分类
工作岗位支持贷款

Давуу тал, онцлог

  • Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх. 
分类
工作岗位支持贷款

Бүтээгдэхүүний нөхцөл

Бүтээгдэхүүн нөхцөл

Ажлын байрыг дэмжих зээлийн бүтээгдэхүүн

Зээлийн хэмжээ /үнэт цаасжуулах/

500,000,000 төгрөг хүртэл

Зээлийн хүү /жил/ 

3%

Зээлийн хугацаа /сар/

36 сар хүртэл

Зээл олгосны шимтгэл

Шинээр олгох тохиолдолд олгосон зээлийн дүнгийн 1 хувь буюу 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй

Нэмэгдүүлсэн хүү

Үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү

Өргөдлийн хураамж

30,000 төгрөг

Бусад

Монголбанкны бусад шаардлага, нөхцөлүүд

Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж

Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ –
1,000 төгрөг

 

分类
工作岗位支持贷款

Тавигдах шаардлага

  • Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж; 
  • Бизнес эрхэлсэн хугацаа 1-ээс дээш жил байх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг хангасан байх;
  • Банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан байх;
  • Хуулийн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигч нь Засгийн газрын тогтоол гарсанаас хойш буюу 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш өөрчлөгдөөгүй байх;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • Барьцаа хөрөнгө хангалтгүй ЗБДС-ийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1, 7.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан байх;
  • Банкнаас тавигдсан бусад шаардлага;
  • Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.
分类
工作岗位支持贷款

Бүрдүүлэх материал

  • Эрхэлдэг бизнесийн танилцуулга;
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • Иргэний үнэмлэхийн эх хувь, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
  • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд;
  • Орлого, зарлагыг нотлох баримтууд;
  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл;
  • Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд.
  • Банкнаас нэмж шаардсан материалууд