Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2025 ОНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив өмнөх онтой харьцуулахад 50 хувиар өсөж, 1.7 их наяд төгрөгт хүрлээ. Эх үүсвэрийн тогтвортой өсөлтийг амжилттай ханган ажилласны үр дүнд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна.

Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 9 хувиар өссөн орчинд банкны өсөлт зах зээлийн өсөлтөөс ойролцоогоор 10 дахин өндөр гүйцэтгэлтэй байв. Активын өгөөжийг нэмэгдүүлэн, зардлын үр ашгийг сайжруулсны үр дүнд цэвэр ашиг өмнөх оноос 72 хувиар өсөж 18.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 44.9 хувь, зохицуулагч байгууллагаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцааны хувьд шалгуур үзүүлэлтээс 7.9 нэгж хувиар давж, 19.9 хувьд хүрсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.

Тээвэр хөгжлийн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж, дотоод болон гадаад хамтын ажиллагаандаа бодит амжилтыг үзүүлэн, харилцагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бүтээн ажиллалаа.

2025 оны 3 дугаар улирлын онцлох үйл явдлаас:

  1. Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндсэн систем болох CIPS-д Шууд оролцогчоор элссэн Монгол улсын төдийгүй Зүүн хойд Ази дахь анхны арилжааны банк боллоо.
  2. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт оруулж буй бодит хувь нэмрээ үнэлүүлэн, “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр гурав дахь жилдээ дараалан шалгарч, шагналаа гардан авлаа.
  3. Картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах сүүлийн хувилбар болох PCI-DSS стандартын 4.0.1 хувилбарыг хамгийн богино хугацаанд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.
  4. Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд багтсан дэд бүтцийн төслийг дэмжих бондын үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар анх удаа ажиллаж, бондын зорилтот санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна.
  5. Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлаг банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг шинээр тогтоон, хэтийн төлөвийг “Тогтвортой” хэмээн дүгнэлээ.
  6. АНУ-ын нэр хүнд бүхий The Bank of New of York Mellon (BNY Mellon)-тай корреспондент харилцаа тогтоож ам.долларын ностро дансаа амжилттай нээлээ.
  7. Олон улсын нэр хүндтэй Global Banking & Finance Review сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк 2025” шагналыг хүртэж, хувийн банкны үйлчилгээний стандартыг олон улсын түвшинд хүргэснээ бататгалаа.

Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түнш, хөрөнгө оруулагч, ажилтнуудынхаа хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

Та бүхэн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Categories
Хараат бус гишүүдийн тайлан

ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Оюунцацралын 2025 оны 4-р улирлын тайлан

Categories
Хараат бус гишүүдийн тайлан

ТУЗ-ийн хараат бус гишүүн Ч.Зоригтбаатарын 2025 оны 4-р улирлын тайлан

Categories
Хараат бус гишүүдийн тайлан

ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Баттүшигийн 2025 оны 4-р улирлын тайлан

Categories
Улирлын санхүүгийн тайлан

2025 оны IV улирал

(сая төгрөг)

 САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН2025/12/31
1ХӨРӨНГӨ
1.1Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө443,418
1.2Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө169,557
1.3Хөрөнгө оруулалт54,299
1.4Зээл (цэвэр дүнгээр)885,930
1.4.1Хэвийн зээл838,495
1.4.2Чанаргүй зээл77,638
1.4.3Зээлийн хойшлогдсон төлбөр(226)
1.4.4Зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага23,529
1.4.5Зээлийн эрсдэлийн сан(53,506)
1.5Дериватив санхүүгийн хөрөнгө438
1.6Бусад санхүүгийн хөрөнгө1,045
1.7Бусад санхүүгийн бус хөрөнгө35,835
1.8Үндсэн хөрөнгө13,886
1.9Борлуулах зориулалттай хөрөнгө50,277
1.10Биет бус хөрөнгө12,221
1.11Нийт хөрөнгийн дүн1,666,906
2ӨР ТӨЛБӨР
2.1Харилцах185,080
2.2Хадгаламж955,654
2.3Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр209,521
2.4Бусад эх үүсвэр73,368
2.5Дериватив санхүүгийн өр төлбөр1,419
2.6Бусад өр төлбөр16,091
2.7Нийт өр төлбөрийн дүн1,441,133
3ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
3.1Хувь нийлүүлсэн хөрөнгө146,474
3.2Нэмж төлөгдсөн капитал15,645
3.3Халаасны хувьцаа(7,032)
3.4Хуримтлагдсан ашиг70,612
3.5Бусад өөрийн хөрөнгө74
3.6Өөрийн хөрөнгийн дүн225,773
4ӨР ТӨЛБӨР БА ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДҮН1,666,906

(сая төгрөг)

ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ДАНС
Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг (цэвэр дүнгээр)32,587

(сая төгрөг)

