态

ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ “FITCH RATINGS” АГЕНТЛАГ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООЖ, ХЭТИЙН ТӨЛӨВИЙГ “ТОГТВОРТОЙ” ГЭЖ ҮНЭЛЛЭЭ

Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг нь 2025 оны 09 сарын 03-ны өдөр Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг шинээр тогтоон хэтийн төлөвийг  “Тогтвортой” хэмээн үнэллээ.

Fitch агентлагийн тайланд “Тээвэр хөгжлийн банк”-ны зээлийн багцын өсөлт 2025 оны эхний хагас жилд 20 хувиар өсч зээлийн багцын өндөр өсөлтийг хангахын зэрэгцээ салбарын дунджаас өндөр түвшинд тэлж байгааг онцолжээ. Түүнчлэн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 21 хувьтай байгаа нь зохицуулагч байгууллагаас тогтоосон үзүүлэлт болох 12 хувиас даруй 9 нэгж хувиар дээгүүр үзүүлэлт бөгөөд буюу эрсдэл даах чадвар сайн байгааг дурдлаа.

Тээвэр хөгжлийн банк нь 2018 оноос эхлэн олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоогч “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлийг тогтмол үнэлүүлж ирсэн бөгөөд 2025 оноос Fitch Ratings агентлагаар үнэлүүлсэн ба банкны зээлжих зэрэглэлийн хэтийн төлөв сайжирсан үзүүлэлттэй гарлаа.

Мөн богино хугацаат гадаад валютын үүргийг биелүүлэх үнэлгээг “B” гэж үнэлсэн нь системийн түвшний арилжааны банкуудынхтай ижил түвшинд хүрч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжаа илтгэн харуулж байна.

Fitch агентлагийн дүгнэлтээр Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн чиг хандлага нь нийт банкны салбарын бизнесийг дэмжих таатай суурь орчин нөхцөл болж байгааг онцолжээ.

Тээвэр хөгжлийн банкны хувьд ийнхүү олон улсын болон дотоодын зах зээлд өөрийн байр сууриа улам бэхжүүлж, харилцагчид болон түнш байгууллагуудынхаа итгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж байна.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ

Төлөв

Тогтвортой

Урт хугацааны зээлжих зэрэглэл (IDR)

 В-

Гадаад валютын богино хугацаат үүргийг биелүүлэх зэрэглэл

B

Зээлжих чадварын үнэлгээ

  b-

 

分类
home-banner

Banner 5.1

分类
home-banner

Banner 5

分类
home-banner

Banner 4

分类
home-banner

Banner 3

分类
home-banner

banner 2

分类
招聘公告

Харилцагчийн үйлчилгээний ажилтан /ТЕЛЛЕР/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Харилцааны болон олон нийттэй харилцах ур чадвартай
  • Борлуулалтын ур чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй
  • Банкны системд ажиллаж байсан туршлагатай /NES/-ийн мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Манай банкны гишүүн болсноор таныг дараах давуу талууд хүлээж байна.

  • Найрсаг хамт олон
  • Өрсөлдөхүйц цалин
  • Хоолны хөнгөлөлт
  • Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
  • Карьерийн өсөлт
分类
金融教育 新闻动态

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.

Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай авах, мөн гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2025 оны 08 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх бөгөөд та ХУВИЙН болон БАЙГУУЛЛАГЫН мэдээллээ өөрт ойр байрлах банкны салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.

Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:

Иргэн

Байгууллага

  1. Холбоо барих утасны дугаар
  2. И-мэйл хаяг
  3. Байнгын оршин суугаа хаяг
  4. Ажил эрхлэлтийн мэдээлэл
  5. Бичиг баримтын хугацаа дууссан бол сунгах
  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
  2. Үйл ажиллагааны чиглэл
  3. Хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
  4. Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлагын эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, иргэний үнэмлэх
  5. Үйл ажиллагааны чиглэл нь тусгай зөвшөөрөл шаарддаг бол тухайн тусгай зөвшөөрөл

 

Харилцагч та бүхэн дээр дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд, өөрчлөгдөөгүй ч хамгийн багадаа 3-5 жил тутамд мэдээллээ заавал шинэчлэх ёстой байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон байрлах банкны бүх салбар нэгжээс болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 лавлах утсанд хандан авах боломжтой.

Жич: Аливаа цахим эх сурвалжийг (E-Mongolia, ХУР г.м) ашиглан гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн авахгүй тул бичиг баримтыг зөвхөн эх хувиас банкны ажилтан хуулбарлан авахыг анхаарна уу.

分类
金融教育 新闻动态

ЮАНИЙН ГАДААД ГҮЙЛГЭЭ ШИМТГЭЛГҮЙ БОЛЛОО

Олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээ үзүүлэгч “Тээвэр хөгжлийн банк” нь харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд Юанийн (CNY) гадаад гуйвуулгын шимтгэлийг бүрэн тэглэх урамшууллыг 2025 оны 9-р сарын 30-ныг дуустал хугацаанд зарлалаа.

Энэхүү урамшууллын хүрээнд гүйлгээний дүнгээс үл хамааран юанийн гадаад шилжүүлгийн бүх шимтгэл, хураамжийг тэглэснээр Тээвэр хөгжлийн банкны харилцагчид юанийн гүйлгээг шимтгэлгүй шилжүүлэх боломжтой боллоо.

“Тээвэр хөгжлийн банк” нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын нэр хүндтэй 16 банктай корреспондент харилцаа тогтоож, USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY зэрэг нийт 9 төрлийн валютын 33 ностро данс ашиглан шилжүүлгийг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Харилцагч та “Тээвэр хөгжлийн банк”-ны өөрт ойр байрлах салбар нэгжүүд болон цахим банкны сувгаар дамжуулан гадаад гүйлгээгээ хийх боломжтой.

Гадаад төлбөр тооцооны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Харилцагчийн үйлчилгээний төв: 1800 – 9999