Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ВИЗА КАРТТАЙ БОЛ PRIORITY PASS-ТАЙ! УРАМШУУЛАЛТ АЯН ЭХЭЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь “Алтан Виза” карт захиалсан болон картын үнэнч харилцагчдадаа зориулсан “Виза карттай бол Priority Pass-тай” онцгой урамшуулалт аяныг эхлүүллээ.

Картын харилцагчдадаа зориулсан тус аяны хүрээнд 5 жилийн хугацаатай, 495$ үнэлгээ бүхий “Priority Pass” эрхийг харилцагчдадаа урамшуулал болгон бэлэглэж буй юм.

АЯНД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ:

  1. 2025.02.19 – 2025.03.15 дуусталх хугацаанд шинээр Алтан Visa (дебит, кредит) карт захиалсан тохиолдолд;
  2. 2025.02.19 – 2025.03.10 дуусталх хугацаанд виза картаа ашиглан 2 сая ба түүнээс дээш дүнтэй худалдан авалтын гүйлгээ хийгээд Priority Pass эрх дагалдуулан авах боломжтой.

PRIORITY PASS ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн 148 орны 1300+ гаруй онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимаар нислэг хүлээх зуур үйлчлүүлж, тав тухтай аялах боломж юм.

 

 

ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Премиум брэнд: Дэлхий даяарх хэрэглэгчдээс нисэх онгоцны
    буудлын хамгийн том хөтөлбөр, шилдэг лоунжтай
    хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.
  2. Хамгийн өргөн цар хүрээтэй үйлчилгээ: Гишүүд олон улсын нисэх онгоцны буудлын 1,300+ премиум үйлчилгээг авах боломжтой бөгөөд үүнд зөвхөн бидэнд зориулсан (хоол, спа, хоол гэх мэт) олон үйлчилгээг багтаасан.
  3. Зайнаас ажиллах дижитал шийдлүүд: Priority Pass аппликейшн нь нисэх онгоцны буудлын танхимуудад нэвтрэх дижитал туслах ба 12 хэл, нисэх онгоцны буудлын газрын зураг болон бусад зүйлсийг багтаадаг.
  4. Харилцагчид 24/7 туслах үйлчилгээ: PCI DSS стандарт бүрэн хангасан. 12 хэлийг хамарсан дэлхийн өнцөг булан бүрт хүрч үйлчлэх 24/7 лавлахтай, харилцагчид дэмжлэг үзүүлэх менежментийн үйлчилгээтэй.

Priority Pass дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Тээвэр хөгжлийн банк нь нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн онцгой нөхцөл бүхий олон төрлийн урамшуулал, давуу талуудтай картуудыг санал болгодог.

КАРТЫН ХАРИЛЦАГЧ ХЭРХЭН БОЛОХ ВЭ?

  1. Харилцагч та TransBank аппликэйшн болон digital.etransbank.mn-ээр дамжуулан картаа захиалах боломжтой.
  2. Та манай банкны харилцагч бөгөөд картаа хаягдаж гээгдүүлсэн эсвэл шинээр карт захиалах бол заавал салбарт очих шаардлагагүйгээр харилцагчийн үйлчилгээний төвийн 1800 – 9999 дугаарт хандан захиалах боломжтой.
  3. Хэрэв та манай банканд данс, бүртгэлгүй бол өөрт ойр байрлах салбар нэгжид өөрийн биеэр очиж, захиалах боломжтой.

 

 

Харилцагч та:

    • Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800 – 9999 лавлах утсанд хандаарай.
    • Картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээ үзүүлэгч Тээвэр хөгжлийн банк нь  харилцагчдынхаа хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн тогтвортой түнш банк байхын сацуу банкны системд эзлэх байр сууриа улам бүр бэхжүүлэн ажиллаж байна.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

СИНГАПУР УЛСЫН ХАМГИЙН ТОМ БАНК БОЛОХ DBS БАНКАНД СИНГАПУР ДОЛЛАРЫН ДАНС НЭЭЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк Бүгд Найрамдах Сингапур Улсын тэргүүлэгч DBS банктай корреспондент харилцаа тогтоож, сингапур долларын дансыг амжилттай нээлээ. Ингэснээр банкны харилцагч сингапур долларын гадаад шилжүүлгийг түргэн шуурхай, шимтгэлийн таатай нөхцөлтэйгөөр хийх боломж бүрдлээ.

DBS банк нь 57 жилийн түүхтэй, олон улсын 19 зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн нэр хүнд бүхий томоохон банкуудын нэг юм.

Дэлхийн нэр хүнд бүхий банктай хамтын ажиллагаагаа ийнхүү өргөжүүлсэн нь Тээвэр хөгжлийн банк нь олон улсын стандартыг хангаж ажилласны үр дүн билээ.

