分类
金融教育 新闻动态

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.

Тус шинэ зохицуулалтаар ипотекийн зээл шинээр авч буй иргэд болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай болох юм.

Одоогийн нөхцөлд зээлдэгч иргэд ердийн даатгалын үйлчилгээг сонгосон учраас энэ нь зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдсан байдаг. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаантай байгаа юм. Тиймээс хамгийн түгээмэл тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүссэн үед даатгал үйлчлэхгүй болдог гэсэн үг.

Ипотекийн зээлтэй иргэдийн санхүүгийн эрсдэл нь зөвхөн орлогын тогтвортой байдлаас гадна эрүүл мэндтэй шууд холбоотой. Хэрвээ өвчний улмаас зээлдэгч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авч чадахгүй бол зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв төлж чадахгүй бол орон сууц хураагдаж, ар гэр нь санхүүгийн дарамтад орж, байргүй болох эрсдэлтэй.

Харин урт хугацааны амь насны даатгал нь даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгчид эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн юм. Тодруулбал, гэрээний дагуу аливаа өвчлөл, тэр дундаа архаг хууч өвчин, хорт хавдар, мөн гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш хугацаагүй алдсан тохиолдолд даатгалын компани нь таны зээлийн үлдэгдлийг бүрэн нөхөн төлж, таныг болзошгүй эрсдэлээс сэргийлэх юм.

Энэхүү даатгал нь гадны компанийн давхар даатгалд хамрагдаж байгаа гэдэг утгаараа нөхөн төлбөрийг найдвартай авах боломж бүрдэж буйн дээр цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаалах юм. Түүнчлэн даатгалын хураамжийг нэг удаа эсвэл жил бүр зэрэг өөрт тохирох нөхцөлөөр төлөх боломжтой бөгөөд таны нас, хүйс, зээлийн хугацаа зэргээс хамааран зөвхөн танд зориулсан хураамж тооцоолдог онцлогтой байна.

分类
金融教育 新闻动态

ЮАНИЙН ГАДААД ГҮЙЛГЭЭ ШИМТГЭЛГҮЙ БОЛЛОО

Олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээ үзүүлэгч “Тээвэр хөгжлийн банк” нь харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд Юанийн (CNY) гадаад гуйвуулгын шимтгэлийг бүрэн тэглэх урамшууллыг 2025 оны 9-р сарын 30-ныг дуустал хугацаанд зарлалаа.

Энэхүү урамшууллын хүрээнд гүйлгээний дүнгээс үл хамааран юанийн гадаад шилжүүлгийн бүх шимтгэл, хураамжийг тэглэснээр Тээвэр хөгжлийн банкны харилцагчид юанийн гүйлгээг шимтгэлгүй шилжүүлэх боломжтой боллоо.

“Тээвэр хөгжлийн банк” нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын нэр хүндтэй 16 банктай корреспондент харилцаа тогтоож, USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY зэрэг нийт 9 төрлийн валютын 33 ностро данс ашиглан шилжүүлгийг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Харилцагч та “Тээвэр хөгжлийн банк”-ны өөрт ойр байрлах салбар нэгжүүд болон цахим банкны сувгаар дамжуулан гадаад гүйлгээгээ хийх боломжтой.

Гадаад төлбөр тооцооны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Харилцагчийн үйлчилгээний төв: 1800 – 9999

分类
金融教育 新闻动态

“ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК” CIPS СИСТЕМИЙН ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ АНХНЫ ГИШҮҮН БАНК БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын Олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй зүүн хойд Азид юанийн клиринг, төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттайгаар нэвтрүүлсэн анхны банк боллоо.

БНХАУ-ын Ардын банк буюу Төв банкны олон улсын дэвшилтэт мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хил дамнасан энэхүү систем нь харилцагчийн хэрэгцээ, хэв маягт тохирсон “Хурдан, Хялбар, Хэмнэлттэй” гэсэн давуу талтайгаар юанийн гүйлгээг гүйцэтгэх дэвшилтэт технологийн дэд бүтэц юм.

Одоогоор олон улсын банкнуудаас CIPS системд өөрийн данстай, түүгээрээ дамжуулж гүйлгээ илгээж, хүлээн авах эрхтэй буюу шууд оролцогч 170 банк байдаг бол эдгээр шууд оролцогчоор дамжуулан уг системд нэвтрэх эрхтэй шууд бус оролцогч 1,500 орчим банкнууд элсэн ороод байна.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элсэн орсноор дараах давуу талыг бий болгох юм.

