分类
Нийгмийн хариуцлага

Тээвэр хөгжлийн банкны нийгмийн хариуцлагын зорилго нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд банкны үйл ажиллагаа болон үнэ цэнээрээ дамжуулан харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалж, ажилтнуудынхаа эрүүл мэнд, боловсрол, хөгжилдэвшилд анхааран, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд өөрсдийн хувь нэмрээ урт хугацаанд, тасралтгүй, хариуцлагатайгаар оруулах юм.

Бид дараах 5 чиглэлийн дагуу нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлж байна:

  1. Боловсрол
  2. Эрүүл мэнд
  3. Байгаль орчин
  4. Хүний эрх
  5. Ил тод, хариуцлагатай байдал