Тээвэр хөгжлийн банкны гадаад төлбөр тооцооны үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

БАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭНД IBAN ДАНСНЫ ДУГААР АШИГЛАЖ ЭХЭЛНЭ

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын системд үе шаттайгаар шилжиж буй билээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд Тээвэр хөгжлийн банк IBAN дансны дугаарлалтыг үйл ажиллагаандаа 2025.04.01-нээс нэвтрүүлж эхэлнэ. Ингэснээр харилцагчид банк хоорондын гүйлгээ хийхдээ IBAN дансны дугаар ашиглан гүйлгээ хийх боломжтой болох бөгөөд банк хоорондын бүх гүйлгээ зайлшгүй IBAN дансны дугаараар хийгдэх юм. Харин Тээвэр хөгжлийн банкны данс хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаарыг ашиглах шаардлагагүй.

Энэхүү өөрчлөлт нь гүйлгээний аюулгүй байдал, хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилготой.

IBAN гэж юу вэ?

IBAN (International Bank Account Number) нь 20 орон бүхий олон улсын ISO 136161, 2 стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн дансны дугаарлалт юм. Энэ нь банк хоорондын гүйлгээний нэгдсэн кодчлолтой систем бөгөөд хүлээн авагчийн улс, банкны дугаарыг агуулдаг.

IBAN системийн нэвтрүүлэлт нь зөвхөн технологийн шинэчлэл биш, харин Монгол Улсын банкны салбарыг олон улсын стандартад нийцүүлэн, илүү хүртээмжтэй, найдвартай, хурдан болгох томоохон алхам юм.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2024 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024 оны 12 сарын 31-ний байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив 1.1 их наяд төгрөгт хүрлээ.

Тайлант хугацаанд активын чанарыг сайжруулж, эх үүсвэрийн өсөлтийг хангаж ажилласны үр дүнд цэвэр ашиг 11.6 тэрбум төгрөгт хүрч, зээлийн эрсдэл даах чадварын харьцаа үзүүлэлтийг 87 хувь хүргэн өмнөх оны үзүүлэлтээс 26 нэгж хувь өсгөлөө.

Монголбанкнаас тогтоосон харьцааны шалгуур үзүүлэлтүүд зохистой хэмжээнд байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 31.8 хувь, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны доод түвшинг 13.2 нэгж хувь давуулан биелүүлж 25.2 хувь хүрлээ.

Тээвэр хөгжлийн банк нь тайлант хугацаанд харилцагчийн үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэн төгөлдөржүүлж, эрсдэлийн удирдлага, дотоод үйл ажиллагааг илүү чанаржуулж ажилласны үр дүнд үйлчилгээний хүртээмж, цар хүрээ, үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, урт хугацааны санхүүгийн чадавх, тогтвортой байдлыг ахиулан дээшлүүллээ.

Та бүхэн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ХУУРАМЧ МЕССЕЖ БОЛОН ДУУДЛАГААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ!

Smishing (SMS + Phishing): Энэ нь хуурамч мессеж (SMS)-ээр дамжуулан хүмүүсийн хувийн болон санхүүгийн мэдээллийг хулгайлах оролдлого юм.

Mishing (Mobile + Phishing): Энэ нь гар утасны дуудлагаар дамжуулан хуурамч мэдээлэл өгч, хүмүүсийг хуурч мэдээлэл авах арга юм.

Сүүлийн үед дараах агуулгатай хуурамч мессежээр дамжуулан хувийн болон санхүүгийн мэдээллийг хууль бусаар авах оролдлого нэмэгдэж байна.

  1. “Таны интернэт банкны нууц үг түгжигдсэн тул нууц үгээ шинэчилнэ үү.” (Мессежнээс гараад холбоосыг идэвхжүүлэхийн тулд дахин нээнэ үү. Эсвэл холбоосыг Safari хөтөч дээрээ хуулж аваад нээнэ үү.)”
  2. “Таны дансанд сэжигтэй гүйлгээ илэрсэн тул та дараах холбоосоор баталгаажуулна уу.” : https://transbankmnonga.mn. (хуурамч сайт руу чиглүүлэх)

Эдгээр мессеж нь таны санхүүгийн болон хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах зорилготой тул сэжигтэй холбоос дээр дарж, мэдээллээ оруулахаас зайлсхийхийг анхааруулж байна.

Манай банк таны мэдээллийг онлайнаар авах хүсэлт гаргадаггүй. Иймд тодорхойгүй эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарж, мэдээллээ алдахаас сэргийлээрэй.