  • Харилцагч байгууллага, иргэдэд илүү хялбар бөгөөд хурдан (бодит цагийн горимтойгоор), хямд өртөгтэй, найдвартай, аюулгүй байдлыг хангасан олон улсын төлбөр тооцооны шийдлийг санал болгох;
  • Монгол улс, БНХАУ болон бусад зүүн хойд Азийн улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих;
  • Үндэсний эдийн засгийн санхүүжилтийн сувгийг төрөлжүүлэх;
  • Монголбанкнаас баримталж буй төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг олон талын стратегийн ач холбогдолтой юм.

Энэхүү үйл явдал нь Тээвэр хөгжлийн банкны хувьд “Дэлхийд юанийн төлбөр тооцооны CIPS сүлжээнд нэгдсэн Монгол Улсыг төлөөлөх анхны банк” болоод зогсохгүй нийт харилцагчдын банканд хүлээлгэсэн итгэл, хариуцлагын илэрхийлэл болж байна.

分类
金融教育 新闻动态

ХАДГАЛАМЖТАЙ БОЛ КРЕДИТ КАРТТАЙ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хадгаламж барьцаалсан кредит картын “Хадгаламжтай бол Кредит карттай аян” 2025.06.30-ны өдрийг дуустал үргэлжилсээр байна.

Аяны нөхцөл:

Gold Visa / Gold UP карт 

  1. 10-50 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa болон Union Pay алтан карт хураамжгүй.
  2. 50-100 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa алтан карт үнэгүй+Priority Pass гишүүнчлэлийн эрх үнэгүй.

_______________________________________________________

Billionaire Visa Gold /Platinum Visa карт 

  1. 100-500 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг элсэлтийн хураамжийг 50 хувийн хөнгөлөлттэй олгоно;
  2. 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг 100% элсэлтийн хураамжаас чөлөөлнө.

Кредит карт захиалснаар та дараах давуу талуудыг эдлэх боломжтой:

  1. Хадгаламжийн үнийн дүнгийн 80% хүртэл зээлийн эрх тогтоолгох боломж;
  2. Priority Pass-н гишүүнчлэлийн 5 жилийн эрх үнэгүй;
  3. ПОС, E-Commerce худалдан авалтад эхний 50 хоног хүүнээс чөлөөлөгдөх боломжтой.

Billionaire Visa Gold/Platinum Visa цэвэр метал карт

  1. “Vault” гишүүнчлэлийн эрхийн 50% хөнгөлөлт;
  2. “Billionaire X” тансаг зэрэглэлийн авто машин ашиглах эрх;
  3. “Vault”-ийн 10% буцаан олголт, “Alfie” рестораны 5% буцаан олголт авах боломжтой.

Харилцагч та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан үйлчилгээг авах боломжтой.

Картын дэлгэрэнгүй мэдээллийг:

  1. Billionaire Visa Gold, Platinum Visa картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  2. Visa, UnionPay картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн  1800 – 9999 лавлах утсанд хандаарай.

分类
金融教育 新闻动态

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ

Банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олон улсын стандарт, шаардлагуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаас гадна, технологийн шинэ шийдэл, арга барилыг цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, тогтмол сайжруулж ажилладаг ба харилцагч таны оролцоо мөн чухал үүрэгтэй байдаг.

Танд хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Интернэт банкны зөвлөмж:

  1. Та өөрийн хувийн мэдээллээ ямар нэгэн байдлаар хуваалцах шаардлага гарсан тохиолдолд таны хувийн мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн ашиглах болон мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах эсэхийг сайтарнягтлах нь зүйтэй юм.
  2. Нэвтрэх нэр, нууц үгийг веб хөтөч дээрээ хадгалахгүй байх;
  3. И-мэйл болон сошиал суваг ашиглахдаа дан ганц нууц үгээр хамгаалаад зогсохгүй хоёр давхар танин баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлэн, ашиглаж хэвших;
  4. Өөрийн ашигладаггүй төхөөрөмжөөс нэвтэрсэн тохиолдолд “Гарах” товчийг дарж гарч хэвшихбуюу тухайн төхөөрөмжийг хадгалж, бүртгэхгүй байх.
  5. Интернэт кафе болон олон нийтийн үйлчилгээний газрын найдвартай бус компьютер, Wi-Fi ашиглан интернэт банкандаа нэвтрэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд заавал “Гарах” товчийг дарж гарч хэвших.
  6. Аливаа гүйлгээ хийхээсээ өмнө хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон бусад холбогдох мэдээллийг зөв бичсэн эсэхээ нягтлах.
  7. Таны интернэт банк руу нэвтэрсэн болон нэвтрэх боломжтой төхөөрөмжөө тогтмол нягтлах.
  8. Интернэт банкны хуулгаар илгээсэн, хүлээн авсан гүйлгээгээ тогтмол шалгаж хэвших.

