Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК НЬ ОЛОН УЛСЫН “VISANET ” СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО

Тээвэр хөгжлийн банк нь дэлхийд тэргүүлэгч Visa International байгууллагын “Visa Net ” сүлжээнд шууд холбогдлоо. “Visa Net” нь Олон улс дах картын төлбөр тооцооны техник технологи, дэд бүтэц, инновацид суурилсан цахим төлбөр тооцоог дамжуулах, баталгаажуулах, гүйцэтгэх аюулгүй байдлыг хангасан дэлхийн хамгийн том, төвлөрсөн сүлжээ юм.

Тээвэр хөгжлийн банк 2023 оноос  дижитал төлбөр тооцооны бие даасан системийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдийг дараалан хэрэгжүүлснээр, Их Британи улсын “Compass Plus Technologies”  компанийн картын төлбөрийн удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн “TranzAxis” платформ бүхий картын бие даасан программ хангамжтай, Visa International байгууллагын үндсэн гишүүн, Монголбанкны дэргэдэх Үндэсний цахим гүйлгээний төвийн шууд  оролцогч, Unionpay International байгууллагын үндсэн гишүүн байгууллага болоод байна.

Ингэснээр Тээвэр хөгжлийн банкны карт эзэмшигчид дэлхийн 200 гаруй улс орнуудын 15000 гаруй банк, санхүүгийн байгууллагын 100 сая гаруй үйлчилгээний байгууллагуудаар хурдан шуурхай үйлчлүүлэх боломжтойгоос гадна  төлбөрийн картын луйврын  эрсдэлээс сэргийлэх “Fraud monitoring system” болон Visa Net сүлжээнд VISA International байгууллагын аюулгүй байдлын хяналт, мониторингийн “VAA систем”-ийн тусламжтайгаар карт эзэмшигчдийнхээ төлбөр тооцооны аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Тээвэр хөгжлийн банкны харилцагч бизнес эрхлэгчид  дэлхий даяарх  4.2 тэрбум VISA карт эзэмшигчдэд картаар төлбөр тооцоо хүлээн авч бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд нэгэн шинэ гарц, боломжийг нээгээд байна.

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 6-р сар

Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын санхүүгийн хяналт, зохицуулалтын ерөнхийн хорооноос банкны төлөөлөгчийн газраа байгуулах зөвшөөрлөө авч, БНХАУ-ын Бээжин хотноо төлөөлөгчийн газраа байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

БНХАУ-Д ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭСЭН МОНГОЛЫН АНХНЫ ХУВИЙН БАНК БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын санхүүгийн хяналт, зохицуулалтын ерөнхийн хорооноос банкны төлөөлөгчийн газраа байгуулах зөвшөөрлөө авч, БНХАУ-ын Бээжин хотноо төлөөлөгчийн газраа байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Төлөөлөгчийн газраараа дамжуулан БНХАУ-н бизнес эрхлэгч болон санхүүгийн байгууллагуудыг Монголын эдийн засаг, зах зээлийн талаарх зохистой мэдээллээр хангах, бизнесийн байгууллагуудтай холбох санхүүгийн гүүр нь болж хамтран ажиллах таатай боломжийг нээж өгч буй юм.

Categories
Үнэт зүйл

БАГИЙН АЖИЛЛАГАА

  1. Итгэл, хүндэтгэлтэй харилцааг эрхэмлэх
  2. Бие биеэ дэмжиж багаар ажиллах
  3. Хамтын үнэ цэн бүтээж, нэг зорилгын төлөө зүтгэх
Categories
Үнэт зүйл

МЭРГЭЖЛИЙН ХАМТ ОЛОН

  1. Мэргэжлийн
  2. Гүйцэтгэл сайтай, бүтээмжтэй
  3. Хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй ажиллах
Categories
Үнэт зүйл

ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ

  1. Бизнесийн нөхцөл байдлыг сайн мэдэрч ойлгох
  2. Асуудлыг зөв шинжиж дүгнэх
  3. Оновчтой ухаалаг шийдэл санал болгох
Categories
Үнэт зүйл

ХАРИУЦЛАГАТАЙ

  1. Өндөр ёс зүй, зарчимтай
  2. Ажил, үг, үйлдэлдээ эзэн байх
  3. Харилцагч, хамт олон, нийгэм, хувийн эрх ашиг гэсэн эрэмбийг мөрдөх
Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН УЛСЫН БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДААС 24,7 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА

Тээвэр хөгжлийн банк нь 2024 оны эхний улирлын байдлаар ХБНГУ, Сингапур, Япон улсад төвтэй банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 24.7 сая ам.долларын гадаад эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ. Үүнээс тогтвортой, ногоон санхүүжилтийг өргөжүүлэх ажлын хүрээнд гадаад зах зээлээс 6.4 сая ам.долларын ногоон санхүүжилтийг татаад байна.

Мөн нийт 7.1 сая ам.долларыг гадаад эх үүсвэрийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт эргэн төлж харилцагч банк санхүүгийн байгууллагуудтайгаа урт хугацааны, найдвартай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гадаад эх үүсвэрээ улам бүр нэмэгдүүллээ.

Тээвэр хөгжлийн банк нь байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх ногоон төсөл хөтөлбөрийг дэмжиж ирсэн бөгөөд хэрэглээний болон бизнесийн төрөл бүрийн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгон ажилладаг.

Энэхүү санхүүжилтийн хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа, эко бүтээгдэхүүнийг дэмжих уян хатан, таатай нөхцөл бүхий ногоон зээлийг харилцагчдадаа санал болгосноор уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж, эх дэлхийдээ хувь нэмэр оруулах боломж бүрдэж буй юм. Уг санхүүжилттэй холбоотойгоор бид харилцагчдадаа оновчтой, хүртээмжтэй хүрэх зорилгоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайжруулан, таатай болгохоор зорьж байна.

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 5-р сар

Банкны кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд DDoS,  WAF,  PAM,  SIEM,  Антивирус, DLP зэрэг системүүдийг амжилттай нэвтрүүллээ.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

Монголбанк: Мэдэгдэл

Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг.

Хууль хяналтын байгууллагаас зарим нэр бүхий иргэдтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банканд нэгжлэг хийсэн, тус банк хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ.

Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно. Мөн банк нь хувьцаа эзэмшигчийн аливаа үүргийг хариуцдаггүй, түүний хүлээх хариуцлагаас ангид, зааглагдсан байдгийг дурдах нь зүйтэй.

Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно.