- Итгэл, хүндэтгэлтэй харилцааг эрхэмлэх
- Бие биеэ дэмжиж багаар ажиллах
- Хамтын үнэ цэн бүтээж, нэг зорилгын төлөө зүтгэх
МЭРГЭЖЛИЙН ХАМТ ОЛОН
- Мэргэжлийн
- Гүйцэтгэл сайтай, бүтээмжтэй
- Хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй ажиллах
ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ
- Бизнесийн нөхцөл байдлыг сайн мэдэрч ойлгох
- Асуудлыг зөв шинжиж дүгнэх
- Оновчтой ухаалаг шийдэл санал болгох
ХАРИУЦЛАГАТАЙ
- Өндөр ёс зүй, зарчимтай
- Ажил, үг, үйлдэлдээ эзэн байх
- Харилцагч, хамт олон, нийгэм, хувийн эрх ашиг гэсэн эрэмбийг мөрдөх
Тээвэр хөгжлийн банк нь 2024 оны эхний улирлын байдлаар ХБНГУ, Сингапур, Япон улсад төвтэй банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 24.7 сая ам.долларын гадаад эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ. Үүнээс тогтвортой, ногоон санхүүжилтийг өргөжүүлэх ажлын хүрээнд гадаад зах зээлээс 6.4 сая ам.долларын ногоон санхүүжилтийг татаад байна.
Мөн нийт 7.1 сая ам.долларыг гадаад эх үүсвэрийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт эргэн төлж харилцагч банк санхүүгийн байгууллагуудтайгаа урт хугацааны, найдвартай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гадаад эх үүсвэрээ улам бүр нэмэгдүүллээ.
Тээвэр хөгжлийн банк нь байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх ногоон төсөл хөтөлбөрийг дэмжиж ирсэн бөгөөд хэрэглээний болон бизнесийн төрөл бүрийн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгон ажилладаг.
Энэхүү санхүүжилтийн хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа, эко бүтээгдэхүүнийг дэмжих уян хатан, таатай нөхцөл бүхий ногоон зээлийг харилцагчдадаа санал болгосноор уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж, эх дэлхийдээ хувь нэмэр оруулах боломж бүрдэж буй юм. Уг санхүүжилттэй холбоотойгоор бид харилцагчдадаа оновчтой, хүртээмжтэй хүрэх зорилгоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайжруулан, таатай болгохоор зорьж байна.
Банкны кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд DDoS, WAF, PAM, SIEM, Антивирус, DLP зэрэг системүүдийг амжилттай нэвтрүүллээ.
Монголбанк: Мэдэгдэл
Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг.
Хууль хяналтын байгууллагаас зарим нэр бүхий иргэдтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банканд нэгжлэг хийсэн, тус банк хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ.
Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно. Мөн банк нь хувьцаа эзэмшигчийн аливаа үүргийг хариуцдаггүй, түүний хүлээх хариуцлагаас ангид, зааглагдсан байдгийг дурдах нь зүйтэй.
Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно.
МЭДЭГДЭЛ
2024 оны 4-р сарын 15-нд олон нийтийн цахим сүлжээнд банкны нэрийг оролцуулсан нэг талын тэнцвэргүй мэдээллүүд цацагдаж, Тээвэр хөгжлийн банкны ажил хэргийн нэр хүндэд халдсанд харамсаж байна.
Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас батлан гаргасан дүрэм журмыг чанд мөрдөж, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган, олон улсад нэр хүнд бүхий KPMG, BDO зэрэг хөндлөнгийн аудитын байгууллагаар банкны тоон үзүүлэлт, үйл ажиллагаа, санхүүгийн тайланг жил бур хянуулан баталгаажуулж, банкны зээлжих зэрэглэл, хэтийн төлөвийн үнэлгээг олон улсын Moody’s үнэлгээний байгууллагаар тогтмол хийлгэн, дэвшилтэт техник технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч нартаа хүргэн ажиллаж ирсэн.
Манай банк 2023 онд улсын төсөвт 24.3 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж, Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсны зэрэгцээ Олон улсын VISA интернэшнл байгууллагын сүлжээнд нэгдэн орж, картын төлбөр тооцооны бие даасан процессингийн төвийг шинээр байгуулан, үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлж, харилцагч нартаа банкны бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, хүртээмжтэйгээр үзүүлэх замаар бизнесийн үр өгөөж, үнэ цэнийг бүтээж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байна.
Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдадаа найдвартай, итгэлтэй үйлчилгээг үзүүлэн, санхүүгийн түнш байж, цаашид ч Монгол Улсын банк санхүүгийн салбарын ууган банкны хувьд тогтвортой, хэвийн үйл ажиллагаагаа хадгалан ажиллаж, та бүхэнтэй хамтран ажиллах болно.
Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай гэж харагдахуйц хэмжээнд Тээвэр хөгжлийн банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тарааж байгаа нь үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Тээвэр хөгжлийн банк 2024 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж байна.
Банкны нийт активын хэмжээ 1.1 их наяд төгрөгт хадгалагдсан бол татварын дараах цэвэр ашиг 5.7 тэрбум төгрөгт хүрснээр өмнөх оны мөн үеэс 60 хувийн өсөлт үзүүллээ.
Тайлант хугацаанд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан ба үүнээс төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.1 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 23.0 хувь байна. Харилцах, хадгаламжийн багц 737 тэрбум төгрөг, зээлийн багц 706 тэрбум төгрөгт хүрч харилцагч, түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.
2024 оны I улирлын санхүүгийн тайлантай ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй танилцаарай.
Тээвэр хөгжлийн банк нь эдийн засгийн тулгуур салбаруудад үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгч харилцагчидтайгаа өргөн цар хүрээнд хамтран ажилладаг төдийгүй, нийт харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд нийцсэн өгөөж өндөртэй, оновчтой бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай хүргэн ажилладаг билээ.
Шинэ бүхний эхлэл урин хаврын бэлгэдэл Сакура цэцэглэж буй 2023 оны 04-р сарын 7-ны өдөр Тээвэр хөгжлийн банк нь Япон улсын нийслэл Токио хотод Олон улс дах анхны төлөөлөгчийн газрын нээлтийг амжилттай зохион байгууллаа.

Япон болон Монгол улсын удаан жилийн найрсаг харилцаа, түншлэл, бүтээн байгуулалт, улс хоорондын байгуулсан Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Гэрээ нь бидэнд энэхүү бизнесийн таатай орчныг бүрдүүлснээр, бид харилцагчтайгаа урт хугацааны нягт түншлэл, итгэлцлийн тулгуур болсон томоохон үйл хэрэг болж ойрын хугацаанд хүрэх ололт амжилтын чухал үндэс суурийг тавилаа.
Төлөөлөгчийн газраараа дамжуулан Япон улсын бизнес эрхлэгч болон санхүүгийн байгууллагуудыг Монголын эдийн засаг, зах зээлийн талаарх зохистой мэдээллээр хангах, бизнесийн байгууллагуудтай холбох санхүүгийн гүүр нь болж хамтран ажиллах таатай боломжийг нээж өгөх юм.

Бид харилцагчдынхаа үнэт хэрэгцээг мэдэрч, итгэл төгс хамтын ажиллагаа, хөгжлийн хурдаар түүчээлж, дэлхийн түвшний банк болохоор зорьж байна.