Олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа япон улсад нээлээ.
Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Б.Энэрэлт томилогдлоо.
Тээвэр хөгжлийн банкны хугацаагүй хадгаламжийн нөхцөлд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дараах өөрчлөлт орж байна.
Хугацаагүй хадгаламжид тооцох жилийн хүү:
| Төгрөг | Ам.доллар | Евро | Юань | Иен |
| 8.0% | 1.2% | 1.20% | 1.20% | 1.20% |
“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн үйлчлэх хугацаа тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тохиолдолд дээрх нөхцөлийг мөрдөх болно.
Танд энэ өдрийн мэнд хүргэе,
Тээвэр хөгжлийн банк нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дотоод ажилтай тул бүх салбар, нэгжүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах болсныг мэдэгдэж байна.
Харилцагч та энэ өдөр Карт, Most Money, TransBank аппликейшн, Интернэт банк ашиглан санхүүгийн үйлчилгээ авна уу.
Бидний ажлыг ойлгон хүлээн авч буй эрхэм харилцагч танд баярлалаа.
Тээвэр хөгжлийн банк нь ТоС холбоо болон Азийн сангаас санаачлан хэрэгжүүлж буй “Санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах манлайллын хөтөлбөр 2022-2023”-т шалгарсан шилдэг 20 манлайлагч эмэгтэйчүүдийг хүлээн авч, уг хөтөлбөрийн хамгийн анхны сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.

Энэхүү манлайллын хөтөлбөр нь долоон сарын хугацаанд оролцогчдын хувь хүний болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор салбарын удирдах ажилтнуудын менторинг, көүчинг болон ур чадвар нэмэгдүүлэх сургалт хөтөлбөрүүдэд хамруулж, улмаар санхүүгийн салбарын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад Тээвэр хөгжлийн банк нь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг банкны бүх түвшинд дэмжин ажилладаг бөгөөд удирдлагын багийн 80%, дунд шатны менежерүүдийн 37%-ийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.
Шинээр 4 салбар нэгж нэмэгдэж, нийт 12 салбар нэгжтэй болж өргөжлөө.
Тээвэр хөгжлийн банк “Moody’s” агентлагийн B3 “Тогтвортой” үнэлгээг 4 жил дараалан хангалаа.
Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхан, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол, байгаль орчинг хамгаалах, хүний эрх, ажилтнуудын хөгжлийн чиглэлүүдэд голчлон анхаарч үйл ажиллгаануудыг зохион байгуулан ажилладаг билээ.
Энэ хүрээнд ирээдүй болсон хүүхэд багачуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тээвэр хөгжлийн банкны ажилтнууд санаачлага гарган “Цөлийн сарнай” асрамжийн төвд буй охидод тав тухтай орчинд амьдрахад нь туслахаар “Өнгө нэмье” уриатай хандивын аяныг өнгөрсөн аравдугаар сард нийт ажилтнуудынхаа дунд зохион байгууллаа.
Банкны хамт олноос санаачлан өрнүүлсэн энэхүү аянд 200 гаруй ажилтнууд оролцон асрамжийн төвд нэн шаардлагатай эрүүл ахуйн эд зүйлс болон тэдний мэдлэгт хувь нэмэр оруулах 1000 гаруй номыг бэлэг болгон хүргэлээ.
Ажилтнуудын сайн дурын санаачлагаар хэрэгжсэн уг төсөл нь асрамжийн төвийн хүүхэд багачууд, багш нарын талархлыг хүлээсэн үйл ажиллагаа боллоо.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнууд санаачлан “Цөлийн сарнай” асрамжийн төвд хэрэгцээт зүйлс, 1000 гаруй ном бэлэглэлээ.