Банкны нийт активын хэмжээ 2022 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар 915.6 тэрбум төгрөгт хүрч 2021 оны мөн үеэс 39.3 хувиар, цэвэр ашиг 10.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Тайлант хугацаанд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.
Банк нь “Азийн Бизнесийн холбоо ТББ”, “Эдүкэйтэд Энтерпрайз ХХК” байгууллагуудтай гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг, “Азийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар”-тай эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг тус тус байгуулан бизнесийн цар хүрээгээ өргөжүүлсээр байна.
“Multi-currency ностро данс”-ыг Австри улсын “Erste” банканд нээж харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байна.
2022 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.