- Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагаа, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
- Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
- Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг /нэг хүн/
Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас гадаад паспортын дугаарыг хэлж 09:00-12:00 цагийн хооронд кодын дугаар лавлаж болно.