分类
АТМ буюу бэлэн мөнгөний машин

АТМ-с хэдэн төгрөг авах боломжтой вэ?

АТМ-аас 3 хүртэлх сая төгрөгийн гүйлгээ хийх боломжтой.

分类
АТМ буюу бэлэн мөнгөний машин

АТМ-д орлого хийж болох уу?

Орлого хийх боломжгүй.

分类
АТМ буюу бэлэн мөнгөний машин

АТМ-д пин код үүсгэж болох уу?

Шинээр пин код үүсгэх боломжгүй. Хуучин пин кодоо мэдэж байвал ХХБ-ны АТМ-аар солих боломжтой.

分类
АТМ буюу бэлэн мөнгөний машин

АТМ-с бэлэн мөнгө авахад төлөх шимтгэл авдаг уу?

Хэрэв бусад бүх банкны АТМ-аас 100,000 төгрөгөөс дээш зарлагын гүйлгээ хийвэл шимтгэлгүй.

ХХБ, Чингис хаан банк, Богд банк, Ариг банк, ҮХО банкны АТМ-аас бэлэн мөнгө авсан тохиолдолд 300 төгрөгийн шимтгэл төлнө.

Бусад банкны АТМ-аас зарлагын гүйлгээ бэлнээр хийвэл 500 төгрөгийн шимтгэл төлнө.

分类
АТМ буюу бэлэн мөнгөний машин

АТМ-аар картын пин код солих болон картын үлдэгдэл шалгахад төлбөртэй юу?

ХХБ-ны АТМ-аас картын пин кодоо солих мөн и-пин код авах боломжтой ба 100 төгрөгийн шимтгэлтэй. АТМ-аас үлдэгдэл шалгах цэсээр дансны үлдэгдлээ үнэгүй шалгаж болно. Баримт хэвлэх тохиолдолд 100 төгрөгийн шимтгэл төлнө.

分类
АТМ буюу бэлэн мөнгөний машин

АТМ-д картаа хураалгасан тохиолдолд яах вэ?

  • Картаа хураалгасан даруйд Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 дугаарт холбогдож хаана, аль банкны АТМ-д хураалгасан мэдээллээ бүртгүүлэн ажлын 7-14 хоногийн дотор авах боломжтой. Эсвэл манай банкны дурын салбарт хандан хүсэлтээ илгээгээрэй.
分类
АТМ буюу бэлэн мөнгөний машин

АТМ-аас мөнгө авахад данснаас хасагдсан ч мөнгө гарч ирээгүй тохиолдолд яах вэ?

  • Та манай салбарт хандан “Маргаантай гүйлгээний маяг”-т бөглөн, хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой.