分类
电子银行相关问题

Интернэт банкны гүйлгээний лимитээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

  • Хэрэв та иргэн бол:
  • Та бичиг баримтын хамт өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны аль ч салбарт биечлэн ирж интернэт банкны гүйлгээний лимитээ нэмэгдүүлэхээс гадна info@transbank.mn хаягт хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломжтой.
  • Байгууллагын хувьд:
  • Байгууллагын бүртгэлтэй албан ёсны и-мэйл хаягаас info@transbank.mn хаяг руу хүсэлт илгээх эсвэл байгууллагын албан тоот, холбогдох бичиг баримтын хамт Тээвэр хөгжлийн банкны аль ч салбарт биечлэн хандан шийдвэрлүүлэх боломжтой.
分类
电子银行相关问题

Нэг удаагийн нууц үг (OTP) ашиглах заавар

Харилцагч та нэг удаагийн нууц үгийг (OTP) шинэ төхөөрөмжөөс системд нэвтрэх үед болон нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд ашиглахаас гадна өндөр дүнтэй гүйлгээ хийхэд эрсдэлээс бууруулах нэмэлт баталгаажуулалт хэлбэрээр ашиглах боломжтой.

Харилцагч та нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд нэг удаагийн нууц үгээ и-мэйл болон мессежээр хүлээн авах боломжтой.

Нэг удаагийн нууц үг нь 6 оронтой байх ба хүчинтэй хугацаа 2 минут байхыг анхаарна уу!

分类
电子银行相关问题

Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд хэрхэн сэргээх вэ?

Харилцагч та интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт өөрийн бүртгэлтэй дугаараас холбогдож сэргээх боломжтой.

Мөн Интернэт банк болон мобайл аппликэйшний “Нэвтрэх нэр, нууц үг сэргээх” цэсээр нэвтрэн регистрийн дугаараа оруулснаар нэвтрэх нэр, нууц үгээ сэргээх боломжтой.

Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах үүднээс, та нэвтрэх нууц үгээ дараалан 5 удаа буруу оруулсан тохиолдолд таны нууц үг түгжигддэг болохыг анхаарна уу.

分类
电子银行相关问题

Цахим банк буюу интернэт банканд хэрхэн бүртгүүлэх вэ?

Хэрэв иргэн бол:

  • Та бичиг баримтын хамт өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны аль ч салбарт биечлэн ирж  бүртгэлээ үүсгэх боломжтой.

Байгууллагын хувьд:

  • Байгууллагын хэрэглэгчийн хувьд эрх бүхий албан тушаалтны албан хүсэлт, байгууллагын тамга тэмдэг бүхий бичиг баримт болон бусад холбогдох материалын хамт Тээвэр хөгжлийн банкны аль ч салбарт хандан бүртгэлээ үүсгэх боломжтой.