Hууц үгийн аюулгүй байдал:

  1. Нууц үгээ үүсгэхдээ таахад хэцүү, өвөрмөц нууц үг хэрэглэх болон нэг нууц үгийг олон бүртгэлд /и-мэйл, cошиал аккаунт, худалдааны сайт гэх мэт/ давтан ашиглахгүй байх нь аюулгүй байдлаа хамгаалахад чухал ач холбогдолтой.
  2. Нууц үгийг үүсгэхдээ том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдийг агуулсан байх дээр анхааран, өөрийн нэр, төрсөн огноо эсвэл утасны дугаар зэрэг амархан таах мэдээллийг ашиглахаас зайлсхийн, нууц үгээ тогтмол хугацаанд сольж хэвших нь мөн чухал юм.
  3. Нууц үгээ бичиж, тэмдэглэж хадгалахаас зайлсхийх хэрэгтэй ба нууц үгээ хэнтэй ч хуваалцахгүй, дамжуулахгүй байх.
  4. Цахим орчинд ашиглагдаж буй аливаа сэжигтэй вебсайт болон линк дээр нууц үгээ оруулахаас зайлсхийгээрэй.
  5. Гар утас болон и-мэйлээр хүлээн авч буй нэг удаагын баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх.

Төхөөрөмжийн аюулгүй байдал:

  1. Интернэт банканд тогтмол хандах төхөөрөмжөө баталгаажуулж, нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтаас хандалтын төхөөрөмжийн бүртгэлээ тогтмол хянах, шаардлагагүй төхөөрмжийн бүртгэлийг хасах зэрэг зөвшөөрөлгүй хандалтуудаас сэргийлээрэй!
  2. Ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн үйлдлийн систем, программ хангамж болон цахим банкны аппликэйшний сүүлийн хувилбарыг суулгаж, тогтмол сайжруулалтыг хийж хэвшээрэй!
  3. Антивирус болон аюулгүй байдлын программхангамжуудыг суулгаж хэвших нь ухаалаг төхөөрөмжийг вирус, хортой код, фишингээс хамгаалахдавуу талтай.
  4. Интернэт банк ашиглан гүйлгээ хийхдээ вебсайтын URL болон https:// гэсэн SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан зөв вэбсайт руу хандаж буй эсэхээ нягтлах;
  5. Ухаалаг утасныхаа аюулгүй байдлын тохиргоог өөрчлөхгүй байх. Ухаалаг утас болон төхөөрөмжийг Jailbreak эсвэл Root /үйлдвэрийн тохиргоог эвдлэх/хийхгүй байхад анхаараарай!
  6. Аппликэйшн суулгахдаа ямар зөвшөөрөл шаардаж байгааг нягталж шалгах, хувийн нууцлалтай мэдээлэлдээ нэвтрэх эрх олгож байгаа эсэхийг анхаарах албан ёсны аппликэйшн ашигдаж хэвшээрэй!
  7. Шаардлагагүй үед Bluetooth холболтыг унтраах. Bluetooth асаалттай байснаар гар утас, ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдэд зайнаас хандах, халдах, удирдах эрсдэл үүсдэг

Та бүхэн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!

分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭН ОРОЛЦЛОО

Бид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан хаврын мод тарих аянд 5 дахь жилдээ нэгдэн оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааны хүрээнд Улиастайд байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд өмнө жил тарьж ургуулсан моддынхоо арчилгаа, усалгааг хийхийн сацуу шинээр 20 гаруй мод тарилаа.

Мөн арга хэмжээний үеэр Тээвэр хөгжлийн банкийг  Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд жил бүр идэвх зүтгэлтэй оролцож, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлснийг үнэлж, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс БАТЛАМЖ гардуулан өглөө.

Экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой, байгаль дэлхийд үнэлшгүй их хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.

分类
金融教育 新闻动态

ФИШИНГ (PHISHING) И-МЭЙЛИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Фишинг (phishing) гэдэг нь хуурамч э-мэйл, мессеж, вэбсайт ашиглан хүмүүсийг хувийн мэдээлэл (нууц үг, картын дугаар гэх мэт)-ийг олж авах зорилготой хуурч мэхлэх кибер халдлагын нэг хэлбэр юм.

Жишээ: Банкнаас ирсэн мэт харагдах э-мэйлээр таны нууц үгийг асуух.

