分类
金融教育 新闻动态

ЮАНИЙН ГАДААД ГҮЙЛГЭЭ ШИМТГЭЛГҮЙ БОЛЛОО

Олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээ үзүүлэгч “Тээвэр хөгжлийн банк” нь харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд Юанийн (CNY) гадаад гуйвуулгын шимтгэлийг бүрэн тэглэх урамшууллыг 2025 оны 9-р сарын 30-ныг дуустал хугацаанд зарлалаа.

Энэхүү урамшууллын хүрээнд гүйлгээний дүнгээс үл хамааран юанийн гадаад шилжүүлгийн бүх шимтгэл, хураамжийг тэглэснээр Тээвэр хөгжлийн банкны харилцагчид юанийн гүйлгээг шимтгэлгүй шилжүүлэх боломжтой боллоо.

“Тээвэр хөгжлийн банк” нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын нэр хүндтэй 16 банктай корреспондент харилцаа тогтоож, USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY зэрэг нийт 9 төрлийн валютын 33 ностро данс ашиглан шилжүүлгийг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Харилцагч та “Тээвэр хөгжлийн банк”-ны өөрт ойр байрлах салбар нэгжүүд болон цахим банкны сувгаар дамжуулан гадаад гүйлгээгээ хийх боломжтой.

Гадаад төлбөр тооцооны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Харилцагчийн үйлчилгээний төв: 1800 – 9999

分类
金融教育 新闻动态

“ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК” CIPS СИСТЕМИЙН ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ АНХНЫ ГИШҮҮН БАНК БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын Олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй зүүн хойд Азид юанийн клиринг, төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттайгаар нэвтрүүлсэн анхны банк боллоо.

БНХАУ-ын Ардын банк буюу Төв банкны олон улсын дэвшилтэт мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хил дамнасан энэхүү систем нь харилцагчийн хэрэгцээ, хэв маягт тохирсон “Хурдан, Хялбар, Хэмнэлттэй” гэсэн давуу талтайгаар юанийн гүйлгээг гүйцэтгэх дэвшилтэт технологийн дэд бүтэц юм.

Одоогоор олон улсын банкнуудаас CIPS системд өөрийн данстай, түүгээрээ дамжуулж гүйлгээ илгээж, хүлээн авах эрхтэй буюу шууд оролцогч 170 банк байдаг бол эдгээр шууд оролцогчоор дамжуулан уг системд нэвтрэх эрхтэй шууд бус оролцогч 1,500 орчим банкнууд элсэн ороод байна.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элсэн орсноор дараах давуу талыг бий болгох юм.

  • Харилцагч байгууллага, иргэдэд илүү хялбар бөгөөд хурдан (бодит цагийн горимтойгоор), хямд өртөгтэй, найдвартай, аюулгүй байдлыг хангасан олон улсын төлбөр тооцооны шийдлийг санал болгох;
  • Монгол улс, БНХАУ болон бусад зүүн хойд Азийн улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих;
  • Үндэсний эдийн засгийн санхүүжилтийн сувгийг төрөлжүүлэх;
  • Монголбанкнаас баримталж буй төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг олон талын стратегийн ач холбогдолтой юм.

Энэхүү үйл явдал нь Тээвэр хөгжлийн банкны хувьд “Дэлхийд юанийн төлбөр тооцооны CIPS сүлжээнд нэгдсэн Монгол Улсыг төлөөлөх анхны банк” болоод зогсохгүй нийт харилцагчдын банканд хүлээлгэсэн итгэл, хариуцлагын илэрхийлэл болж байна.

分类
金融教育 新闻动态

ХАДГАЛАМЖТАЙ БОЛ КРЕДИТ КАРТТАЙ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хадгаламж барьцаалсан кредит картын “Хадгаламжтай бол Кредит карттай аян” 2025.06.30-ны өдрийг дуустал үргэлжилсээр байна.

Аяны нөхцөл:

Gold Visa / Gold UP карт 

  1. 10-50 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa болон Union Pay алтан карт хураамжгүй.
  2. 50-100 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa алтан карт үнэгүй+Priority Pass гишүүнчлэлийн эрх үнэгүй.

_______________________________________________________

Billionaire Visa Gold /Platinum Visa карт 

  1. 100-500 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг элсэлтийн хураамжийг 50 хувийн хөнгөлөлттэй олгоно;
  2. 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг 100% элсэлтийн хураамжаас чөлөөлнө.

Кредит карт захиалснаар та дараах давуу талуудыг эдлэх боломжтой:

  1. Хадгаламжийн үнийн дүнгийн 80% хүртэл зээлийн эрх тогтоолгох боломж;
  2. Priority Pass-н гишүүнчлэлийн 5 жилийн эрх үнэгүй;
  3. ПОС, E-Commerce худалдан авалтад эхний 50 хоног хүүнээс чөлөөлөгдөх боломжтой.

Billionaire Visa Gold/Platinum Visa цэвэр метал карт

  1. “Vault” гишүүнчлэлийн эрхийн 50% хөнгөлөлт;
  2. “Billionaire X” тансаг зэрэглэлийн авто машин ашиглах эрх;
  3. “Vault”-ийн 10% буцаан олголт, “Alfie” рестораны 5% буцаан олголт авах боломжтой.

Харилцагч та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан үйлчилгээг авах боломжтой.

Картын дэлгэрэнгүй мэдээллийг:

  1. Billionaire Visa Gold, Platinum Visa картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  2. Visa, UnionPay картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн  1800 – 9999 лавлах утсанд хандаарай.

