分类
贸易贷款

Ачилтын дараах зээл

Импортлогчийн захиалсан бараа бүтээгдэхүүний ачилт хийгдсэний дараа олгогдох зээл бөгөөд бараа бүтээгдэхүүний эргэцтэй уялдуулан богино болон дунд хугацааны эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэх, таатай нөхцөл бүхий зээлийн үйлчилгээг танд санал болгож байна. 

分类
贸易贷款

Ачилтын өмнөх зээл

Хил дамнасан худалдааны бизнесийг дэмжих зорилгоор бараа бүтээгдэхүүний ачилт хийхээс өмнөх  эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зорилгоор экспортлогч талд олгогддог богино болон дунд хугацаат,  Олон улсын банк санхүүгийн байгууллагын бага хүүтэй  зээлийг танд санал болгож байна. 

分类
托收业务

Давуу тал

  • Инкасс векселийн тусламжтайгаар  импортлогч бараа бүтээгдэхүүний төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой
  • Экпортлогч бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой бичиг баримтыг импортлогчид хүлээлгэн өгсөнөөр  төлбөрийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой
  • Барааны бичиг баримт нь импортлогчийн төлбөрийн үүргээ биелүүлэх хөшүүрэг болдог тул нээлттэй дансны үйлчилгээтэй харьцуулахад давуу талтай
  • Хоёр талд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд, талууд уян хатан, холимог төлбөрийн нөхцөл дээр тохиролцох боломжтой
  • Олон улсын худалдаа аж, үйлдвэрийн танхимын нийтлэг стандарт, дүрмийг мөрдөх тул эрх зүйн эрсдэл бага
分类
托收业务

Инкассын үе шат

/видео/

分类
托收业务

Шимтгэл, хураамж

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ШИМТГЭЛ
Инкассын мэдэгдэл хийх 10 ам.доллар
Төлбөр/акцептын дагуу лавлагаа явуулах 10 ам.доллар
Инкассын зааварчилгаанд өөрчлөлт оруулах хүсэлт хүлээн авах 10 ам.доллар
Баримтыг төлбөрийн дагуу олгох 30 ам.доллар
Баримтыг акцептын дагуу олгох   5 ам.доллар
Баримтыг бусад нөхцөлийн дагуу олгох 50 ам.доллар
Акцептын дагуу төлбөр гүйцэтгэх 25 ам.доллар
Төлбөр хийгдээгүй бичиг баримтыг буцаах 10 ам.доллар *
Төлөгдөөгүй вексельд эсэргүүцэл хийлгэх 30 ам.доллар +бусад зардал
Банкинд эзэмших эрх олгогдсон барааг чөлөөлөх 20 ам.доллар
分类
银行保函

Дотоод баталгаа

Монгол улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих аливаа худалдан авалт, бараа ажил үйлчилгээ нь үндсэн 3 төрлийн Банкны баталгааны үндсэн дээр явагддаг. Тээвэр хөгжлийн банк мөн эдгээр баталгааг гаргадаг. Үүнд:

  1. Тендерийн баталгаа 
  2. Гүйцэтгэлийн баталгаа 
  3. Урьдчилгаа төлбөрийн баталгаа 
分类
银行保函

Төлбөрийн баталгаа

Бизнесийн харилцаанд орох явцад талууд гэрээний тодорхой нөхцөлүүдийг биелүүлэх үүрэгтэй байдаг ба үүргээ гүйцэтгэж чадаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ашиглаж буй төлбөрийн хэрэгсэлийг баталгаа гэнэ. Банкны баталгаа нь гадаад болон дотоод гэсэн 2 төрөлтэй байна.

分类
银行保函

Гадаад баталгааны давуу тал

Импортлогчид үүсэх давуу тал: 

  1. Улс хооронд хийгдэж буй худалдааны эрсдэлийг бууруулна
  2. Урьдчилгаа төлбөрийг багасгах эсвэл урьдчилгаа төлбөргүйгээр гадаад худалдаа хийх боломжийг бүрдүүлдэг
  3. Импортлогч барааны тээвэрлэлт, ачилтын хугацааг хянаж чадсанаар бизнесээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэх
  4. Импортлогчийн төлбөрийн чадварыг экспортлогч талд нотолж, төлбөр төлөх баталгаа болж чаддаг
  5. Импортлогч тал бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулсаны дараа төлбөрөө төлөх боломжтой
  6. Маш бага зардалтай тул импортын худалдааны эргэцийг нэмэгдүүлэх

Эскпортлогчид үүсэх давуу тал 

  1. Экспортлогч нь бараа бүтээгдэхүүн ачигдсанаас хойш төлбөр хүлээн авах боловч импортлогчийн төлбөрийн эрсдэлийг 100% банкаар баталгаажуулсан байдаг тул төлбөрийн эрсдэл бага
  2. Төлбөр төлөгдөх хугацаа тодорхой тул экспортлогч өөрийн мөнгөн урсгалыг үр ашигтайгаар удирдах боломжтой;
  3. Экспортлогч нь импортлогч талаас заасан хугацаанд төлбөр хүлээн аваагүй тохиололд төлбөрийн үүрэг хүлээж буй банкнаас нэхэмжлэн, ажлын 5 хоногийн дотор төлбөр хүлээн авах боломжтой 
  4. Импорлогчийн төлбөрийн эрсдэлийг өөрийн улсын банканд хүлээлгэн, өөрийн улсын арилжааны банкнаас төлбөр хүлээн авах боломжтой
分类
银行保函

Баталгааны үе шат

 /видео/

分类
银行保函

Шимтгэл, хураамж

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ШИМТГЭЛ
Баталгаа, батлан даалтын аккредитивийн эрсдэлийн шимтгэл (эх үүсвэргүй) 2% – 4% (жилийн)
Баталгаа, батлан даалтын аккредитив гаргах 100 ам.доллар
Баталгаа, батлан даалтын аккредитивийн хугацааг сунгах, дүнг нэмэгдүүлэх 30 ам.доллар
Баталгаа, батлан даалтын аккредитивийн бусад нөхцөлд өөрчлөлт оруулах 30 ам.доллар
Баталгаа, батлан даалтын аккредитивийн дагуу бичиг баримт шалгаж, нэхэмжлэгдсэн төлбөр гүйцэтгэх 50 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр Баталгаа, батлан даалтын аккредитивийг цуцлах 50 ам.доллар
Батлан даалтын аккредитивийг давхар баталгаажуулах 1%-3% (мин 300 ам.доллар)
Баталгаа, батлан даалтын аккредитивийн мэдэгдэл хийх 20 ам.доллар
Баталгааны өөрчлөлтийг мэдэгдэх 10 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр лавлагаа явуулах 10 ам.доллар