Categories
Онлайн брошур

Банкны танилцуулга

Categories
Онлайн брошур

Банкны үйл ажиллагааны ерөнхий нөцөл

Categories
Үйлчилгээний нөхцөл

Банкны үйл ажиллагааны ерөнхий нөхцөл

Банкны үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Categories
Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлын хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандарт ISO27001:2022 Төлбөрийн картын аюулгүй байдлын PCI DSS зэрэг олон улсын стандартуудын шаардлагыг ханган ажилладаг.

Банкны нууцлалын бодлого нь гадаад, дотоод, санаатай болон санамсаргүйгээр үйлдэгдэх  аюул заналаас харилцагчийн мэдээлэл болон банкны мэдээллийн хөрөнгийг хамгаалах хүрээнд нууцлал (Confidentiality), бүрэн бүтэн байдал (Integrity), хүртээмжтэй байдал (Availability)-ыг хангахад чиглэсэн байна.

Бид Монгол улсын “Кибер аюулгүй байдлын тухай хууль”, “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль” болон бусад Монгол улсын хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас гаргасан бодлого, журам, дүрмийг мөрдөн ажиллаж, тасралтгүй сайжруулдаг болно.

Бидний баримталдаг зарчим

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор техник, технологийн болон процессын аюулгүй байдлыг хангах бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Тээвэр хөгжлийн банк нь Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын ISO27001:2022 стандарт, Төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI-DSS v 4.0.1 стандартын шаардлагуудыг ханган, зохион байгуулалт, хамгаалалтын арга хэмжээнүүдтэй нийцүүлэн хэрэгжүүлж байна.

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчийн мэдээллийг гадны үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажиллахдаа олон улсын шилдэг туршлагад нийцсэн мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандартуудын шаардлагад нийцүүлэн, хэрэгжүүлж ажиллана.

Categories
Нууцлалын бодлого

Тээвэр хөгжлийн банк нь хувь хүний мэдээллийг дараах хүрээнд ашигладаг:

  1. Үйлчилгээ үзүүлэх, банкны шинэ бүтээгдэхүүн санал болгох;
  2. Хууль тогтоомжийн шаардлагыг хангах;
  3. Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах.

Хүний хувийн мэдээллийг хамгаалах бодлого:

Бид харилцагчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах үүргийг нэр төртэй биелүүлэн ханган ажиллаж байна. Үүнд:

  1. Хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахгүй;
  2. Хууль тогтоомжид заасан үндэслэлээр төрийн байгууллагад хүлээлгэн өгөхөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй;
  3. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж ажиллана.
Categories
Энгийн Хугацаатай Хадгаламж

Давуу тал

  • Зах зээлд өрсөлдөхүйц өндөр хүү;
  • Хадгаламжаа барьцаалан бага хүүтэй зээл авах;
  • Хүссэн үедээ орлого нэмж болох уян хатан нөхцөл;
  • Интернэт банк болон Transbank аппликэйшнээр хандан дэлхийн хаанаас ч өөрийн дансаа удирдах боломжтой;
Categories
Энгийн Хугацаатай Хадгаламж

Дансны нөхцөл

Нөхцөл Төгрөг Доллар Евро Юань Иен
Хугацаа Жилийн хүү
1 сар 10.50% хүртэл 2.20% 1.20% 1.20% 1.20%
2 сар 10.50% хүртэл 2.50% 1.20% 1.20% 1.20%
3 – 6 сар 11.00% 4.00% 3.60% 4.00% 3.30%
7 – 9 сар 11.50% 4.00% 3.60% 4.00% 3.30%
10 – 11 сар 12.00% 4.00% 3.60% 4.00% 3.30%
12 сар Нэрлэсэн хүү 14.00% 4.00% 3.60% 4.00% 3.30%
Бодит хүү 14.75% 4.06% 3.65% 4.06% 3.34%
13 – 18 сар Нэрлэсэн хүү 14.00% 5.00% 3.60% 4.00% 3.30%
Бодит хүү 14.75% 5.09% 3.65% 4.06% 3.34%
19 – 24 сар Нэрлэсэн хүү 14.00% 5.50%
Бодит хүү 14.75% 5.61%
Хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү 2.4%-4.8% 1.2% 0.6% 0.6% 0.6%
Доод үлдэгдэл 10,000 төгрөг 10 ам.доллар 10 евро 100 юань 1,000 иен
Хүү олгох давтамж
  • 1-11 сарын хугацаатай хадгаламжид хугацааны төгсгөлд;
  • 12–24 сарын хугацаатай хадгаламжид улирал бүр тус тус хүүг олгоно;
Зарлага гаргах нөхцөл
  • 12 сарын хугацаатай хадгаламжид 3 сар тутмын эцэст;
  • 13–24 сарын хугацаатай хадгаламжид 6 сар тутмын эцэст хуанлийн 7 хоногийн хугацаанд 1 удаа зарлага гаргах эрх үүснэ;
  • Харилцагч Та өөрийн харилцах дансанд хүлээн авсан хүүгээ тухайн өдрөө хадгаламжийн данс руугаа буцаан орлогодсоноор “Бодит хүү”-гээр өгөөж хүртэх боломжтой болно. Хэрэв хүлээн авсан хүүгээ өөрийн хадгаламжийн данс руугаа буцаан орлогодохгүй тохиолдолд “Нэрлэсэн хүү”-ээр өгөөж тооцогдоно.
  • Санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн болон стратегийн ач холбогдолтой харилцагчийн хадгаламжийн хүү болон бусад нөхцөлд Гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр өөрчлөлт оруулах боломжтой.
Categories
Энгийн Хугацаатай Хадгаламж

Бусад шимтгэл

Харилцах болон хадгаламжийн дансны бусад шимтгэлтэй ЭНД дарж танилцана уу.
Categories
Энгийн Хугацаатай Хадгаламж

Бүрдүүлэх Материал

  • Бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлт /ЭНД дарж татаж авна уу/
  • Монгол улсын иргэн бол:
    • Иргэний үнэмлэх;
  • Гадаадын иргэн бол:
    • Гадаад паспорт;
    • Монгол улсад оршин суух үнэмлэх;
Categories
Бидний онцлог чанарууд

Эх үүсвэр босгох өргөн боломж

Худалдааны санхүүжилтын чиглэлээр Commerzbank AG, Sumitomo Mitsui Banking Corporation, ADB, IBEC болон IIB зэрэг дэлхийн нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллага, экспортын дэмжих агентлагууд болон Хөгжлийн банкуудтай хамтран ажиллаж, харилцагчийн эргэлтийн хөрөнгийн эрэлтийг хямд эх үүсвэрээр хангах зорилго тавин ажилладаг