分类
金融教育 新闻动态

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ

Банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олон улсын стандарт, шаардлагуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаас гадна, технологийн шинэ шийдэл, арга барилыг цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, тогтмол сайжруулж ажилладаг ба харилцагч таны оролцоо мөн чухал үүрэгтэй байдаг.

Танд хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Интернэт банкны зөвлөмж:

  1. Та өөрийн хувийн мэдээллээ ямар нэгэн байдлаар хуваалцах шаардлага гарсан тохиолдолд таны хувийн мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн ашиглах болон мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах эсэхийг сайтарнягтлах нь зүйтэй юм.
  2. Нэвтрэх нэр, нууц үгийг веб хөтөч дээрээ хадгалахгүй байх;
  3. И-мэйл болон сошиал суваг ашиглахдаа дан ганц нууц үгээр хамгаалаад зогсохгүй хоёр давхар танин баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлэн, ашиглаж хэвших;
  4. Өөрийн ашигладаггүй төхөөрөмжөөс нэвтэрсэн тохиолдолд “Гарах” товчийг дарж гарч хэвшихбуюу тухайн төхөөрөмжийг хадгалж, бүртгэхгүй байх.
  5. Интернэт кафе болон олон нийтийн үйлчилгээний газрын найдвартай бус компьютер, Wi-Fi ашиглан интернэт банкандаа нэвтрэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд заавал “Гарах” товчийг дарж гарч хэвших.
  6. Аливаа гүйлгээ хийхээсээ өмнө хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон бусад холбогдох мэдээллийг зөв бичсэн эсэхээ нягтлах.
  7. Таны интернэт банк руу нэвтэрсэн болон нэвтрэх боломжтой төхөөрөмжөө тогтмол нягтлах.
  8. Интернэт банкны хуулгаар илгээсэн, хүлээн авсан гүйлгээгээ тогтмол шалгаж хэвших.

Hууц үгийн аюулгүй байдал:

  1. Нууц үгээ үүсгэхдээ таахад хэцүү, өвөрмөц нууц үг хэрэглэх болон нэг нууц үгийг олон бүртгэлд /и-мэйл, cошиал аккаунт, худалдааны сайт гэх мэт/ давтан ашиглахгүй байх нь аюулгүй байдлаа хамгаалахад чухал ач холбогдолтой.
  2. Нууц үгийг үүсгэхдээ том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдийг агуулсан байх дээр анхааран, өөрийн нэр, төрсөн огноо эсвэл утасны дугаар зэрэг амархан таах мэдээллийг ашиглахаас зайлсхийн, нууц үгээ тогтмол хугацаанд сольж хэвших нь мөн чухал юм.
  3. Нууц үгээ бичиж, тэмдэглэж хадгалахаас зайлсхийх хэрэгтэй ба нууц үгээ хэнтэй ч хуваалцахгүй, дамжуулахгүй байх.
  4. Цахим орчинд ашиглагдаж буй аливаа сэжигтэй вебсайт болон линк дээр нууц үгээ оруулахаас зайлсхийгээрэй.
  5. Гар утас болон и-мэйлээр хүлээн авч буй нэг удаагын баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх.

Төхөөрөмжийн аюулгүй байдал:

  1. Интернэт банканд тогтмол хандах төхөөрөмжөө баталгаажуулж, нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтаас хандалтын төхөөрөмжийн бүртгэлээ тогтмол хянах, шаардлагагүй төхөөрмжийн бүртгэлийг хасах зэрэг зөвшөөрөлгүй хандалтуудаас сэргийлээрэй!
  2. Ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн үйлдлийн систем, программ хангамж болон цахим банкны аппликэйшний сүүлийн хувилбарыг суулгаж, тогтмол сайжруулалтыг хийж хэвшээрэй!
  3. Антивирус болон аюулгүй байдлын программхангамжуудыг суулгаж хэвших нь ухаалаг төхөөрөмжийг вирус, хортой код, фишингээс хамгаалахдавуу талтай.
  4. Интернэт банк ашиглан гүйлгээ хийхдээ вебсайтын URL болон https:// гэсэн SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан зөв вэбсайт руу хандаж буй эсэхээ нягтлах;
  5. Ухаалаг утасныхаа аюулгүй байдлын тохиргоог өөрчлөхгүй байх. Ухаалаг утас болон төхөөрөмжийг Jailbreak эсвэл Root /үйлдвэрийн тохиргоог эвдлэх/хийхгүй байхад анхаараарай!
  6. Аппликэйшн суулгахдаа ямар зөвшөөрөл шаардаж байгааг нягталж шалгах, хувийн нууцлалтай мэдээлэлдээ нэвтрэх эрх олгож байгаа эсэхийг анхаарах албан ёсны аппликэйшн ашигдаж хэвшээрэй!
  7. Шаардлагагүй үед Bluetooth холболтыг унтраах. Bluetooth асаалттай байснаар гар утас, ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдэд зайнаас хандах, халдах, удирдах эрсдэл үүсдэг

Та бүхэн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!

分类
独立董事报告

董事会独立董事欧云查茨拉尔2025年第一季度报告

分类
独立董事报告

董事会独立董事卓日格特巴特尔2025年第一季度报告

分类
独立董事报告

董事会独立董事巴特图西格2025年第一季度报告

分类
独立董事报告

董事会独立董事欧云查茨拉尔2024年第四季度报告

分类
独立董事报告

董事会独立董事卓日格特巴特尔2024年第四季度报告

分类
独立董事报告

董事会独立董事欧云查茨拉尔2024年第三季度报告