ОРЛОГЫН ТАЙЛАН2025/12/31
1Хүүний орлого175,978
1.1Монголбанканд байршуулсан хөрөнгийн144
1.2Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн593
1.3Үнэт цаасны15,101
1.4Зээлийн157,860
1.5Бусад хүүний орлого2,280
2Хүүний зардал123,007
2.1Харилцахад төлсөн хүү2,639
2.2Хадгаламжид төлсөн хүү106,708
2.3Зээлийн хүүний зардал6,521
2.4Үнэт цаасны хүүний зардал667
2.5Бусад хүүний зардал6,472
3Цэвэр хүүний орлого (1-2)52,971
4Эрсдэлийн сангийн зардал1,869
4.1Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн366
4.2Үнэт цаасны192
4.3Зээлийн1,311
5Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого (3-4)51,102
6Бусад орлого34,568
6.1Хүүний бус орлого34,332
6.1.1Арилжааны орлого11,761
6.1.2Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого20,407
6.1.3Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого2,157
6.1.4Бусад хүүний бус орлого7
6.2Бусад  орлого, олз236
7Бусад зардал61,890
7.1Хүүний бус зардал61,195
7.1.1Бусад эрсдэлийн сангийн зардал1,200
7.1.2Арилжааны зардал8,225
7.1.3Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал17,954
7.1.4Хураамж, шимтгэлийн зардал1,806
7.1.5Үйл ажиллагааны бусад зардал32,010
7.2Бусад зардал, гарз695
8Татварын өмнөх ашиг (5+6-7)23,780
9Орлогын албан татварын зардал5,449
10Татварын дараах ашиг (8-9)18,331
11Бусад дэлгэрэнгүй орлого36
12Тайлант хугацааны нийт дэлгэрэнгүй орлогын дүн 18,367
МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТБАЙВАЛ ЗОХИХБИЕЛЭЛТ
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа≥ 9%19.9%
Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа≥ 12%19.9%
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт≥ 25%44.9%
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нэгж валютаар)< ±15%-3.9%
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нийт)< ±30%-14.2%
БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД (НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД)-Д ОЛГОСОН ЗЭЭЛ БОЛОН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ БУСАД АКТИВ ХӨРӨНГИЙН ТАЙЛАНАКТИВЫН ХЭЛБЭРҮЛДЭГДЭЛ
(сая төгрөг)
ӨӨРИЙН ХӨРӨНГӨД ЭЗЛЭХ ХУВЬ
1Банкны холбогдох нэг этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй)2.9%
1.1Банкны хувьцаа эзэмшигч                               –                                        –                                             –  
1.2Банкны эрх бүхий албан тушаалтан                               –                                        –                                             –  
1.3Банкны бусад холбогдох этгээдЗээл 6,6322.9%
2Банкны нийт холбогдох этгээдүүд (нэгдмэл сонирхолтой этгээдүүд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй)4.7%
2.1Банкны хувьцаа эзэмшигчЗээл1000.0%
2.2Банкны эрх бүхий албан тушаалтанЗээл8140.4%
2.3Банкны бусад холбогдох этгээдЗээл10,7054.3%

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ЦАХИМ ЗАЛИЛАНД ӨРТӨХӨӨС БОЛГООМЖЛОН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАМГААЛААРАЙ

Сүүлийн үед арилжааны банкуудын нэр, логог ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн цахим залилангийн тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд залилан хийж буй этгээдүүд нь өөрсдийгөө банкны ажилтан, албан байгууллага гэж танилцуулан утсаар ярих, мессеж илгээх, хуурамч линк явуулах замаар картын дугаар, нууц код (PIN), нэг удаагийн баталгаажуулах код (OTP) болон аппликэйшнд нэвтрэх мэдээллийг авахыг оролдож байна.

Банк нь утсаар, мессежээр, сошиал орчноор дамжуулан таны:

  1. Картын дугаар;
  2. Гүйлгээний нууц код;
  3. OTP код;
  4. Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хэзээ ч асуудаггүй болно.

Иймд харилцагч та өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалан

  1. Албан бус линк дээр дарж, хувийн мэдээллээ оруулахгүй байх;
  2. “Данс хаагдах”, “Сэжигтэй гүйлгээ илэрсэн”, “Шагнал хожсон” гэх мэт хуурамч мэдээлэллийг сайтар нягтлах;
  3. Танихгүй дугаар, мессеж, имэйлд ирсэн хүсэлтийг баталгаажуулалгүйгээр биелүүлэхгүй байхыг анхаарна уу.

Сэжигтэй тохиолдол илэрсэн үед:

  1. Карт, дансныхаа гүйлгээг нэн даруй шалгах;
  2. Банкны лавлах төв, салбар нэгжид яаралтай хандах;
  3. Хувийн мэдээллээ алдсан байж болзошгүй тохиолдолд картаа хаалгах зэрэг арга хэмжээг аваарай.

Банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тогтмол анхааруулга мэдээллийг хүргүүлж байгаа бөгөөд албан ёсны сувгаас ирсэн мэдээлэлд итгэн, цахим залилангаас өөрийгөө болон санхүүгээ урьдчилан хамгаална уу.