Categories
Ерөнхий мэдээлэл Нүүр Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК АНУ-ЫН “BNY” БАНКАНД АМ.ДОЛЛАРЫН ДАНСАА НЭЭЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк АНУ-ын тэргүүлэгч The Bank of New York Mellon (BNY) банктай корреспондент харилцааг албан ёсоор тогтоож, Нью-Йорк дахь төв салбарт ам.долларын клирингийн дансаа амжилттай нээсэн Монгол Улс дахь анхдагч банкуудын нэг боллоо.

Дэлхийд тэргүүлэгч BNY банктай эхлүүлж буй ам.долларын гүйлгээ дамжуулах энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хил дамнасан худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, олон улсын төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэхэд өндөр хувь нэмэр оруулж байна. Мөн нөгөө талаас Тээвэр хөгжлийн банкны найдвартай байдлыг ийнхүү үнэлсэн нь ам.долларын гадаад төлбөр тооцооны хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал ахиц дэвшил болж, олон улсын банкны үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэсний тод илрэл юм.

Ингэснээр банк нь BNY-аар дамжуулан дэлхийн ам.долларын төлбөр тооцооны системд шууд холбогдож харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг 2–3 дахин богино хугацаанд, илүү хялбар, хурдан, хэмнэлттэйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүллээ.

АНУ-ын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс BNY банкийг “Дэлхийн санхүүгийн системийн хувьд нөлөө бүхий банк” хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд ам.долларын олон улсын төлбөр тооцооны клирингийг гүйцэтгэдэг дэлхийн ТОП 5 банкны нэг юм. Мөн 240 гаруй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй тус банкаар ашиг орлогын хэмжээгээрээ АНУ-д тэргүүлдэг 500 корпорацуудын ихэнх нь үйлчлүүлдэг төдийгүй өдгөө дэлхийд хамгийн томд тооцогдох кастодиан банк юм.

Categories
Нээлттэй ажлын байр

Санхүүгийн шинжээч

  • Санхүүгийн өдөр тутмын тайлан мэдээ бэлтгэх, нэгтгэх, тайлагнах
  • Санхүүгийн шинжилгээ, тооцоолол хийх
  • Санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг хянах
  • Шинэ төслийн үр ашгийн тооцоолол хийх
  • Банк санхүү, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • MS Office программуудыг эзэмшсэн, Power BI дээр ажилладаг бол давуу талтай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Categories
Нээлттэй ажлын байр

Салбарын захирал

  • Банк санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банкны системд 3-аас дээш жил ажилласан. Зээл, эрсдэлийн чиглэлээр ажиллаж байсан
  • Удирдан зохион байгуулах
  • Шийдвэр гаргах
  • Хариуцлага хүлээх чадвар
  • Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй
  • Хэрэглээний програмын дээд түвшний мэдлэгтэй, интернет орчинд ажиллах чадвар сайн
  • Харилцааны соёлтой, бусадтай харилцах чадвар сайн байх
  • Ачаалал даах чадвартай, суралцах чадвар сайн байх
Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2025 оны 3-р сар

Тээвэр хөгжлийн банк” нь БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндсэн систем болох (CIPS)-д Шууд оролцогчоор элссэн Монгол улсын төдийгүй Зүүн хойд Ази дахь анхны арилжааны банк боллоо. 

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2025 оны 2-р сар

Тээвэр хөгжлийн банк Бүгд Найрамдах Сингапур Улсын тэргүүлэгч DBS банктай корреспондент харилцаа тогтоож, сингапур долларын дансыг амжилттай нээлээ.