Анхаарах зүйлс:

  1. Танихгүй дуудлага, мессежинд хувийн мэдээлэл өгөхөөс татгалзаарай.
  2. Албан ёсны эх сурвалжийг заавал шалгаж баталгаажуулаарай.
  3. Сэжигтэй тохиолдолд банк эсвэл хамааралтай байгууллагатай шууд холбоо бариарай.
Categories
Ерөнхий мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГ БОЛЛОО

23 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас зохион байгуулагдаж байгаа Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр Тээвэр хөгжлийн банк дахин тодорч энэхүү нэр хүндтэй шагналаа гардан авлаа.

“ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлэн, алдаршуулахдаа тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг бөгөөд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурладаг болно.

Тээвэр хөгжлийн банк нь сүүлийн жилүүдэд хувийн банкны үйлчилгээгээ олон улсын жишигт нийцүүлэн үзүүлж байгаа ба бизнесийн тэлэлт, цэвэр ашгийн тогтвортой өсөлтийн үр дүнд Монгол Улсын том татвар төлөгчдийн эгнээнд зүй ёсоор шалгарсаар ирлээ.

Бид харилцагчдынхаа санхүүгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ картын бие даасан системээ бий болгосон төдийгүй түүгээрээ дамжуулан цэвэр металл хийцлэлтэй, өндөр зэрэглэлийн картын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн банк нь БНХАУ-ын Бээжин болон Япон улсын Токио хотноо “Төлөөлөгчийн газар”-аа нээж, тухайн орны харилцагчдад Монголын бизнесийн салбар болон банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах гол цонх болж байна.

Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

Categories
Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ИХ ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн сан болон IWFCI Mongolia хамтран зохион байгуулж буй ГАЛА арга хэмжээнд “Сургалтын ухаалаг багц” төслийг дэмжин ажиллагч байгууллагаар оролцлоо.

Банк тус төсөлд хөрөнгө оруулан, дэмжиж буй нь алслагдсан аймаг, сумдын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд гэрээсээ мэргэжлийн багшийн сургалт авах боломжийг нээж өгөхөд оршиж буй юм.

“Сургалтын ухаалаг багц” төслөөр дамжуулан гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролыг дэмжин, хүүхэд бүрд хөгжих боломжийг бүрдүүлэхэд хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.

Categories
Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага Мэдээ мэдээлэл

МОД ТАРИХ ҮЙЛСЭД ДАХИН НЭГДЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан  “Намрын мод тарих өдөр”-т оролцож, ээлжит модоо тарилаа.
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жил, Ойн салбарын 100 жилийг тохиолдуулан Тэрбум Мод Сан-гаас хэрэгжүүлж буй мод тарих өдөрлөг өнөөдөр Улиастайд байрлах Эко цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК 2024 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Банкны нийт хөрөнгө тогтвортой өсөж 985 тэрбум төгрөгт хүрч, татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 88 хувиар өсөж 8 тэрбум төгрөгт хүрлээ.

Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тайлант хугацаанд бүрэн хангаж ажилласан ба үүнээс төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.2 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 23.9 хувь байна.

Банкны 2024 оны 3 дугаар улирлын үйл явдлаас онцолбол:

  • Бээжин, Токио дахь өөрийн төлөөлөгчийн газруудаар дамжуулан нийт харилцагчдын санхүүгийн хэрэгцээнд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаа.
  • Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлэн бизнесийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.
  • Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг улам бүр өргөжүүлэн тэлж, харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор нийслэл хотын төв цэгт байрлах Министер Тауэрт отгон салбараа нээлээ.

Эрхэм харилцагч та Тээвэр хөгжлийн банкны шинэ салбараар зочлон банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой.

2024 оны III улирлын санхүүгийн тайлантай ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй танилцаарай.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “МИНИСТЕР ТАУЭРТ” ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ

Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч Тээвэр хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлж, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор Министер Тауэрт шинэ салбараа нээлээ.

Салбарын нээлтийн арга хэмжээнд харилцагч иргэд, бизнесийн байгууллагуудын төлөөллүүд болон Тээвэр хөгжлийн банкны удирдлагууд оролцлоо.

Тээвэр хөгжлийн банк нь “Министер тауэр” салбараараа дамжуулан харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маягт тусгайлан зориулсан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өндөр зэрэглэлийн тав тухтай орчинд мэргэшсэн хувийн банкируудаар дамжуулан хүргэх юм.

Министер Тауэр салбар нь Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд харилцагчдад үйлчлэх бөгөөд тус салбараас банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой.

Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжийн талаар болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг банкны албан ёсны www.transbank.mn вэбсайт, харилцагчийн үйлчилгээний 1800-9999 дугаарт хандан авах боломжтой.

Эрхэм харилцагч та Тээвэр хөгжлийн банкны шинэ салбараар тавтай үйлчлүүлээрэй.