Categories
Хөндлөнгийн аудитын тайлан

2025

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, 60.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4 дэх заалт, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, 11.4 дэх заалт, 11.6 дахь заалт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №Т/26-02 дугаартай хурлын тэмдэглэлийн дагуу “Тээвэр хөгжлийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

  1. Хурал хийх газар: Тээвэр хөгжлийн банк ХК-ийн төв байр буюу Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла оффис, 15 давхрын хурлын танхим
  2. Хурал эхлэх цаг: 14.00 цагт
  3. Бүртгэлийн өдөр: 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
  4. Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
  5. Хурал хийх хэлбэр: Биечлэн

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:

Танилцах асуудал:

  1. Банкны 2025 оны жилийн тайлангийн талаарх танилцуулга;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн танилцуулга;
  3. Активыг холбогдох сангаас хаасан болон активыг тэнцлээс хассан талаарх тайлангийн танилцуулга.

Шийдвэрлэх асуудал:

  1. Банкны 2025 оны хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Банкны 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх тухай;
  3. Бусад.
Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКААР ДАМЖУУЛАН ЮАНИЙН БОЛОН ДОЛЛАРЫН ГАДААД ГҮЙЛГЭЭГ ХАМГИЙН ХУРДАН, ХЯМДААР ШИЛЖҮҮЛЭЭРЭЙ

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг хүргэх стратегийн хүрээнд гадаад төлбөр тооцооны дэд бүтцээ шинэ шатанд гаргасан юанийн болон ам.долларын гүйлгээг шууд гүйцэтгэж буй Монгол Улсад тэргүүлэх банк юм. Ингэснээр гадаад худалдаа, арилжаа эрхлэгч харилцагчдад гадаад төлбөр тооцоогоо илүү ХУРДАН, ХЯЛБАР, ХЯМД нөхцөлөөр гүйцэтгэх боломжтой болсон байна.

Энэ хүрээнд тус банк нь ам.долларын гүйлгээгээр дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох The Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ам.долларын шууд клирингийн дансаа амжилттай нээснээр дэлхийн 100 гаруй улс руу болон тэдгээр улсуудаас ам.долларын гадаад шилжүүлгийг 1 өдрийн дотор гүйцэтгэх боломж бүрдэж байна. Үүнээс гадна, ам.долларын үндсэн дүн хамгаалсан гүйлгээний шимтгэлийг ердөө 30 ам.доллар болгож, хамгийн хямд нөхцөлийг санал болгож байгаа гэдгээрээ давуу талтай юм.

Мөн Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын юанийн олон улсын төлбөр тооцооны CIPS системийн шууд оролцогч Зүүн хойд Ази дахь анхны банк болсноор юанийн шилжүүлгийг илүү шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой болсон төдийгүй хамгийн багадаа 2 цагийн дотор хүлээн авагчид хүргэх нөхцөлийг бүрдүүлж, БНХАУ-тай гадаад худалдаа, хамтын ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын төлбөр тооцооны үр ашиг, ажиллах хурдыг нэмэгдүүлж байна.

Харилцагч та өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжээр дамжуулан дэлхийн аль ч улс руу гадаад гүйлгээгээ хамгийн хурдан, хамгийн хямдаар гүйцэтгээрэй.

Гадаад шилжүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Салбар нэгжийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Categories
Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл

Бүтээгдэхүүний нөхцөл

НөхцөлТөгрөг
Зээлийн дээд хэмжээ500 сая төгрөг хүртэл
Зээлийн хүү /жилийн/19.2%-24.0%
Зээлийн хүү /сарын/1.6%-2.0%
Зээлийн хугацаа36 хүртэл сар
Зээл олгосны шимтгэлОлгосон зээлийн дүнгийн 1% хүртэл буюу дээд хэмжээ нь 3,000,000 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүҮндсэн хүүгийн 20%-тай тэнцүү
БарьцааТүргэн борлогдох боломжтой бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, орон сууц, амины орон сууц, дулаан зогсоол
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлЗээлийн үлдэгдэл дүнгээс 1% хүртэл /Дээд хэмжээ 1,000,000 төгрөг/
Өргөдлийн хураамж30,000 төгрөг

Зээлийн бодит өртөг /жилийн/: 21.1%-25.9%

Categories
Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл

Тавигдах шаардлага

  • МУ-ын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, бүртгэлтэй ААН байх;
  • Сүүлийн 12сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа;
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Бусад;

Categories
Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл

Бүрдүүлэх материал

  • Зээлийн хүсэлт;
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой материал, гэрчилгээ, дүрэм;
  • Санхүүгийн тайлан, санхүүтэй холбоотой баримтууд;
  • Бусад банк санхүүгийн байгууллагад өрт төлбөртэй бол гэрээ, хуулга;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой баримт;
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;
  • Бусад;

Categories
Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл

Давуу тал

  • Бизнес эрхлэлтийг дэмжинэ
  • Богино хугацаанд, шуурхай шийднэ
  • Зээлийн хүү бага
Categories
Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл

Бүтээгдэхүүний нөхцөл

НөхцөлТөгрөг
Зээлийн хэмжээХудалдан авч байгаа үл хөдлөх хөрөнгийн дүнгээс хэтрэхгүй
Зээлийн хугацаа60 хүртэл сар
Зээлийн хүү /сар/1.6% – 2.0%
Зээлийн хүү /жил/19.2% – 24.0%
Үйлчилгээний шимтгэлОлгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 3,000,000 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүНэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү
Урьдчилгаа төлбөр20% /Үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалбал 0% хүртэл бууруулж болно/
БарьцааХудалдан авч буй үл хөдлөх хөрөнгө
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлЗээлийн үлдэгдэл дүнгээс 1% хүртэл /Дээд хэмжээ 1,000,000 төгрөг/
Өргөдлийн хураамж30,000 төгрөг

Зээлийн бодит өртөг /жилийн/: 21.1%-25.3%

Categories
Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл

Тавигдах шаардлага

  • МУ-ын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, бүртгэлтэй ААН байх;
  • Сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа;
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Бусад;

Categories
Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл

Бүрдүүлэх материал

  • Зээлийн хүсэлт;
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой материал, гэрчилгээ, дүрэм;
  • Санхүүгийн тайлан, санхүүтэй холбоотой баримтууд;
  • Бусад банк санхүүгийн байгууллагад өрт төлбөртэй бол гэрээ, хуулга;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой баримт;
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;
  • Бусад;