CIPS нь SWIFT-ийг орлох уу?

  • Үгүй. CIPS нь зөвхөн юань (CNY)-ын төлбөр тооцоонд төвлөрсөн систем тул SWIFT-ыг бүрэн орлохгүй.

Гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал хэрхэн хангагддаг вэ?

  • CIPS нь БНХАУ-ын Ардын Банкны (Төв банк) хяналтын дор ажиллаж, олон улсын ISO стандартын дагуу гүйлгээний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг бүрэн хангадаг.

Хэн CIPS ашиглах боломжтой вэ?

  • Манай банканд CNY данс нээлгэсэн бүх байгууллага болон хувь хүн CIPS-ээр дамжуулан олон улсын юанийн төлбөр тооцоо хийх боломжтой.

CIPS гүйлгээний нэг удаагийн болон өдөрт хийх дээд хэмжээ хэд вэ?

  • CIPS системээр хийгдэх гадаад шилжүүлгийн тоо болон дүнд хязгаарлалт байхгүй болно.

Их хэмжээний гүйлгээ хийхэд урьдчилсан мэдэгдэл шаардагдах уу?

  • Тийм. Харилцагч өндөр дүнтэй буюу 1,000,000 юаниас дээш дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд салбараар дамжуулан Хөрөнгө зохицуулалтын газарт мэдэгдэнэ.

Гүйлгээ амжилтгүй эсвэл буцаагдах тохиолдох үүсэх үү? Хэрэв гүйлгээ ямар нэг шалтгаанаар буцаагдсан эсвэл саатсан бол ямар процесс явагдах вэ?

  • Тээвэр хөгжлийн банкны болон хүлээн авагч банкны комплаенсийн дотоод хяналт шалгалтын дагуу тухайн гүйлгээг зөрчилтэй гэж үзсэн тохиолдолд буцаах боломжтой. Буцаагдсан гүйлгээ Тээвэр хөгжлийн банканд ирсэн тохиолдолд харилцагчийн дансанд буцаан олгоно.

Хэрэв гүйлгээ амжилтгүй болбол шимтгэл буцаагддаг уу?

  • Тээвэр хөгжлийн банкнаас шалтгаалаагүй асуудлаас үүдэн гүйлгээ амжилтгүй болсон тохиолдолд шимтгэлийг буцаан олгохгүй.

Гүйлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл (банкны SWIFT/BIC код, IBAN гэх мэт) юу вэ?

  1. Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, IBAN дансны дугаар;
  2. Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, SWIFT/CIPS код;
  3. Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, SWIFT/CIPS код (хэрэв байвал);
  4. Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичих шаардлагатай (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, бараа материалын төлбөр бол инвойс дугаар гэх мэт).

Хүлээн авагч банк CIPS-д оролцогч биш бол гүйлгээ яаж дамжих вэ?

  • Хүлээн авагч банк нь шууд оролцогч биш бол тухайн банктай харилцаатай шууд оролцогч банкаар дамжуулан юанийн шилжүүлгийг илгээнэ.

Гүйлгээний төрөл (худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт) бүрд өөр хязгаар, нөхцөл бий юу?

  • Олон улсын хориг арга хэмжээнд орсноос бусад бүх төрлийн юанийн гадаад шилжүүлгийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шилжүүлэх боломжтой.