Та өөрт ирсэн и-мэйлд доорх сэжиг бүхий зүйлс байгаа эсэхийг шалгаж хэвшээрэй.

Илгээгч (from):

  1. Танихгүй, сэжигтэй хаягаас ирсэн эсэхийг шалга.
  2. Хаягийн бичиглэлд анхаар: үсэг алдаатай, үсгийн байрыг сольсон, ижил үсгээр сольсон гэх мэт. Жишээ: @facebok.com, @mazon.com, @rnongoldank.mn, @transbank.com г.м

Хүлээн (to):

  1. Таныг олон үл таних хүмүүстэй хамт CC, TO хэсэгт оруулсан байж болзошгүй.

Гарчиг (subject):

  1. Хэт анхаарал татсан эсвэл таны явуулаагүй мэйлд хариу мэт харагдах.
  2. Агуулгатайгаа нийцэхгүй гарчигтай.

Агуулга (mail body):

  1. Шагнал урамшуулал амлах, сугалаанд хожсон гэх мэт худал амлалт.
  2. Айдас, түгшүүр төрүүлж яаралтай мэдээлэл баталгаажуулахыг шаардах. Жишээ: “Таны аккаунт хакердуулсан”, “Нэвтрэх эрх хаагдах гэж байна”
  3. Холбоос (линк) дээр дарах, хавсралт (attach) файл нээхийг ятгасан.
  4. Дээрхтэй жишээнүүдтэй хамааралтайгаар хугацаа зааж үйлдлээ түргэн хийхийг шамдуулсан.

Холбоос (link):

  1. Хулганаа холбоос дээр аваачиж хаашаа үсрэхийг шалга. Жишээ: www.amazon.com мэт харагдавч үнэндээ www.xyzabc.net эсвэл 160.154.156 хуурамч IP хаяг эсвэл утгагүй линк байж болно.
  2. Ямар ч юм бичээгүй холбоосноос өөр юмгүй хоосон э-мэйл байх
  3. Хаяг бичиглэл анзаарагдамгүй байдлаар алдаатай. Жишээ нь transbank.com, transbankmn.mn, trans-bank.mn гэх мэт хууртагдахгүй байхыг анхааруулж байна.
分类
金融教育 新闻动态

ЦАХИМ БАНКНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖТЭЙ ТАНИЛЦААРАЙ

Эрхэм харилцагч таны хувийн мэдээллийг ашиглан цахим залилан үйлдэх боломжтой тул хувийн мэдээллээ нууцалж, аюулгүй байдлаа хангах дараах зөвлөмжийг дагаарай.

  1. Тусгай нэвтрэх нэр ашиглах: Утасны дугаар, өөрийн нэр, төрсөн он сар өдөр, имэйл хаяг гэх мэт тааварлах боломжтой нэвтрэх нэрийг үүсгэхгүй байх, интернэт банк тус бүр дээр өөр өөр тусгай нэвтрэх нэр ашиглах;
  2. Хүчтэй нууц үгийг ашиглах: Төрсөн огноо, утасны дугаар, нэр гэх мэт нийтлэг үг хэллэг эсвэл амархан таамаглах боломжтой мэдээллийг ашиглахаас татгалзах;
  3. Тусгай нууц үг ашиглах: сошиал сүлжээ, имэйл хаяг, бусад веб дээр ашигладаг нууц үгээ интертнэт банканд ашиглалгүй зөвхөн тусгай нууц үгийг ашиглах, Интернэт банк тус бүр дээр өөр өөр нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийг ашиглах;
  4. Нууц үгийг аюулгүй байлгах: Нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, бичиж үлдээх эсвэл хамгаалалтгүй газар хадгалахгүй байх, Нууц үгийг тогтмол байнга сольж мөн интернэт банкийг ашиглаж дууссаны дараагаар хааж хэвших;
  5. Хүлээн авагчийн нэрийг нягтлах: Интернэт банкаар гүйлгээг хийхээс өмнө дансны эзэмшигчийн нэрийг заавал нягталсны дараагаар гүйлгээг хийх;
  6. Давхар баталгаажуулалт: Давхар баталгаажуулалт нь таны дансанд нэвтрэх, зээл авах, гүйлгээ хийх, нэмэлт үйлчилгээ авахад нууц үгээс гадна нэмэлт хамгаалалтыг үүсгэдэг тул мессеж болон имэйлээр ирсэн нэг удаагийн тоо болон тэмдэгтээс бүрдсэн 4-8 оронтой давхар баталгаажуулалт хийх нууц үгийг бусдад дамжуулахгүй байх;
  7. Дансны үйл ажиллагааг хянах: Өөрийн дансны үйл ажиллагааг тогтмол хянах мөн нэмэлтээр имэйлээр болон мессежээр гүйлгээний мэдээллийг хүлээн авч сэжигтэй болон зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдсэн бол нэн даруй цагдаагийн газарт болон банканд мэдээлэх;
  8. Фишинг имэйл, мессежээс болгоомжил: Банк хэзээ ч таны хувийн мэдээлэл, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг харилцагч танаас шаардахгүй. Имэйл, мессеж болон бусад сувгаар хүлээн авсан линк холбоос дээр дарах, хавсаргасан файлыг нээж үзэхээс өмнө илгээгчийг үнэн зөв эсэхийг сайтар нягтлах, хувийн мэдээлэл, нэвтрэх нэр, нууц үгийг оруулахаас татгалзах;
  9. Аюулгүй төхөөрөмж ашиглах: Нийтийн, дундын ашигладаг төхөөрөмжүүд болон үнэгүй Wifi зэргийг ашиглан интернэт банк ашиглахаас татгалзах, интернэт орчинд өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд анти-вирус  аюулгүй байдлын программ хангамжийг ашиглаж буй төхөөрөмждөө суулгах.
分类
金融教育 新闻动态

