分类
安全提示

Мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий зөвлөмж

Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, дансан дахь мөнгөн хөрөнгөө бусдад алдахаас урьдчилан сэргийлэхийн тулд ХАРИЛЦАГЧ таны зүгээс анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжүүдтэй танилцана уу:

  1. Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, картын ПИН код, нэг удаагийн нууц дугаар зэрэг хувийн нууцлалтай мэдээллээ бусдад дэлгэхгүй байх;
  2. Тээвэр хөгжлийн банк нь утсаар болон и-мэйлээр хандаж “Таныг дансны болон хувийн мэдээллээ өгөхийг эсхүл тодорхой данс руу мөнгө шилжүүлэхийг” хэзээ ч асуухгүй болохыг анхаарч, ийм тохиолдол гарвал тухай бүр 77169999 дугаарын утсаар утасдаж банкинд мэдэгдэх;
  3. Та өөрийн компьютероо вирусны эсрэг программаар хамгаалж, шинэчлэлийг тухай бүрт хийж байх.
  4. Олон нийтийн цахим хуудсанд бүртгүүлэхгүй байх эсхүл найдваргүй цахим хуудсууд дээр цахим шуудангийн хаяг, утасны дугаар оруулахаас татгалзах;
  5. Олон нийтийн газрын компьютер, таблет зэрэг тоног төхөөрөмжийг ашиглан интернэтэд холбогдсон бол цахим шуудан, цахим системийн “нэвтрэх нэр, нууц үг”-ийг тухайн төхөөрөмжинд хадгалах сануулах үйлдэл хийхгүй байх, “Log out” буюу системээсээ гарч хэвших;
  6. Адил төстэй бичигдэх, харагдах цахим хуудас, цахим шуудангийн хаягийг хуурамчаар үүсгэн залилах үйлдэл түгээмэл байдаг тул холбогдох мэдээллийг сайтар шалгаж, баталгаажуулах;
  7. Цахим шууданд хавсаргасан цахим холбоос болон файлд нэвтрэхээс өмнө баталгаатай эх сурвалжаас ирсэн эсэхийг нягтлах, спам буюу хуурамч и-мэйл хүлээж авсан бол нээж үзэхгүй байх;
  8. Их хэмжээний мөнгө сугалаанд хожсон, өв залгамжилсан, эсвэл хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа тухай, мөн гадаад төслийн зээлийн санал зэрэг мэдээлэл и-мэйлээр эсвэл гар утсанд тань мессежээр ирсэн бол цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарч, холбогдох мэдээллийг устгах;

发表回复

您的邮箱地址不会被公开。 必填项已用 * 标注