分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 24 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр Тээвэр хөгжлийн банк дахин тодорч энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авлаа.

“ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлэн алдаршуулахдаа харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчлан улсын татварын орлогын голлох хэсгийг бүрдүүлж буй 100 аж ахуй нэгжийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч” хэмээн зүй ёсоор тодруулдаг билээ.

Тээвэр хөгжлийн банк нь үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол Улсын банк, санхүүгийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн иж бүрэн “Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны” үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай үзүүлж улс орны эдийн засгийн хөгжилд 28 дахь жилдээ бодит хувь нэмрийг оруулан ололт амжилтаар дүүрэн урагшилсаар байна.

Тээвэр хөгжлийн банк нь 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө, 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, үйл ажиллагааны цэвэр орлого 19 хувийн өсөлтийн амжилттайгаар 2024 оныг үдэж, улсын төсөвт нийт 4 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүллээ.

Оны бусад ололт амжилтуудаас дурдвал, “PCI Security Standard Council” байгууллагаас гаргасан, картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах хамгийн сүүлийн хувилбар болох “PCI-DSS стандартын 4.0.1”-ийг богино хугацаанд үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. Түүнчлэн БНХАУ-ын олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй Зүүн Хойд Азид юанийн клиринг, төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттайгаар хэрэгжүүлсэн анхны банк боллоо.

Бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагчид, хамтран ажилладаг түншүүддээ амжилт бүтээлийг хүсэн ерөөхийн зэрэгцээ банкны энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэж буй ажилтан албан хаагчид болон хувь нийлүүлэгчдэдээ гүнээ талархал илэрхийлье.

分类
金融教育 新闻动态

БАНК ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ХАМГААЛДАГ ВЭ?

Банк харилцагч таны мэдээллийг Монгол Улсын Банкны тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд чанд хадгалж, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй. Зөвхөн шаардлагатай тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагч байгууллага болон эрх бүхий хууль, хяналтын байгууллагад харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээдэг.

Банк харилцагч танд найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд мэдээллийн аюулгүй байдлыг дараах аргуудаар хамгаалдаг. Үүнд:

  1. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод дүрэм журмыг боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг;
  2. Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах мэргэжлийн сертификаттай чадварлаг баг хамт олныг бүрдүүлж ажилладаг;
  3. Харилцагчийн хувийн, нууцлалтай болон эмзэг мэдээллийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт (ISO27001, PCI DSS, SWIFT CSP, GDRP…) шаардлагын дагуу хамгаалж ажилладаг;
  4. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах шинэ шийдэл, техник технологиудыг судалж үйл ажиллагаандаа нэвтрүүлэн сайжруулж ажилладаг;
  5. Харилцагчийн интернэт банкаар хийгдэж буй гүйлгээ болон цахимаар авч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг аюулгүй бөгөөд саадгүй хүргэхийн тулд харилцагчийг танин баталгаажуулах арга хэрэгслийг ашиглан харилцагчийн санхүүгийн болон хувийн мэдээллийг хамгаалан ажилладаг;
  6. Тогтмол хугацаанд зохицуулагч байгууллагууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн байгууллагаар мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэн банкны мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааг баталгаажуулдаг;
  7. Цахим банк болон бусад мэдээллийн системүүд дээр аюулгүй байдлын эмзэг байдал, сул талуудыг илрүүлэх үнэлгээ, тестүүдийг хийж, үр дүнгийн дагуу нэмэлт сайжруулалт, шинэчлэлтийг байнга хийж ажилладаг;
  8. Банкны ажилтан бүр харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах сургалт, зааварчилгаанд тогтмол хамрагддаг.

“Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн дагуу харилцагч та өөрийн хувийн мэдээллийг алдаатай бол залруулах, устгуулах, үнэн зөв байдлыг хангах эрхтэй. Иймд банканд бүртгэлтэй хувийн мэдээллээ нягталж, өөрчлөгдсөн тохиолдолд цаг тухай бүрд нь шинэчилж байхыг хүсэж байна.