“ХАДГАЛАМЖТАЙ БОЛ КРЕДИТ КАРТТАЙ АЯН” ЗАРЛАГДЛАА

Хадгаламж барьцаалсан кредит картын “Хадгаламжтай бол Кредит карттай аян” 2025.06.30-ны өдрийг дуустал зарлагдлаа.

Аяны нөхцөл:

Gold Visa / Gold UP карт 

  1. 10-50 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa болон Union Pay алтан карт хураамжгүй.
  2. 50-100 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa алтан карт үнэгүй+Priority Pass гишүүнчлэлийн эрх үнэгүй.

_______________________________________________________

Billionaire Visa Gold /Platinum Visa карт 

  1. 100-500 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг элсэлтийн хураамжийг 50 хувийн хөнгөлөлттэй олгоно;
  2. 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг 100% элсэлтийн хураамжаас чөлөөлнө.

Аяны шаардлага: Хадгаламжийн хугацаа 12 сар болон түүнээс дээш байх.

Кредит карт захиалснаар дараах давуу талуудыг эдлэх боломжтой:

  1. Хадгаламжийн үнийн дүнгийн 80% хүртэл зээлийн эрх тогтоолгох боломж;
  2. Priority Pass-н гишүүнчлэлийн 5 жилийн эрх үнэгүй;
  3. ПОС, E-Commerce худалдан авалтад эхний 50 хоног хүүнээс чөлөөлөгдөх боломжтой.

Billionaire Visa Gold/Platinum Visa цэвэр метал карт

  1. “Vault” гишүүнчлэлийн эрхийн 50% хөнгөлөлт;
  2. “Billionaire X” тансаг зэрэглэлийн авто машин ашиглах эрх;
  3. “Vault”-ийн 10% буцаан олголт, ”Alfie” рестораны 5% буцаан олголт авах боломжтой.

Харилцагч та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан үйлчилгээг авах боломжтой.

Картын дэлгэрэнгүй мэдээллийг:

  1. Billionaire Visa Gold, Platinum Visa картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  2. Visa, UnionPay картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн  1800 – 9999 лавлах утсанд хандаарай.

分类
金融教育 新闻动态

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКАНД IBAN ДАНСНЫ ДУГААР АМЖИЛТТАЙ НЭВТЭРЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк IBAN дансны дугаарыг 2025.04.01-нээс эхлэн ашиглаж эхэллээ.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын систем рүү шилжиж буй билээ. Энэхүү өөрчлөлт нь гүйлгээний аюулгүй байдал, хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилготой.

IBAN дансны дугаар гэж юу вэ?

IBAN нь International Bank Account Number гэсэн үгний товчлол бөгөөд харилцагчийн банк, улс болон дансны дугаар гэх мэт чухал мэдээллүүдийг агуулсан 20 орон бүхий дансны дугаарлалт юм. IBAN дугаарыг ашигласнаар олон улсын гүйлгээ, төлбөр тооцоог, аюулгүй гүйцэтгэх боломжтой.

Дансны дугаар: MN81 0019 009000012345

  1. MN – Улсын код
  2. 81 – Хяналтын орон
  3. 0019 – Банкны дугаар
  4. 009000012345 – Дансны дугаар

Харилцагч та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны Интернэт банкаар дамжуулан IBAN дугаар ашиглан хэрхэн гүйлгээ амжилттай хийх зааврыг хүргэж байна.