- Тийм. Өмнө нь олон улсын юанийн гүйлгээг дамжуулагч банкаар хийдэг байсан тул нэмэлт шимтгэл тооцогддог байсан харин CIPS-ээр дамжуулан гүйлгээ хийхэд ийм нэмэлт зардал үүсэхгүй. (эцсийн шимтгэлийн хэмжээ нь тухайн гүйлгээний төрөл, дүнгээс
хамаарна)
Author: Nomundari A
- Манай банкаар дамжуулан юанийн төлбөр тооцоогоо CIPS системээр хийхэд дамжуулагч банкны шимтгэл тооцогдохгүй. Ингэснээр хүлээн авагчийн улс болон гүйлгээний дүнгээс хамааран, зах зээлийн бусад арилжааны банктай харьцуулахад нэг гүйлгээ тутамд 30,000–155,000 төгрөг хүртэл зардал хэмнэх боломжтой.
- БНХАУ болон бусад 120 гаруй улс руу юань (CNY)-аар бүхий л төрлийн гадаад төлбөр тооцоог CIPS-ээр дамжуулан түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой.
- Үгүй. Хэрэв та манай банканд CNY-ийн харилцах данстай бол та гадаад шилжүүлгээ тус данснаасаа шууд хийх боломжтой.
- CIPS-ээр илгээгдсэн гүйлгээ ихэвчлэн 2-4 цагийн дотор ордог. Мөн хүлээн авагчийн банкнаас шалтгаалан дараагийн өдөр орох боломжтой.
- Тийм. CIPS систем нь зөвхөн юань (CNY)-ийн төлбөр тооцоог гүйцэтгэх олон улсын банк хоорондын систем юм.
- Та гадаад шилжүүлгээ банкны аппликэйшн, онлайн банк болон салбарт хандан илгээх боломжтой.
- Уламжлалт SWIFT систем нь ихэвчлэн дамжуулагч банкаар дамжин 1-3 өдөрт гүйлгээ хийгддэг байсан бол одоо CNY-ийн гүйлгээ CIPS системээр дамжин маш богино хугацаанд бага шимтгэлээр хүлээн авагчийн дансандаа орох боломжтой юм.
- Шууд оролцогч (Direct Participant): CIPS Системд шууд холбогдсон банк, санхүүгийн байгууллагыг хэлдэг бөгөөд төлбөр тооцоогоо CIPS системээр бие даан гүйцэтгэх эрхтэй байдаг.
- Шууд бус оролцогч (Indirect Participant): Зөвхөн Шууд оролцогч банкаар дамжуулан CNY-ийн төлбөр тооцоогоо гүйцэтгүүлдэг банкийг хэлдэг.
- CIPS системд одоогоор 176 банк, санхүүгийн байгууллага шууд оролцогчоор элссэн бөгөөд олон улсад нэр хүндтэй тэдгээр банкнуудтай юанийн төлбөр тооцоог шууд хийх боломж бүрдэнэ. Мөн 1,531 шууд бус оролцогч байдаг бөгөөд тус банкнуудтай харилцаатай шууд оролцогч банкнуудаар нь дамжуулан төлбөр тооцоо хийх боломжтой.
- Үгүй. CIPS системийн гишүүнчлэл дэлхий даяар өргөжиж, 2025 оны байдлаар 120 гаруй улс, бүс нутгийн 1,700 (шууд оролцогч 176, шууд бус оролцогч 1531) гаруй банк холбогдоод байна. Иймд зөвхөн Хятад руу бус олон улсын юанийн гүйлгээг CIPS-ээр дамжуулан хийх боломжтой.