分类
隐私政策

Нууцлалын бодлого

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК НЬ ХАРИЛЦАГЧДЫНХАА МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ДООРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛДЭГ.

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчидынхаа мэдээллийн аюулгүй байдлын хангахад онцгой анхаарч Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандарт ISO27001:2022 хэрэгжүүлэхдээ гадаад болон дотоод, санаатай, санамсаргүй үйлдэгдэх бүх төрлийн аюул заналаас банкны мэдээлэл, хүний хувийн мэдээлэл, мэдээллийн хөрөнгийн нууцлал бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангах ба Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад Монгол улсын хууль, эрх зүйн болон зохицуулагч байгууллагуудын бодлого, журам, дүрмийг хэрэгжүүлэн хангаж ажилладаг.

  1. Харилцагч таны мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн болно.
  2. Харилцагч таны мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор техник технологийн болон процессын аюулгүй байдлынг хангах  бүхий л төрлийн арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.
  3. Хууль, эрх зүйн шаардлагад нийцсэн мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журмыг боловсруулж мөрдлөг болгон ажилладаг.
  4. Гадны үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажиллахдаа Олон улсын аюулгүй байдлын шилдэг туршлагын дагуу Мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг дагаж мөрдөн ажиллах шаардлагыг тавьж мөрдөн ажиллаж байна.