- Улс хооронд хийгдэж буй худалдааны эрсдэлийг бууруулна.
- Маш бага зардалтай /жилийн 4% хүртэл/.
- Урьдчилгаа төлбөрийг багасгах эсвэл урьдчилгаа төлбөргүйгээр гадаад худалдаа хийх боломжийг бүрдүүлдэг.
- Импортлогч барааны тээвэрлэлт, ачилтын хугацааг хянаж чадсанаар бизнесээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэх.
- Импортлогчийн төлбөрийн чадварыг экспортлогч талд нотолж, төлбөр төлөх баталгаа болж чаддаг.
- Экспортлогч тал бараа, бүтээгдэхүүнээ ачуулмагц төлбөрөө хүлээн авах боломжтой бол импортлогч тал бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулсаны дараа төлбөрөө төлөх боломжтой.
- Аккредитивт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүний бичиг баримт ирүүлсэн тохиолдолд импортлогч нь төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй.
分类: 信用证
Бид худалдааны гэрээ байгуулахаас эхлэн импортлогчийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ хулээн авах, эскпортлогчийн хувьд худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний төлбөр хүлээн авах хүртэлхи бүхий л хугацаанд Таныг үнэ цэнэтэй санхүүгийн зөвлөгөө, мэдээлээр тогтмол хангаж, бизнесийг тань олон улсын жишигт нийцсэн, шинэлэг түвшинд хүргэхэд хамтран ажилладаг.
Бидэнтэй tfd@transbank.mn хаягаар холбогдоно уу.
| ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ | ШИМТГЭЛ |
|---|---|
| Аккредитивийн мэдэгдэл хийх | 20 ам.доллар |
| Аккредитивыг 2-догч банкинд дамжуулан мэдэгдэх | 50 ам.доллар |
| Аккредитивийн өөрчлөлт, цуцлалтыг мэдэгдэх | 10 ам.доллар |
| Аккредитивийг давхар баталгаажуулах | 1%-3% (мин 150 ам.доллар) |
| Харилцагчийн хүсэлтээр баримт бичиг шалгах, бусад банкинд дамжуулах (багц бүр) | 50 ам.доллар * |
| Баримт бичиг хүлээн авч бусад банкинд дамжуулах (багц бүр) | 25 ам.доллар * |
| Вексельд акцепт хийх | 50 ам.доллар |
| Шууд төлбөртэй аккредитивийг тохиролцох | 0.7% (мин 350 ам.доллар) |
| Хойшлуулсан төлбөртэй аккредитивийг хямдруулах /форфайтинг/ | Хүүг тохиролцоно, (мин 350 ам.доллар) |
| Шилжих нөхцөл бүхий аккредитивийг шилжүүлэх | 100 ам.доллар |
| Харилцагчийн хүсэлтээр лавлагаа явуулах | 10 ам.доллар |
| Харилцагчийн хүсэлтээр аккредитивийг цуцлах | 25 ам.доллар |
- Улс хооронд хийгдэж буй худалдааны эрсдэлийг бууруулна.
- Маш бага зардалтай.
- Экспортлогч нь аккредитивт заасан нөхцөлүүдийг хангасан бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөнөөр бараа, бүтээгдэхүүний төлбөрөө найдвартай хүлээн авах.
- Импортлогч захиалгыг цуцлах эсвэл өөрчлөх тохиолдолд экспортлогчид үүсэх бэлтгэн нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах.
- Экспортлогч нь бараа бүтээгдэхүүн ачигдсанаас хойш төлбөр хүлээн авах хүртэлх хугацаанд банкнаас урьдчилсан санхүүжилт авах боломжтой /дараа төлбөртэй нөхцөл тохирсон тохиолдолд/.
- Төлбөр төлөгдөх хугацаа тодорхой тул экспортлогч өөрийн мөнгөн урсгалыг үр ашигтайгаар удирдах боломжтой.
- Экспортлогч нь аккредитивт заасаг бичиг баримтыг хүлээлгэн өгсөнөөр импортлогч төлбөр төлөхөөс татгалзах боломжгүй.
| ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ | ШИМТГЭЛ |
|---|---|
| Аккредитивийн эрсдэлийн шимтгэл (эх үүсвэргүй) | 2% – 4% (жилийн) |
| Аккредитив нээх | 100 ам.доллар |
| Аккредитивийн дүн нэмэгдүүлэх эсвэл хугацааг сунгах | 30 ам.доллар |
| Аккредитивийн бусад нөхцөлд өөрчлөлт оруулах | 30 ам.доллар |
| Давхар баталгаажилтгүй аккредитивийн дагуу баримт шалгах (багц бүрт) | 50 ам.доллар |
| Аккредитивийг цуцлах (оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр) | 30 ам.доллар |
| Аккредитивийн дагуу төлбөр шилжүүлэх | 25 ам.доллар |
| Аккредитивийг гаднын банкаар давхар баталгаажуулах |
Гаднын банкны хүү шимтгэлийн нөхцөлийн дагуу |
| Харилцагчийн хүсэлтээр лавлагаа явуулах | 10 ам.доллар |
| Зөрчилтэй бичиг баримтын багц бүрээс суутгах төлбөр | 50 ам.доллар |