Банкны кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд DDoS, WAF, PAM, SIEM, Антивирус, DLP зэрэг системүүдийг амжилттай нэвтрүүллээ.
分类: 该银行的历史和重大事件
IBEC банктай хамтын ажиллагааг өргөжүүлж, эх үүсвэргүй зээлийн шугамын лимитийг 12.6 сая евро болгон нэмэгдүүллээ.
Швейцарын тэргүүлэх Union Bancaire Privée (UBP) банктай хувийн банкны хамтын ажиллагааг өргөжүүлэн Wealth management буюу Баялгийн удирдлага болон хөрөнгийн удирдлагын бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ.
“International Bank for Economic Cooperation” банк-c Тээвэр хөгжлийн банк” -ыг “Олон улсын санхүүжилтийн шилдэг түнш банк” –аар шалгарууллаа.
ХБНГУ, Сингапур, Япон улсад төвтэй банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 24.7 сая ам.доллар, Тогтвортой, ногоон санхүүжилтийг өргөжүүлэх ажлын хүрээнд гадаад зах зээлээс 6.4 сая ам.долларын ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлэв.
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, Австрали улсын Business Systems Certification.Pty байгууллагаас олон улсын гэрчилгээ авсан Монголын 2 дахь банк боллоо.
Хятадын чинээлэг иргэдэд үйлчилдэг White Deer VIP membership клубтэй хамтран Co-Branded метал картын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэв.
Өндөр орлоготой сегментийн харилцагчийн тоогоор хамгийн богино хугацаанд системийн дөрөвдэх банк болов.
Тээвэр хөгжлийн банкны гадаад харилцааг тэр дундаа БНХАУ-тай хамтран ажиллах харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд BEIJING TANCHENG INTERNATIONAL SERVICE-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Тээвэр хөгжлийн банк нь Швейцар улсын UBP Хувийн банкны Сингапур улсын салбартай хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, харилцагчдадаа олон улсын хувийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна.