Орон сууцны ипотекийн зээл |
Нөхцөл |
Зээлийн дээд хэмжээ |
Худалдан авах орон сууцны үнэлгээний 70 хувиас хэтрэхгүй
/Урьдчилгаа төлбөрт орон сууц барьцаалах тохиолдолд тус хувийг харгалзах шаардлагагүй/ |
Урьдчилгаа төлбөр |
30% ба түүнээс дээш |
Зээлийн хүү /жил/ |
6.00% |
Зээлийн хугацаа |
360 хүртэл сар |
Зээл олгосны шимтгэл |
Олгосон зээлийн дүнгийн 1% буюу /дээд хэмжээ 1,500,000 төгрөг хүртэл/ |
Нэмэгдүүлсэн хүү |
Үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү |
Өргөдлийн хураамж |
10,000 төгрөг |
Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж |
Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ – 1,000 төгрөг |
分类: Орон сууцны ипотекийн зээл
Төрөөс иргэдийг орон сууцжуулан нэгдсэн бодлогын хүрээнд Монголбанк болон арилжааны банкуудын хамтран хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн зээл.
- Үндсэн зээл хүсэгч нь Төрөөс хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй зээл, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх;
- Худалдан авах орон сууц нь 80 м.кв-аас хэтрэхгүй, нийтийн зориулалттай ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан, амьдран суух зориулалтаар ашиглах;
- Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх;
- Үндсэн зээл хүсэгч нь cүүлийн 1 жил, хамтран зээл хүсэгч сүүлийн 6 сарын хугацаанд тухайн байгууллагад тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл үндсэн зээлдэгч нь тухайн бизнесийг сүүлийн 2 жилийн хугацаанд, хамтран зээл хүсэгч сүүлийн 6 сарын хугацаанд эрхэлсэн байх ёстой;
- Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
- Сар бүрийн зээлийн төлбөрийг төлөх орлого нь өрхийн татварын өмнөх орлогын 45%-иас хэтрэхгүй байх;
- Үндсэн зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үлдэгдэлгүй байх;
- Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах;
- Зээл хүссэн өргөдөл, банкны анкет;
- Иргэний үнэмлэх;
- Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг;
- Оршин суугаа хорооны Засаг даргын ам бүлийн тодорхойлолт;
- Гэрлэлтийн баталгаа эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа;
- Орлого, зарлага тодорхойлох баримтууд;
- Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эх хувь;
- Барьцаа хөрөнгийн (худалдан авах орон сууц) бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
- Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл төлөх чадвартайг нотлох баримт
- Бусад