分类
home-banner

Banner 4

分类
home-banner

Banner 3

分类
home-banner

banner 2

分类
金融教育 新闻动态

МЕССЕЖ ФИШИНГ (SMiShing) ТӨРЛИЙН ХАЛДЛАГААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

SmiShing (SMS Text Phishing) буюу мессеж луйвар нь олон улсад өргөн тархаад буй халдлагын нэг төрөл юм. Гар утсаараа мессеж бичих, хүлээн авах өргөн хэрэглээг ашиглан бусдыг залилах, цахим луйвар үйлдэх, хувийн мэдээлэлд нь халдах тохиолдол нэмэгдэх хандлага олширч байгаатай холбогдуулан дараах анхааруулга зөвлөмжийг хүргэж байна.

  1. Утсаар ирсэн мессежинд болгоомжтой хандаарай – Танихгүй дугаараас ирсэн холбоос, мессежийг нээхээс өмнө сайтар нягталж, итгэлтэй болсныхоо дараа хариу өгөх хэрэгтэй.
  2. Сэжигтэй холбоос дээр бүү дараарай – Илгээгч нь тодорхойгүй, эсвэл эргэлзээтэй бол холбоосыг нээхгүй байх нь таны мэдээллийг хамгаалах чухал алхам юм.
  3. QR код скан хийхдээ анхааралтай байгаарай – Итгэж болох эх сурвалжаас ирсэн байсан ч очих хаягийг шалгаж баталгаажуулсныхаа дараа үргэлжлүүлээрэй.
  4. Төхөөрөмж, аппликэйшнээ тогтмол шинэчилж байгаарай – Шинэчлэл нь аюулгүй байдлыг сайжруулж, халдлагаас сэргийлэх юм.

Банк харилцагчаасаа хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахын шаардсан хүсэлтийг илгээдэггүй. Ямар нэг байдлаар танд ирсэн тохиолдолд та тухайн илгээсэн байгууллагын албан ёсны цахим хаяг, утасны дугаар үнэн зөв эсэхийг зайлшгүй нягталснаар учирч болох олон эрсдэлээс өөрийгөө хамгаалах ач холбогдолтой юм.

Цахим аюулгүй байдал – Таны хариуцлагаас эхэлнэ.

分类
金融教育 新闻动态

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАЛТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны 8 дугаар сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэллээ.

Тус шинэ зохицуулалтаар ипотекийн зээл шинээр авч буй иргэд болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай болох юм.

Одоогийн нөхцөлд зээлдэгч иргэд ердийн даатгалын үйлчилгээг сонгосон учраас энэ нь зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдсан байдаг. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаантай байгаа бөгөөд хамгийн түгээмэл тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүссэн үед даатгал үйлчлэхгүй байгаа аж.

Ипотекийн зээлтэй иргэдийн санхүүгийн эрсдэл нь зөвхөн орлогын тогтвортой байдлаас гадна эрүүл мэндтэй шууд холбоотой. Хэрвээ өвчний улмаас зээлдэгч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авч чадахгүй бол зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч төлөх үүрэг хүлээдэг. Түүнчлэн төлж чадахгүй бол орон сууц хураагдаж, ар гэр нь санхүүгийн дарамтад орж, байргүй болох эрсдэл байдаг.

Харин урт хугацааны амь насны даатгал нь даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгчид эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн юм. Тодруулбал, гэрээний дагуу аливаа өвчлөл, тэр дундаа архаг хууч өвчин, хорт хавдар, мөн гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш хугацаагүй алдсан тохиолдолд даатгалын компани нь таны зээлийн үлдэгдлийг бүрэн нөхөн төлж, таныг болзошгүй эрсдэлээс сэргийлэх юм.

Энэхүү даатгал нь гадны компанийн давхар даатгалд хамрагдаж байгаа гэдэг утгаараа нөхөн төлбөрийг найдвартай авах боломж бүрдэж буйн дээр цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаалах юм. Түүнчлэн даатгалын хураамжийг нэг удаа эсвэл жил бүр гэх мэт өөрт тохирох нөхцөлөөр төлөх боломжтой бөгөөд таны нас, хүйс, зээлийн хугацаа зэргээс хамааран зөвхөн танд зориулсан хураамж тооцоолдог онцлогтой байна.

分类
招聘公告

Харилцагчийн үйлчилгээний ажилтан/Шангри-Ла салбар

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх
  2. Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  2. Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай
  3. Харилцааны өндөр соёлтой, олон нийттэй харилцах туршлагатай
  4. Борлуулалтын ур чадвартай
  5. Англи, орос хэлний мэдлэгтэй
  6. Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй
  7. Банкны системд ажиллаж байсан туршлагатай /NES/-ийн мэдлэгтэй бол давуу тал болно.
分类
招聘公告

Харилцагчийн үйлчилгээний ажилтан /ТЕЛЛЕР/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  2. Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  3. Харилцааны болон олон нийттэй харилцах ур чадвартай
  4. Борлуулалтын ур чадвартай
  5. Англи хэлний мэдлэгтэй
  6. Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй
  7. Банкны системд ажиллаж байсан туршлагатай /NES/-ийн мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Манай банкны гишүүн болсноор таныг дараах давуу талууд хүлээж байна.

  1. Найрсаг хамт олон
  2. Өрсөлдөхүйц цалин
  3. Хоолны хөнгөлөлт
  4. Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
  5. Карьерийн өсөлт
分类
招聘公告

Нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Харилцагчийн болон дотоод төлбөр тооцоотой холбоотой гүйлгээг өдөр тутам хийж гүйцэтгэх
  2. Тайлан мэдээг цаг хугацаанд нь бэлтгэн холбогдох байгууллага болон банкны нэгжүүдэд хүргүүлэх
  3. Өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулах санал боловсруулж ажиллах
  4. Нягтлан бодох бүртгэлийн журам заавруудыг шинээр боловсруулах болон шинэчлэн сайжруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Нягтлан бодох бүртгэл, банк, санхүүгийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн, банкны салбарт санхүү, бүртгэлийн чиглэлээр амжилттай ажиллаж байсан бол бусад мэргэжилтэй байж болно
  2. MS Excel, Word зэрэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  3. Бие даан суралцах чадвартай, нягт нямбай, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай байх
  4. Банкны салбарт санхүү, бүртгэлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  5. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
  6. Олон улсын болон МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч байх эсхүл тухайн зэргийг авахаар горилж буй бол давуу тал болно.
分类
金融教育 新闻动态

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.

Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай авах, мөн гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2025 оны 08 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх бөгөөд та ХУВИЙН болон БАЙГУУЛЛАГЫН мэдээллээ өөрт ойр байрлах банкны салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.

Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:

Иргэн

Байгууллага

  1. Холбоо барих утасны дугаар
  2. И-мэйл хаяг
  3. Байнгын оршин суугаа хаяг
  4. Ажил эрхлэлтийн мэдээлэл
  5. Бичиг баримтын хугацаа дууссан бол сунгах
  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
  2. Үйл ажиллагааны чиглэл
  3. Хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
  4. Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлагын эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, иргэний үнэмлэх
  5. Үйл ажиллагааны чиглэл нь тусгай зөвшөөрөл шаарддаг бол тухайн тусгай зөвшөөрөл

 

Харилцагч та бүхэн дээр дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд, өөрчлөгдөөгүй ч хамгийн багадаа 3-5 жил тутамд мэдээллээ заавал шинэчлэх ёстой байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон байрлах банкны бүх салбар нэгжээс болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 лавлах утсанд хандан авах боломжтой.

Жич: Аливаа цахим эх сурвалжийг (E-Mongolia, ХУР г.м) ашиглан гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн авахгүй тул бичиг баримтыг зөвхөн эх хувиас банкны ажилтан хуулбарлан авахыг анхаарна уу.

分类
ПОС Мерчантын үйлчилгээ

Бүтээгдэхүүний нөхцөл

 Үйлчилгээний хураамж
Суурилуулалтын хураамж Үнэгүй
ПОС-ын цаас Үнэгүй
Дагалдах үйлчилгээ /сургалтын гарын авлага/ Үнэгүй

 

 Гүйлгээний шимтгэлийн хувь
Дотоодын банкны карт 1%
Гадаадын банкны карт 3%